сонин mn
ВАШИНГТОН. /Agence France-Presse/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон таван өдрийн төрийн айлчлал хийхээр АНУ-ын нийслэл хотноо хүрэлцэн очлоо гэж “Agence France-Presse” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.  
 
Тус агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгчийн нисэх онгоц орон нутгийн цагаар 19 цаг 40 минутад Вашингтоны ойролцоо орших “Эндрюс” цэргийн баазад газардсан байна. 
 
Арваннэгдүгээр сарын 30-нд Францын төрийн тэргүүн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамт NASA-ийн төв байранд зочилно. Харин Э.Макрон, Ж.Байден нарын уулзалт 12 дугаар сарын 1-нд товлогджээ. 
 
Хоёр орны төрийн тэргүүн нар Украин, Хятад, Иран болон эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ. Америкийн удирдагчтай хэлэлцээ хийх үеэрээ Францын Ерөнхийлөгч мөн хоёр орны худалдааны маргааныг хөндөх төлөвтэй байна. 
 
Э.Макрон 2021 оны есдүгээр сард “AUKUS” буюу АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэлийн хүрээнд Австралид шумбагч онгоц нийлүүлэх гэрээ байгуулснаас хойш 15 сарын дараа АНУ-д айлчилж байгаа юм. Энэхүү гэрээ байгуулагдсанаар 12 ширхэг цөмийн шумбагч онгоц Австралид нийлүүлэх 50 тэрбум ам.долларын дүнтэй Францын талын 2016 онд байгуулсан гэрээ цуцлагдаж, Францын оронд АНУ нийлүүлэгчээр тодорсон юм. Францын холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа харуулахын тулд АНУ-ын эрх баригчид Э.Макроныг төрийн айлчлалд урьсан гэж ажиглагчид үзэж байна.   
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг