sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийнхээ эхэнд тэрээр "Эрдэнэт"-ийн 49 хувь, Бор-Өндөр, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг хөндөөд би энэ хулгай луйврын эсрэг маш их зүйл хийсэн ч шүүх дээр гацсан гэж зовлон тоочив. Мөн нүүрсний хулгайн асуудлыг хугацаа шаардах тул маш их "АМАРГҮЙ" гэдэг "алдарт" үгээ хэлсэн юм. 
 
 Энэ үеэрээ тэрээр: "Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. "Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байн"ЭрдэнэсТаван толгойн өмнөх удирдлагууд болон тэдэнтэй холбоотой МОХ-ы удирдлагад байсан хүмүүс жагсаал, цуглаан зохион байгуулсан. Тэдэнд хандаж хэлье, та нар мөнгөтэй байж болно. Гэхдээ би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Тогтолцооны шинэчлэлтийн талаар жагсагчид шаардсан, би ч сайн бодсон. Бид 30 жил энэ тогтолцоогоор явсан. Хүн ам өссөн. Сошиал ч хөгжлөө. Сошиал инфлүнсер УИХ-ын гишүүнээс илүү нөлөөлөх чадвартай болж байна. Парламент бага ард түмний үүргийг гүйцэтгэх ёстой, нийгмээ бүрэн төлөөлөх ёстой. Гэвч ингэж чадахгүй байна.
 
 
УИХ иргэдээ бүрэн төлөөлж чадахгүй байна, иргэд л УИХ-аа хүлээн зөвшөөрөхөө болилоо. Геополитикийн нөхцөл байдал ч амаргүй байна.
 
Энэ дунд Монгол улс амаргүй сонголтын өмнө ирдэг. Гадаад бодлогын маш нарийн асуудал үүсдэг. Иймээс Монгол Улсын парламент илүү том багтаамжтай байх тогтолцоо руу явах ёстой. Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Нийгэмд бухимдалтай байгааг ойлгож байна. Хаврын жагсаал дээр жагсагчидтай уулзсан. Саяны жагсаалын дараа бодсон миний зүйл бол агуулгын хувьд л өөрчлөлт хийхгүй бол өнгөт хувьсгал гарч, засаглалын тогтолцоо өөрчлөгдөх вий дээ гэсэн болгоомжлол гарсан. Иймээс миний бие үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцохыг зөв гэж үзэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, бүх улс төрийн нам, хөдөлгөөнүүдтэй зөвшилцөх улс төрийн эрхийг авсан.
 
Өнөөдөр нийгэмд байгаа бүх асуудал энэ нэг, хоёр жилд болсон асуудал биш. 30 жилийн хугацаанд явж ирсэн буруу бодлогын үр дүн.
 
Бид энэ байдлаараа удаан байвал бид хөгжлөөс хоцорно. Үдээс хойш намуудын дарга нартай уулзаж, ярилцана. Энэ томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ Ерөнхий Сайдыг сонгох эрхийг нь олгоно. Өнгөрсөн хугацаанд хийж хийсэн зүйлийг минь ард түмэн дэмжиж байвал легитим өгөөч, үгүй бол хариуцлага тооцооч гэж ард түмнээсээ асуумаар байна. Бүгдээрээ гацаж, гал унтрааж байснаас том асуудлаа шийдье." гэв.
 
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн Газрыг огцруулж, УИХ-ыг тараах санал гаргасныг тэрээр худал мэдээлэл. Тийм асуудал яригдаагүй. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Энэ үеэр би өөрийн саяны саналаа Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. Ерөнхийлөгч шаардлагтай бол реформ хий, би дэмжинэ гэсэн гэж няцаалаа.
 
М.Чой