Иргэний нийгмийн идэвхтэн Э.Одбаяртай ярилцлаа.
Сайн байна уу? Яриагаа нүүрсний хулгайн эсрэг гэх жагсаалын тухай яриагаар эхэлье. Энэ жагсаал хэрхэн эхлэв, өрнөл явц нь юу байв гэж дүгнэж байна?
Энэ жагсаал бол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын явуулж ирсэн ялгавартай, алаг үзэлтэй, дабль стандарттай үйл ажиллагааны үр дүнд хуримтлагдсан иргэдийн бухимдал байсан гэж үзэж байгаа. Эхлээд олон янзын жижиг, дунд хэлбэрийн жагсаалууд өрнөж байгаад “Ажлаа хий” гэдэг жагсаалыг эрх баригчдын зүгээс хайрцагласан жагсаал болгож хувиргасан. Нүүрсний хулгайн эсрэг гэдэг агуулгаар энэ жагсаалыг ч бас хайрцаглачихлаа гэж үзэж байна. “Нүүрсний хулгайн” гээд цол өгчихлөө шүү дээ. Гэтэл энд маш олон асуудлууд яригдаж байсан. Уг нь иргэдийн зүгээс бүхэлдээ Засгийн Газрын алдаатай үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал л яригдаж байгаа юм. Гэтэл тодорхой нэр шошго зүүх, хайрцаглах байдлаар энэ жагсаалын үр дүнг үгүй хийчихлээ. Анх органик хэлбэрээр үүсээд явж байсан жагсаалд бидний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх гэж очсон. Мэдээж хэрэг том жагсаалд олон эрх ашгийн сонирхолтой бүлгүүд оролцож, өөр өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн агуулгуудыг хөнддөг. Гэхдээ бие биенийхээ эрхэнд халдаж болохгүй. Харин энэ жагсаал дээр очиход захиалгатай гэж хэлж болохоор сонирхол бүхий бүлгүүд уг жагсаалыг хайрцаглах гэж оролдож байсан. Тийм учраас энэ жагсаал ямар ч үр дүнгүй болсон гэж хэлж болно.
Та өөрийн цахим хуудсандаа энэ жагсаал зорилгодоо хүрсэн ч шаардлагууд нь шог байлаа гэж бичсэн байсан?
Уг нь энэ бол бослого биш, тайван замын эсэргүүцлийн жагсаал. Тайван жагсаал тухайн Засгийн газарт энэ асуудлууд болохгүй байна гэж хариуцлага тооцоход чиглэдэг. Түүнээс бус угаасаа ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг ажлаа хийгээд өгөөч ээ гэдэг жагсаал дэлхийн хаана ч байхгүй. Асуудлыг шийдүүлэхэд, эсвэл хариуцлага тооцох буюу огцруулахад чиглэсэн байдаг. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэх мэт хулгайн асуудалд Засгийн газар нь, УИХ-ын гишүүдийн ихэнх нь холбогдчихсон, үе үеийн УИХ, Засгийн газар дамнасан сүлжээ бий болчихсон байхад эхний ээлжинд Засгийн газарт хариуцлага тооцож, эрх мэдлийн хамгаалалтыг нь байхгүй болгож байж хариуцлага тооцох асуудал ярина уу гэхээс гэмт хэрэгтнүүдийн жагсаалтыг тавьж байгаад тэндээсээ сорчилж гаргаад, Засгийн газар өөрөө шүгэл үлээлээ гэдэг асуудал байхгүй. Засгийн газар шүгэл үлээнэ гэдэг ойлголт хаана ч байхгүй.
Шүгэл үлээх гэдэг нь эрх мэдэл, албан тушаалгүй байгаа болон тухайн бүтцэд ажиллаж байгаа энгийн иргэн эр зориг гарган тодорхой асуудлыг дэлгэн гаргаж тавьж байгаа үйл явцыг хэлдэг. Түүнээс биш бүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагыг гартаа атгачихаад шүгэл үлээнэ гэдэг ойлголт байхгүй.
Энэ жагсаал нүүрсний хулгайчдыг зарла гээд 17 хүний нэрсийг ил болгож зарласан. Харин та Засгийн газар огцорч байж энэ бүх хулгайчид ил болно гэж байна уу?
17 хүн байгаа юм чинь цаана нь ахиад 17, 17 хүн байгаа. Дахиад 50 хүн, 100 хүн байгаа гэсэн үг. Энэ 17 хүн хэн байх нь надад сонин биш. Нүүрсний хулгайг хэн хууль ёсны болгож хувиргасан юм бэ? гэдэг асуудлын угтай нь ярих ёстой. Бид хариуцлага тооцож, огцруулж болно. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд зорьж болно. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Шүүхээр зөв буруу эсэх нь тогтоогдох ёстой. Гэтэл сая улстөрийн хайрцагласан акц хийчихлээ шүү дээ. Үгэнд орохгүй байгаа хүмүүсээ энэ нэрсийн жагсаалтанд оруулна шүү гээд, үгэнд нь орохгүй байсан, эсвэл золионд гаргах хүмүүсээ энэ жагсаалтанд оруулаад, нэрсийг зарладаг байдлаар явчихлаа. Засгийн Газар нь өөрөө нүүрсний хулгайн хэрэгт бүхэлдээ шахуу холбоотой байж нүүрсний хулгайн эсрэг тэмцэнэ гэдэг ойлголт байхгүй. Засгийн газар огцрохоор Монгол төр тогтворгүй болно гэдэг утгагүй тайлбар хэлээд байгаа юм.
Манайх парламентын засаглалтай, хууль тогтоох дээд байгууллага нь УИХ. УИХ-д олонхийн суудал авсан нам нь Засгийн Газраа зохион байгуулж бүрдүүлэх бүрэн боломжтой. Тийм учраас МАН эрх барьж байгаагийнхаа хувьд Засгийн Газар хангалтгүй ажиллаж байна гэж үзвэл хариуцлагаа тооцоод, улмаар үнэхээр л боловсон хүчний нөөц сайтай юм бол тэр мэдлэг боловсролтой, чин шударга хүмүүсээ гаргаж ирээд, шинэ Засгийн газраа бүрдүүлээд, энэ хугацаанд хэрэг төвгийг дараад, саармагжуулж, түүвэр байдлаар асуудалд хандаад байгаа хүмүүстээ хууль хяналтын байгууллага нь хариуцлага тооцоод явах ёстой. Гэтэл одоо бол гэмт хэрэгт холбоотой хүмүүс нь бүх материалыг урдаа тавьчихаад сорчилсон байдлаар асуудлыг шийдэж байна. Ийм байхад уг асуудал ул сууриараа хэзээ ч шийдэгдэхгүй.
Таны хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шүүмжлэлтэй ханддаг. Түүний удирдсан Засгийн Газарт ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Ерөнхий сайд болсноосоо хойш дабль стандарт буюу алаг үзэх үйл ажиллагааг явуулж ирсэн. Тухайн үед Засгийн газрын зохиомлоор үүсгэсэн ковидын үеийн хөл хорио буюу ялгаварлан гадуурхалттай цаг үе байж таарсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Үүний араас Ковидын гэх урт нэртэй хуулиар далимдуулж олон янзын дабль стандарттай үйл ажиллагааг явуулж байсан. Эдгээр үйл ажиллагаа нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх гэдэг зарчмыг хангахгүй байсан учраас Засгийн Газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан. Иргэний хувиар өрнүүлж байсан энэ үйл ажиллагаа маань сүүлдээ Л.Оюун-Эрдэнэ гэх хувь хүнд нь зуугдах шалтгаан болчих шиг... Өөрөөр хэлбэл тэр хүн ямар нэгэн хэлбэрээр надад өс саначихав уу? гэдэг хардлага байгаа. Засгийн газрын үйл ажиллагаанд яг аваад үзье ээ гэхэд энэ нь болчихлоо доо гэх юм алга. Төмөр замын бүтээн байгуулалт гээд байсан, мухар төмөр зам тавьчихлаа. Яг л нөгөө Х.Баттулга гэж хүн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өсөлт дэвшлийг хязгаарлаж байсан тэр үйл ажиллагааны үргэлжлэлийг хийгээд л явж байгаа.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банк гээд аль аль асуудалтай нь холбоотой хэр нь Х.Баттулга сул чөлөөтэй явж л байна. Жижиг жараахайнуудаар л оролдоод байдаг. Орон нутаг дахь төсөл хөтөлбөрүүд, ковидын дараах 10 их наядын хөтөлбөр гэж байгаа. Эхэндээ тэрбум байсан бол одоо их наядын төсөл хөтөлбөрүүд, хулгай зэлгий яригддаг болсон. 10 их наядын хөтөлбөрийн үр дүнг өнөөдөр хэн ч асуухгүй байна. Тэр хөтөлбөрийн асар их мөнгө салхинд хийсээд алга болсон шүү дээ. ЖДҮС-н араас одоо энэ 10 их наяд төгрөгөөр жинхэнэ ЖДҮ-г дэмжинэ гэсэн. Эрх баригч намын хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийн гарын салаагаар урсаад дууссан. Яг үр дүнд хүрсэн зүйл гэхээр байхгүй. “2050” гээд том хөтөлбөр гаргаад тавьчихсан, Хархоринг яваандаа нийслэл, эхний ээлжинд хот болгоно гээд байдаг. Гэтэл тэнд нь түүхийн судалгаа шинжилгээ хийж эхлээ ч үгүй байгаа. Тийм хосгүй үнэтэй газар орон сууцны хороолол барина гээд сууж байж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн ярьсан ажлуудаас юу нь бүтсэн юм бэ? Боомтын сэргэлт гээд байсан. Хятадын талаас би андуураагүй бол 120 тэрбум төгрөгийн өртөгтэй буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтод хилийн шалган нэвтрүүлэхтэй холбоотой бүтээн байгуулалт хийж өглөө. Үүн дээр нь хөрш улсдаа талархах нь байтугай нэрийг нь хасч байгаад боомтын сэргэлтийн хүрээнд хийлээ гээд худал ташаа мэдээллээр иргэдийнхээ тархи толгойг эргүүлээд явж байна. Ингээд яг үнэндээ май гээд үзүүлчих хийсэн зүйл байхгүй учраас Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа.
Анх 80-аад оныхон улстөрд хүч түрэн орж ирлээ, шинэ залуу үеийнхэн ачааг нуруун дээрээ үүрнэ гээд уянгын халилтай зүйлүүд ярьдаг байсан шүү дээ. Тухайн үед нь нээрээ ч юм хийчих болов уу? гээд ажиглалтын байдалтай байлаа. Харамсалтай нь анхнаасаа худлаа ярьж, зөвхөн медиа контентоор буюу өнгөө Х.Баттулга том том макетууд хийж түүгээрээ хүн залилдаг шиг буруу замаар л явж байна. Андлалын хөшөө гээд эхнээсээ нураад унасан шүү дээ. Иймэрхүү татвар төлөгчдийн мөнгө, гадны зээл тусламж, уул уурхайн баялгаас хуримтлагдаж байгаа мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа нь бүх Засгийн Газраас хамгийн өндөр төсөвтэй, хамгийн өндөр зардалтай, хамгийн их хулгайтай, хамгийн хариуцлагагүй, үр дүнгүй үйл ажиллагаа явуулсан Засгийн Газар боллоо. Өмнөх Засгийн Газрууд бол шилжилтийн үеийн хүнд хэцүү үеүүдэд байсан. Хэдэн дарга нар нь хуваагаад идчихэе гээд ч төсөв нь мөнгөгүй үе хүртэл байлаа шүү дээ.Хоёр нийгмийн шилжилтийн хүнд хэцүү цаг үеүд ч байлаа. Л.Оюун-Эрдэнийн хэлдгээр жинхэнэ амаргүй цаг үеүүд бол тэр байсан. Өнөөдөр бол тийм амаргүй цаг үе биш. Дэлхий ертөнц хавтгай болчихлоо. Зөв бодлогоор, зөв харилцаж чадвал олон улстай ямар ч байдлаар харилцаж болохоор боллоо. Ийм байхад аль буруу талаа бариад, аль буруу тал руу нь зүглээд, орж ирсэн хэдэн төгрөгөө буруу зүйлд зарцуулаад, үр дүнгүй үйл ажиллагаа явуулчихаад, иргэд нь энэ асуудлыг нь шүүмжлэхээр түүн дээр нь хувийн субьектив байдлаар өс санадаг, хэрэг үүсгэдэг, залхаан цээрлүүлдэг болчихлоо. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар маш муу бөгөөд энэ Ерөнхий сайд Монгол Улсын түүхэн дэхь хамгийн шившигтэй Ерөнхий сайд гэж хэлмээр байна.

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлоор тан дээр хэд хэдэн хэрэг үүссэн байгаа шүү дээ. Эдгээр хэргүүд ямар шатанд явж байна вэ?
Миний холбогдсон хэрэг гэгчүүд нь дандаа цахим орчинд бичсэн бичвэр, пост төдийхөн л байгаа шүү дээ. Түүнээс МАН-ын Тусгаар тогтнолын ордны хаалгыг татаж ороод шийдвэр үйл ажиллагаанд нь нөлөөлсөн зүйл байхгүй. Цахим орчинд, иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналтай гомдлууд МАН-ын зүгээс, Л.Оюун-Эрдэнийн зүгээс, мөн түүний эрхэлж байгаа албан тушаалтай нь холбогдуулан төлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудаас нь гаргасан. Эдгээр хэргүүд нь эрүүгийн хэргийн шинжгүй бол зөрчлийн тухай хуулиар авч үздэг юм байна. Ингээд зөрчлийн хэд хэдэн шийтгэл оногдуулсан шүү дээ. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар бол их гомдомтгой Засгийн Газар. Ерөнхий сайд нь гомдчихдог. Кабинетийн сайд нар нь гомдчихдог. Уг нь явуулж байгаа үйл ажиллагаатай нь холбоотой шүүмжлэлүүд л байгаа шүү дээ. Түүнээс тэдгээр хүмүүсийн хувийн амьдрал руу нь огт ороогүй. Ингээд хэд хэдэн зөрчлийн шийтгэлүүд оногдуулсан. Энэ бүхэн дээр нь шүүхэд гомдол гаргах замаар шүүх дээр бүгд хүчингүй болсон.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын үеэс, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үеэс, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гээд аль аль нь над дээр гомдол гаргаж, зөрчлийн шийтгэл оногдуулсан. Энэ бүхэн дээр нь би яг ном журмаар нь хэдэн хавтас баримттай зууралдаад, хууль хяналтын байгууллагаар хэдэн жил явж байна. Эдгээр шийтгэлүүд дээр бүгдэн дээр нь би ялалт байгуулсан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатан дээр, давж заалдах шүүх дээр хүртэл хэрэгсэхгүй болсон. Хамгийн сүүлд Дорнод аймагт болсон хэрэг дээр шүгэл үлээсний улмаас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний эрхэм дээд алдар хүнд сэвтсэн гэдэг үндэслэлээр МАН-ын хуулийн хэлтсээс над дээр гомдол гаргасан. Түүний төлөөлөгч Д.Батбаатар гэж хүн иргэн Л.Оюун-Эрдэнийн хувьд гомдож байгаа гэдгээ хэлсэн. Засгийн Газрын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүндэд халдсан гэсэн.
Монгол улсад хэдэн Л.Оюун-Эрдэнэ байж болох бүх статусаараа надад гомдож, эрүүгийн хуулийн 13.14 буюу нэр хүндэд халдсан, худал ташаа мэдээлэл түгээсэн гэдэг агуулгаар эрүүгийн шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр энэ бол тогтоогдохгүй байна гээд буцаасан. Ингээд нэлээн явсны эцэст прокуророос гомдол гаргаад, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд очоод анхан шатны шүүх яллаж шийтгэл оногдуулсан. Ингэхдээ 23.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх хэрэгтэй нэгтгээд бидэнд шийтгэл оногдуулсан. Л.Оюун-Эрдэнэ ямар л санал шүүмжлэл өрнөнө, тэр бүр дээр шууд гомдоно. Шууд бусаар хэрэг үүсгүүлэх сонирхолтой. Жишээлбэл өнгөрсөн хугацаанд болсон жагсаал цуглаантай холбоотойгоор намайг болон хамт үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан гэдэг хэрэг үүсгээд, зохих шатны шүүхээрээ яваад бид бас ялсан. Өнөөдрийн байдлаар эрүүгийн хуулиар оногдуулсан хоёр хэрэг дээр давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад, нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэгдэж байна.
ОХУ-ын ЭСЯ-ны гадаа болдог дайныг эсэргүүцсэн жагсаал 50 гаруй удаа болж байна. Элчин сайд К.И.Азизов нутаг буцахаар болсон. Үүнийг та бүхний жагсаалын үр дүн гэж дүгнэж болох уу?
ОХУ-ын Элчин Сайдын Яамны гадаа ийм олон хүнийг хамарсан, удаан үргэлжилсэн жагсаал Монголын түүхэнд хэзээ ч болж байгаагүй. Энэ нь К.И.Азизов гэдэг хүнд шахалт үзүүлсэн нь тодорхой. Гэхдээ энэ жагсаал цуглаанаас болж К.И.Азизов гэж хүн гэртээ харих гээд байна гэвэл үгүй. Учир нь тэр хүний Монгол улсад үзүүлэх нөлөө буурсан. Түүний Монгол улсын албан тушаалтнуудад үзүүлэх нөлөөлөл, итгэл үнэмшил буурсан гэж үзвэл илүү зохимжтой байх. Ганцхан жилээр ухраагаад харахад Азизов гэж хадны мангаа байсан, бүгд түүнээс айдаг байсан. Энэ хүн аль ч утгаараа ОХУ-г төлөөлж байгаа. УИХ-ын дарга нь хүртэл дуудахад нь уулздаг, УИХ-аар хэлэлцэх асуудлаа танилцуул гэх хэмжээнд загнуулдаг байлаа. МҮОНРТ-ийн захирал нь хүртэл Ялалтын баярын парад дамжуулсангүй гэж загнуулдаг байлаа. Гадаад хэргийн сайд нь дуудаж уулзах байтугай өөрөө гүйж очоод чиглэл даалгавар авахаас наагуур юм болдог байлаа. Авдаг байсан ч юм уу? Хэлж мэдэхгүй шүү дээ. Гэвч тэр хүний байр суурь үлэмж хэмжээгээр доошилсон.
Манай улсад суугаа олон улсын элчин сайдууд, хурал цуглаан дээр К.И.Азизовтой харилцах харилцаа нь хүртэл өөр болсон. Энэ нь ОХУ-ын явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоос гадна Азизов гэж хүний Монгол улс дахь нөлөө үлэмж хэмжээгээр буурсныг харуулж байна. Тийм учраас түүний оронд өргөн далайцтай пропоганда явуулах хүнийг ОХУ явуулах нь зүй ёсны хэрэг байх. Ийм учраас энэ хүнийг сольж байгаа гэж үзэх нь зөв байх. Түүнээс бид жагсаад, айлгаад явуулчихлаа гэдэг худал популизм хэрэггүй байх. Нэг ёсондоо аливаа улсын элчин сайд тухайн орондоо зүй зохисгүй, тааламжгүй этгээд болж хувирах ямар шившигтэй вэ? гэдгийг үүнээс харж болно. Монголчуудын хамгийн их айж болгоомжилдог байж болзошгүй, энэ айдсаа хүндлэл гээд ойлгочихсон харилцаан дээр суурилсан үйл ажиллагааг явуулж болохгүй юм байна. Үүнийг арай өөр утга хэлбэрээр явуулах ёстой юм байна гэдгээ анзаарсан байх гэж бодож байна. Монгол Улсын иргэд ОХУ-ын ЭСЯ-ны гадаа жагсах нь байтугай чанга дуугарахаас ч айж бэргэдэг үе байлаа. Нөхцөл байдал ганцхан жилийн өмнөхөөс огт өөр түвшинд очсон гэж үзэж байгаа. Тийм учраас Азизов буцахаас өөр аргагүй нөхцөлд орсон гэж үзэж байна.
Жагсаалын үеэр та бүхэн Азизов “зайл” гэж шулуухан хэлдэг байсан шүү дээ...
К.И.Азизов нэгэнт манай улсын тааламжгүй этгээд болчихсон учраас тэр байшиндаа ч нилээн тааламжгүй суудаг байх. Үйл ажиллагаа явуулахад мэдээж тухайн улсын ард иргэдийн соёл уламжлал, улстөрийн үзэл, үнэ цэн рүү нь халдаж болохгүй шүү дээ. Мөн дээрээс нь тухайн улсын дотоод асуудалд оролцдог байж болохгүй. Энэ бүхэн нь савнаасаа халиад, манай улсыг өөрийн орны нэг тойрог мэт авч үзэж байгаад Монгол улс бие даасан, тусгаар тогтносон улс гэдгийг шинээр ойлгож аваад их цочирдсон шүү дээ. Байсгээд гарч ирж мэдэгдэл хийгээд л...
Тэгэхээр түүнд ч тэр байшинд суух нь тааламжгүй болсон байх. Тийм учраас эртхэн буцсан нь дээр. Буцах тухай мэдээлэл гарснаас хойш шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна лээ. Элчин сайдууд нөхцөл байдлаас хамаарч 3-6 жил болдог бол Азизов 10 жил болчихлоо. Тийм учраас хугацааны хувьд ч, ёсзүйн хувьд ч, олон улсын гэрээ конвенци, хуулийн хувьд ч буцах ёстой. Энэ хүнд persona non grata өгөх ёстой. Энэ хүн бол тааламжгүй этгээд учраас нэг өдрийн өмнө ч болтугай буцах ёстой.
Дайн эхэлснээс хойш Монгол улсын иргэд хоёр хуваагдчих шиг болсон. Нэг хэсэг нь ОХУ-г дэмжээд, нөгөө хэсэг нь дайн хэрэггүй гээд... Одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу? Та үүнийг ажиглаж байна уу?
Үүнийг хүмүүс нийтээрээ анзаарч байгаа байх. Хүмүүсийн тухайн үед байсан айдас үлэмж багассан. Мөн аливаа улс хичнээн бие даасан, хүчирхэг байлаа ч түрэмгийлэл ороод ирдэг юм байна гэдгийг ойлголоо. Хамгийн эхний суурь хэрэгцээнээсээ эхлээд батлан хамгаалах салбар, олон улсын бодлого дээрээ ч анхаарах хэрэгцээ үүссэн байна гэдгийг ойлгож авлаа шүү дээ. Бид ер нь улсын хэмжээнд байж чадаж байна уу? үгүй юу гэдгээ анзаарлаа. Айдсын хэмжээ нь багассанаас гадна хүндлэл гэж үзээд байсан нь ч айдас байж гэдгээ анзаарсан байх.
Миний хувьд яг хоёр тэнцүү хэсэгт хуваагдсан гэж үзэхгүй байна. Украйнд явагдаж байгаа түрэмгийлэлтэй холбоотойгоор олон улсын мэдээллийн хэрэгслийн мэдээнээс харахад маш олон мянган тролл фермийг хөгжүүлж байна шүү дээ. Нийгмийн сэтгэлзүйн байдалд нөлөө үзүүлэх зорилготойгоор сошиал хэрэглээгээр нь дамжуулан санаа бодолд нь нөлөөлөх хүчтэй ажиллагаа явдаг гэдгийг харлаа. Энэ нь Монгол улсад ч явагдаж байгаа. Жишээ дурьдахад цагаан өнгийн байртай нам нь Тусгаар тогтнолын ордны 4 давхарт тролл баг ажиллуулж байсан нь баригдаад шүүхээр ял шийтгүүлсэн шүү дээ. Тролл ферм хөгжүүлж байгаа нь иргэдийн санаа бодолд нөлөөлж байгаа болохоос Монголчуудын тал нь ОХУ-г дэмжиж байгаа гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ Оросоос айх айдсаа хүндлэл гээд эндүүрсэн их хэмжээний хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Арай ч талд нь хүрэхгүй байх. Гэхдээ энэ үеэс хойш маш их өөрчлөлтүүд гарсан байна. Манай улс бие даасан улс байхын тухайд иргэд нь дайны эсрэг, түрэмгийллийн эсрэг, хүчирхийллийн эсрэг, энхтайвны төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй юм байна.
Бие даасан тусгаар улс бол аль нэг улсын бодлого чиглэлээр, аль нэг улсын элчин сайдын хэлж зааварласнаар байж болохгүй юм байна гэдгийг олон иргэд ойлгосон байх гэж найдаж байна. Дайныг дэмждэг байсан гэж хэлж болох хүмүүс сүүлийн үед дайныг идэвхитэй эсэргүүцдэг болж хувирсанд маш их баяртай байна.
Буцаад эх оронд маань нүүрлээд байгаа хулгайтай холбоотой асуудал руугаа орьё. Дээрээ их наядаар иддэг бол доод дунд шатандаа хэлтсийн даргын гэрээс хэдэн арван тэрбум төгрөг гарч ирэх нь энгийн асуудал болчихлоо. Ийм нөхцөл байдалд бид яагаад хүрчихэв?
Монгол улсад нүүрлээд байгаа авлига албан тушаалийн хэргийг эрх баригч МАН болон түүний нөлөөний жижиг улстөрийн намууд ярихдаа тогтолцоотой холбож тайлбарлаад байна. Үндсэн хуульдаа том хэмжээний өөрчлөлт, эсвэл бүр шинэ Үндсэн хууль хийж байж үүнээс сална гэдэг ухуулга яваад эхэллээ. Одоо байгаа Үндсэн хуулиа бүрэн дагаж мөрдөөгүй байж шинээр Үндсэн хууль хийх юм уу, Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд энэ хулгайгаас сална гэдэг бүтэхгүй. Сүүлд баригдсан хүн гэхэд л яг өөрийнх нь хулгай хийсэн мөнгө биш байгаад байна шүү дээ. Дамжуулах, хувиарлах, хадгалах гэх үйл явц байж мэднэ. Үүнийг гол хянаж байгаа, гарын үсэг зурж байгаа хэсэг харин шийдчихсэн, моральгүй хүмүүсийг дунд шатны гүйцэтгэх албан тушаал дээр тавиад хар ажлаа хийлгэж байна. Ийм тохиолдлууд олон улсын жишээн дээр ном, баримтат кино хэлбэрээр үлдчихсэн байна. Тэндээс хараад улс орныг ингэж тонодог юм байна, үүнээс ингэж сэргийлж болох юм байна гээд суралцаж болно шүү дээ. Дунд шатны албан тушаалтнууд нь л хулгайлаад дээгүүр нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар энэ хулгайтай тэмцээд байна гэдэг уянгийн халил явах гээд байх шиг... Үгүй юм аа. Дунд шатны албан тушаалтнууд бол эрх мэдэлтнүүдийн ердөө гүйцэтгэх гар хөл. Дамжин өнгөрөх цэг байгаа юм. Дунд шатны албан тушаалтнууд хэн нэг даргын өрөөнд ороод гарын үсэг зуруулаад хэдэн тэрбумаар нь хулгайлаад байгаа юм байхгүй шүү дээ. Энэ бол улс орон ерөөсөө болохгүй байна гэсэн хэр нь болохоо болиулсан хүмүүс нь дээрээ байж байгаад шүгэл үлээгээд байна, улс орны нийгэм улстөрийг янзлах гээд байна, тийм учраас үүнийг өөрчилье гэдэг агуулга руу түлхээд байна шүү дээ. Бид нар асуудлыг эрүүлээр харах ёстой. Хаанаас эхлэлтэй, хэдэн оноос эхлэлтэй юм. Энэ байдал нь 20, 30 жилийн хугацаанд үргэлжилчихсэн бол өөр хэрэг шүү дээ. Ялангуяа сүүлийн үед яригдаж байгаа ноцтой асуудлууд 5-8 жилийн өмнөөс үүссэн, биежсэн, хэлбэр дүрсээ олсон том хэмжээний хулгайнууд байгаа. Манай улсын ДНБ хэд байгаад хэд болчихоод, улсын төсөв нь хэд байгаад хэд болчихоод байгаа билээ?
15 жилийн өмнө бид ийм өндөр дүнтэй тоо ярих боломжгүй байсан шүү дээ. 20 жилийн өмнө ийм мөнгөн дүн ярих боломжгүй байсан. 5-8 жил, үсрээд л 10 жилийн өмнөөс, магадгүй 3,4 жилийн өмнө л биежиж гарч ирсэн сүлжээ, хулгайн схем шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө юу хэлж байсан бэ? гээд видеог нийгмийн сүлжээнд залуус эвлүүлчихсэн байна лээ. Өөрөө мэдэж л байсан байна лээ. Нэг хэсэг нь өөрөө болчихоод явж байгаа. Тийм учраас дунд шатны хүмүүстэй зууралдаад, өчнөөн том хулгайчид байхад нэг шийдсэн хулгайчийн зураг гаргаж ирээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад, оймс ухаад баймааргүй байна. Хэн үүнийг зохион байгуулаад байгаа юм, аль Засгийн Газрын үед энэ асуудал үүсээд байгаа юм, тэр Засгийн газар нь огцорчихдог баймаар байна. Засгийн Газрыг хэрэгтэй үед нь нэг удаагийн салфетка, памперс шиг сольж байх ёстой.
Засгийн Газар болохгүй бол огцруулдаг байх хэрэгтэй. Засгийн Газар тогтвортой байвал хэрэгтэй гэдэг онол хэлж мэдэхгүй юм байна. Хаанаас тийм зүйл гаргаж ирээд байгаа юм бол? Дунджаар 1,5-2 жилийн настай болчихсон байна л гэнэ. Ажлаа сайн хийж чадахгүй байгаа бол тэр хэмжээгээрээ огцроод явах ёстой. Сүүлдээ Засгийн газар нь УИХ-аа огцруулдаг, Засгийн газар гэдэг нэртэй том хурал, намын төв байгууллагатай, Ерөнхий сайд гэдэг нэртэй дарангуйлагч гаргаж ирэх зам руугаа яваад байна. Парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол юм, нэг хүн дээр эрх мэдэл төвлөрөх нь буруу юм гэж байр сууриа зоригтой илэрхийлдэггүй хүн бол Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ нэг хүний гарт эрх мэдэл төвлөрөх үйл ажиллагааг сүүлийн үед эрчимтэй явуулж байна.
Залуучууд жагсаал цуглаанд идэвхитэй оролцдог боллоо. Янз бүрээр үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулдаг боллоо. Харин үр дүн нь жоохон муу байна уу? гэж хараад байна. Жагсаал цуглаан яавал үр дүнд хүрч, улс орны нөхцөл байдлыг яаж өөрчлөх вэ? Сүүлдээ хувсгал хэрэгтэй гэж ярьж байна. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй ч гэж ярих боллоо. Гол нь үр дүнд хэрхэн хүрэх вэ?
Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх соёлд хангалттай хэмжээнд суралцаагүй байна. Энэ боломж нээгдээд 30 орчим жил болж байна. Энэ хугацаанд уг боломжийг зөвхөн өөрсдийн улстөрийн явцуу эрх ашгийн төлөө ашигласан. Хүн ам нь цөөн, иргэддээ уг боловсролыг дутуу түгээж, нийтлэг болгоогүйн улмаас жагсаал цуглааныг зөвхөн улстөрийн хэрэглүүр гэж хардаг болсон. Иргэд жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх дээр заавал эцсийн үр дүн байх шаардлагагүй. Үр дүнг Засгийн эрхийн төлөө хууль ёсны дагуу өрсөлдөөд эрх мэдлийг авсан эрх бүхий улстөрийн нам, эрх мэдэлтэн, албан тушаалтнуудаас шаардана. Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байна, үүнийг ингэж хийх ёстой байсан юм гэдэг нь иргэдийн хяналт бөгөөд шахалт үзүүлж байгаа хэлбэр. Шинж чанар нь өөрөө үүнээс ямар нэгэн үр дүн гарахыг шаардахгүй. Харин тухайн эрх барьж байгаа улстөрийн нам, эрхмэдэлтэн албан тушаалтны үйл ажиллагаа, сонгуульд идэвхитэй өрсөлдөж байгаа намуудаас шаардах нь зүйтэй.
Бид олон янзын хөдөлгөөн, жагсаал цуглаан, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна. Үүнээс шууд гарсан үр дүн, хууль болоод хэрэгжээд гарчихсан зүйл хэд байна вэ? гээд нэрлэх юм бол яг хэлж мэдэхгүй байна. Шууд болон шууд бусаар иргэдийн оролцоотой шахалтаар дамжуулаад өөрчлөлт, нөлөө үзүүлсэн гэж итгэж байгаа. Ялангуяа дарга цэрэггүй, хүн бүр дабль стандарт гэдэг зүйлийг ярьдаг болсон байна. Дайн зөв буруу гэдгийг ярьдаг боллоо. Монголчуудаа гадаадад хэзээ ч гацааж болохгүй гэдгийг ойлгочихлоо. Өвчин зовлонтой үед ард иргэдээ хорьж байгаад өөрсдөө наадам баяр цэнгэл хийх юм бол No Naadam шүү гэдгийг ойлгочихлоо. Энэ бүхэн нэг ёсондоо хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой гэдгийг л шаардаад байгаа юм. Нэр нь, үйл явдал нь, хэлбэр агуулга нь л өөрчлөгдөөд яваад байгаа болохоос ганц л зүйлийг шаардаад байгаа юм. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байя аа, харин алаг үзэлтэй, ялгаварлан гадуурхалтай, дабль стандарттай битгий байгаач ээ гэдэг юмыг л яриад байгаа. Police reform гэдэг нь цагдаагийн үйл ажиллагаа иргэдэд тэгш бус хүрч байна гэдгийг харуулж байна. Үндэсний гашуудлын өдөр гэхэд л жил бүр болж байна. Save fountain, Save museum, гадаадад гацсан Монголчууд, комедигийн залуусын “Миний хөгшчүүл одоо болио, бизнес аж ахуйн нэгжүүдийн тэвчээр тасарлаа” гэх мэт иргэдийн хэлээд байгаа зүйл нь хуулийн өмнө бүгд эрх тэгш байхгүй болоод ирэхээр чи болоод байхад би яагаад болохгүй байгаа юм гэдэг утгаа өрнөсөн. Ингэж барьцахдаа хуулийн дагуу эрх тэгш байх ёстой. Тэгш биш шүү. Тэгш эрхийн тухай би яриагүй. Хуулийн өмнө эрх тэгш байх тухай яриад байгаа юм. МАН тэгш эрхийн тухай яриад байдаг. Хүн бүрийг зэрэгцүүлж зогсоож байгаад тэнцүүлээд хайх талаар.
Бид бол хуулийн өмнө эрх тэгш байхыг яриад байгаа юм. Би өөрөө неоконсерватив үзэл бодолтой хүний хувьд хуулийн өмнө эрх тэгш байхыг тэгш байдал гэж үздэг. Түүнээс хүн бүрийн байгаа байдлыг тэгшитгэхийг эрх тэгш байдал гэж үзэхгүй. Олон улстай хөл нийлүүлэн алхаж байгаа Монгол улсад фашист, нацист хүмүүс үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Me to Mongolia гэж хөдөлгөөнд оролцоод явсан. Save children буюу хүүхдийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын хамгийн эхний бүдүүлэг алдаа бол эмэгтэйчүүдийг гэртээ хүүхэд гаргаад хийх ажилгүй хэвтээд байна. Үүнийг болиулахын тулд цэрэгт явуулна гэж хэлсэн шүү дээ. Үүнийг эсэргүүцэж найм есөөс илүү буюу эмэгтэйчүүд иргэдийн эрх Ерөнхий сайд гэдэг албан тушаалаас илүү гэдэг агуулгатай жагсаалыг өрнүүлж байлаа. Энэ хугацаанд зөвхөн жагсаал цуглаан биш олон хэлэлцүүлэг, хурал цуглааныг зохион байгууллаа. Жагсаал цуглаан бол анхааралд илүү орж ирдэг учраас хүмүүсийн анхааралд өртчихөөд байгаа юм. Яг нам эвсэл хамаарахгүй асуудлуудаа тойроод явдаг хурал хэлэлцүүлэг гэх мэт үйл ажиллагаанууд явсаар ирсэн. Дээрээс нь Засгийн Газар, УИХ, албан тушаалтнууд, бүх шатны байгууллагуудад тавьж байгаа шаардлагын дагуу асуудлуудаа бичиг цаасаар өгч ирсэн. Бүх түвшинд, тухайн хөдөлгөөнөөрөө, ТББ-аар, улстөрийн намаараа, иргэний хувиараа ч. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд маш олон үр дүн гарсан. Гэхдээ засгийн эрхийн төлөө өрсөлдөөд, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад сонгогдсон улстөрийн нам л тэр үр дүнгийн өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой. Иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй шүү дээ.
Эдгээр олон тэмцэл, хөдөлгөөн, үйл ажиллагаатай холбоотойгоор тань руу маш их дайралт ирдэг...
Нэг юм хийхээр гадны тусгай албадын санхүүжилттэй гэдэг моодыг Х.Нямбаатар сайд дэлгэрүүлсэн. No Naadam зохион байгуулсан, шар даавуутай байсан гээд шүүхээр орсон. Тогтоогдоогүй учраас хүчингүй болсон. Тэр шар даавуун дээр гадаадад гацсан Монголчуудын ар гэрийнхэн Тусгаар тогтнолын ордны гадаа гарын үсэг зурж эхэлсэн шүү дээ. Эхний 10 гаруй метр дээр гарын үсэг зурагдаад л далд хийчихсэн байсан. No Naadam дээр гаргаж ирээд гарын үсэг зурсан. Үүнийг Монголчууд үзэл бодлоо илэрхийлэх соёлд суралцах явцдаа юу хийж байсан бэ? гэдэг түүхэн баримт болгох гээд зарим материалтай хамт хадгалсан байгаа. Хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргана гэсэн бодолтой байгаа. Байгалийн түүхийн музейг нураах үед бас зарим хээ угалз, мод тоосгыг нь аваад хадгалчихсан байгаа. Сүүлд болсон иргэдийн органик жагсаал дээр бид цагаан даавуу авч очсон. Эрүүл ухаантай хүмүүс нэг зүйлийг анзаарч болох байсан нь тэр цагаан даавуун дээр жинхэнэ органик жагсагчид цугласан. Хайрцаглагдсан, эсвэл захиалгатай жагсагчид өөр газар байж, органик жагсагчдийн бие, эрүүл мэндэд халдах үйл ажиллагааг явуулж байсан. Энэ бүгдийг ойлгох цаг хугацаа хэзээ нэг цагт ирэх байх.
Жоохон шинэлэг, иргэдийн идэвхитэй оролцоотой үйл ажиллагаа хийгдэхээр гадны тусгай албаны санхүүжилттэй, тэр намынх, тэрний хүүхэд, энэний хамаарал бүхий хүн гэдэг байдлаар асуудалд хандаад байна.
Асуудлыг эрүүл ухаанаар, логиктой харвал ойлгож ядаад байх зүйл биш. Жишээлбэл: Би зөвхөн өөрийгөө төлөөлнө. Төлөөлөхдөө надад таалагдахгүй зүйл байгаа бол түүнийг эсэргүүцнэ. Ийм л энгийн. Хэрэв надад улс орны шийдвэр гаргах үйл явцад оролцох хэрэгцээ шаардлага үүсвэл тэр үйл ажиллагаа руу ороод явна. Иргэн хүнийхээ хувьд ямар нэг идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлэх нь ямар нэгэн хариуцлага, үр дүн шаардуулахгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх нь миний бүрэн эрхийн асуудал. Тийм учраас тэр үр дүн, хардлага сэрдлэгээ би чадна гээд гараад ирсэн эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад л тавих ёстой. Иргэн Э.Одбаярт биш. Иргэн Э.Одбаяр ажлынхаа завсраар үзэл бодлоо илэрхийллээ. Хурал хэлэлцүүлэгт оролцлоо, жагслаа. Үзэл бодол нэгтэй байгаа залуучууд, найз нөхөдтэйгээ эвлэлдэн нэгдэж жагсаж цуглалаа. Ингээд болоо. Үйл ажиллагаа ийм л хүрээнд явж байгаа. Гэтэл би энэ улсыг хөгжүүлнэ, таныг ажил орлоготой байлгана, амьдралыг нь дээшлүүлнэ гэж амлаад, улстөрийн намаас нэрээ дэвшүүлээд сонгогдож гарч ирээд, улстөрийн институци нь 50, 60-аараа улстөрийн эхр мэдэл авчихсан, 10, 20-иороо эрх мэдэл авчихсан хүмүүс л ажлынхаа тайлан үр дүнг олон нийтэд тайлагнах ёстой. Засгийн эрхэнд гарч, эрх мэдэлд хүрчхээд та нар яагаад олон нийтэд нөлөөлөхүйц үзэл бодлоо илэрхийлж чадаад байгаа юм гээд шийтгээд байж болохгүй. Засгийн газар өөрийгөө толинд харах хэрэгтэй. Түүнээс биш үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсээ эрүүжүүлээд, эрхэнд нь халдаад, шийтгээд, ял оноогоод байж болохгүй. Энэ нь сүүлдээ халдлага, сүрдүүлэг, заналхийлэл хэлбэр рүүгээ ороод явчихсан. Гомдол гаргаад явж байгаа. Уг нь эх орондоо айхтар тансаг биш юм гэхэд идэвхтэй иргэн байя гэж бодсон юмсан.

Таны аав Монголын улстөрийн нөлөө бүхий намын дарга. Сүүлийн үед бие муудлаа гэх мэт элдэв яриа гараад байсан. Энэ хүний хүүгийнх нь хувьд асуухад биеийн байдал нь ямар байгаа вэ?
Өмнө нь бас нас барсан гээд байсан. Худал ташаа мэдээлэл бүрт залруулга хийх нь хаашаа юм. Биеийн байдал нь эв эрүүл, сав саруул байна. Бид мэдээж жилдээ цөөн тохиодог баяр ёслолоор ах дүү, хамаатан саднаараа бөөндөө цугладаг. Биеийн байдал нь хэвийн байгаа. Улстөрийн үйл ажиллагааных нь өрсөлдөгч тал гэх юм уу, маргалдагч сөргөлдөгч талууд нь янз бүрийн мэдээлэл гаргаад байдаг юм шиг байна лээ. Ардчилсан намын одоо байгаа байдлыг харахгүй юу. Сүүлдээ хүмүүс аль тал нь аль талтайгаа яагаад байгааг ч ойлгохоо байсан шүү дээ. Хэн нь өвдөөд, хэн нь үхээд байгаа юм. Хэн нь хэнийхээ тал юм. Эхлээд АН, ЖАН гээд явж байсан бол одоо БАН, САН, ТАН гээд учир нь олдохгүй гурвалжин дөрвөлжин юм боллоо. Тэр их хэрүүл дундаас хэдэн удаа хэнийгээ өвтгөж, хэнийгээ үхүүлэх юм мэдэхгүй шүү дээ.
Та хоёр ер нь улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар хоорондоо хэр ярилцаж, үзэл бодлоо солилцож байна?
Би АН-ын дэмжигч биш. АН-ыг МАН-тай хамт татан буугдаасай гэж боддог. Би ЗОН-ын гишүүн. Манай нам неоконсерватив үзэл баримтлалтай. АН-ыг дэндүү олон эрээвэр хураавар, үзэл баримтлал, үнэт зүйлгүй нэгдлүүд нэгдсэн учраас нэг үзэл санаан дээр хэзээ ч нэгдэж чадахгүй гэж боддог. Улстөрийн нам нэгдэх явц үзэл санаан дээр явагддаг болохоос аллага хүчирхийлэл, түримгийлэл явуулдаг МАН шиг байдлаар нэгдэхгүй. Эсвэл шашинтны нам, малчин тариачны, социаь демократ, консерватив, барууны, зүүний, бараг нацист фашист үзэл санаатай нөхдүүд нэгдсэн эрээвэр хураавар ийм нам нэг үзэл санаан дор нэгдэж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулна гэдэгт би итгэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд эндээс хэдэн ч нам салаалж гарав. Хэдэн ч нам нэгдэв. МАН өнөөдрийг хүртэл оршин тогтноод байгаа гол хүчин зүйлийн нэг нь АН болчихоод байгаа юм.
АН улстөрийн эр зориг гаргаад МАН-ыг татан буугдах нөцөлтэйгээр татан буугдая гэдгээ зарлачихвал энэ нь Монгол Улсын түүхэнд хийж байгаа АН-ын хамгийн зөв зүйтэй үйлдэл болох болов уу.
Хэрэв МАН татан буугдчихвал Монголд улстөрийн бүх намууд шинээр эмхлэгдэн байгуулагдаад, улстөрийн чөлөөт өрсөлдөөн бий болох нөхцөл байдал үүснэ. Танай сайтын байр руу ирж байхдаа МАН-ын байрны хажуугаар явлаа. Тийм том байшинтай, тийм том материаллаг болон коммунист Оросын нөлөөний, зуун жилийн бүтэцтэй намтай өнөөдөр ямар ч улстөрийн хүчин өрсөлдөх боломжгүй. Бид нар өнөөдөр ч ялгаагүй Оросын нөлөө дарамтан дор хэвээрээ байж байна. АН-ын нөлөө бүхий гэж үздэг хүмүүс нь ч Оросын нөлөөнд байж байна. МАН-ын тухай яагаад ярихгүй байна вэ? гэхээр угаасаа Оросын шууд нөлөөний улстөрийн хүчин. Гэтэл хойд хөршийн нөлөөнөөс гаргах ёстой үүргийг хүлээгээд байгаа АН дотор байгаа лидерүүд гэж хэлээд байгаа хүмүүс нь өөрсдөө оюун санааны болон бусад хэлбэрээр Оросоос бүрэн хамааралтай байхад Монгол улсад өөрчлөлт гарахгүй шүү дээ. Тийм учраас АН бол МАН-ыг татан буугдах нөхцөлтэйгээр татан буугдаад, энэ улсад шинэ гараанаас улстөрийн чөлөөт өрсөлдөөн эхлүүлээсэй гэсэн хүсэл байна.
Танд баярлалаа.
Ч.Явуухүү, М.Чойжал
Сэтгэгдэл0
БАС НЭГ БААТАР ГАРААД ИРСЭН ҮҮ?
Бас л нэг шоучин баатар. Цаад санаа нь харанхуй ард түмэнд таалагдаж дэмжлэг авч албан тушаалд томилогдож хулгай луйвар хийх л хүсэлтэн.
НУСАН таглаа мэддэг болчихсон юмуу эхлээд өөрийгөө аваад явж сур
Ардчилсан намын дарга эрдэнэ гэгчийн хүү Одбаяр мөн үү. Энэ муу хүүрнүүд дарга гэж албыг удам дамжуулж эдлэх санаатай. Монгол улсыг харийн колончлолд оруулж, өөрсдөө удам дамжиж дарга сууна гэвэл эднийг хядсан нь дээр байх.
Хулгайч луйварч танхай зэрлэг хамаг үл бүтэх ёс зүйгүй этгээдүүд үүрлэж үржсэн АН гэгч л харин устсан цагт монголд амар амгалан тогтож,ард иргэд хэвийн амьдрах боломж нээгдэж, улс орон урагшлан хөгжих баах
Чи и хэрэггуй дээ, чи Хогийн новш, Монголчуудад Гай болно
Чи эцэгтэйгээ хамт монголын улстөрөөс зайлаад өгвөл ман тарснаасаа илүү улстөр цэвэршинэ.
chinii nas ch xurexgyi ooroo tolobshikhoo bod chamd Ham tui ch xamaagyi xulgaich aav shigee baunaa xaana ochdogiig aavaasaa xar daa baasaa
xulgaich aav shigee xussenee avna gej bodoj baunaa nuugem oor bolson aav chuny udaxgyi xergee xuleene zail
Жагсаалйн ар талд Элбэгдорж, Баттулга, Нүүрс болон бусад хулгайг зохион байгуулагчид байсан. Өнөөгийн эрх баригчид, төр засгийн алдаа бол энэ бүх хулгайчдыг хангалтгүй илрүүлж, илруулсэн ч олигтой арга хэмжээ авч чадахгүйд байгаа юм. Хэцүү л байдаг байхалдаа, дотор нь хүртэл манангийн үй түмэн хулгайчид хумсаа нуугаад сууж байхад. Харин энэ мэтийн дэмий чалчигч, хутган үймүүлэгчдийг бол дор нь бариад амыг нь таглаж байх хэрэгтэй. Өнөө үед, өмнө нь ч улс орноо авч явж чадах цорын ганц нам МАХН, МАН байсан. АН гэгч гарч ирээд хулгай л дэлгэрүүлсэн. МАН-д ард түмэн итгэж өнөөгий удирдлагууд нь төр засгаа зөв авч явж, мацийн эсрэг зоригтой шийдьэртэй тэмцэж байна. Ийм нөхцөлд эсэргүүцэгчдийн толгойг илээд, дайсандаа хүч өгөөд байж болохгүй.
МАН АН аль нь ч адил. Хоорондоо үгсэн хуйвалдаж төрийг ээлжлэн захирч хулгай хийж ирсэн. Ямар сайндаа С.Баяр гэгч хулгайч "МАН АН 2 бол Монголын төрийн 2.багана "гэж хуцаж байх вэ ? Бие биедээ хариуцлага тооцож байгаа нэртэй дутуу алсан могой шиг юм хийж цаг хожих л аргатай.
За ойлгомжтой суудал, албан тушаалд санаархагч, яаж мөнгөжиж, хөрөнгөжих, эрх мэдэлтэй болох вэ, ээлжит алхам нь
Etsgiin daramt osoh nasand n bsan blgui dee.hun talaas n bodvol,erdene bol Mgl uls tord orgt hereggui hun um shuudee
Эрдэнэ зайлаад юмуу үхээд өгвөл АН хөл дээрээ өндийж магадгүй юм даа , одоо бол АН гэж 1 нам 1990 онд үүсээд бах мэлхий тамга авсанаас хойш татан буугдсан гэж иргэд ойлгоод байгаа
За битгий олон долоон юм хуц. Танай урвагчдын нам АН д чинь ямар ч ирээдүй байхгүй. Элбэгдорж Сайханбилэг Да. Ганболд. М. Энхсайхан, Баабар, Баярцогт гээд ийм урвагч хорлонтой лидерүүдтэй хүмүүстэй юу ярихав. Одоо зөвхөн танай намын хүмүүсийг шударга шүүхийн өмнө авчирах асуудал байаа. МАН татан буугдсөн ч гэсэн ард түмэн танай намыг сонгохгүй.
Энэ бацаан аавтайгаа хамт аавынд морилох цаг ойртоод багтарч бачуураад байна уу даа хөөрхий.
орос монглын ард түмний зуун жил нөхөрлөж ирсэн намыг хэн гуйн ь ч аины зоргоор буулгахгүй
Тэр нам чинь 1990 онд бхгүй болсон.Тэрнээс хойш монголын хамгийн зальтай хулгайчууд (харамсалтай нь ихэнхи нь өндөр боловсролтой учираас бүүр их аюултай.) МАН юмуу АН аль нэгэнд орвол их хэмжээний мөнгө хөрөнгө улсаас хулгай хийж болохыг ойлгоод энэ 2 намд хуваагдаад орчихсон.Ах дүү хулгай нар хоорондоо яриж тохироод л энэ 2 намд ордогын тод жишээ бол Сумъяабазар, Дагвадорж (Асашёорюү) хоёр.Тэрнээс биш намынх нь үзэл баримтлал бол тэдэнд хоосон үг.Ер нь энэ 2 намын томчууд бүгд адилхан. МАН бол Орос,Хятадын олгархиудын гар хөл болчихсон.АН бол Америк,Австраль,Канадын олгархиуд (голцуу үндэстэн дамнасан корпорациудын хөрөнгө оруулсан уурхайн компаниудын гичийнүүд болчихсон.)
энэ аягүй дураараа гахайны тоорой
С.Эрдэнийн хүү гэх энэ этгээд барууны захиалгаар өнгөт хувьсгал гэгчийг хийчих санаатай залуусыг өдөөн турхираад байх шиг. Монгол улсад дургүй этгээд тагнуул хяналтаа сайжруулах хэрэгтэй. Монголчуудыг мөнхийн хөрш Оростой муудалцуулж Украйныг дэмжих нэрийн дор үймээн самуун гаргавал өнгөт хувьсгал гэгч нь болно хогийн новш шүү
Муугаа мэдэхгүй яасан урт юм чалчдаг нөхөр вэ ! Гэхдээ Данхаас дээр нөхөр байна ! Данх чинь Домбо гэдэг найруулагч ахыгаа дарга болгосон гэсэн тёатр хавиар л !!
Улс орны хэмжээний том намыг татан буулгана гэдэг ардчилал биш коммунизм.
Энэ хүн нам гэдгийг мэддэг болов уу? нам тараах гэдэг үгийг сонсчихоод л хадны цуурай мэт дамжуулагч гэдгээ мэдэж амьдрах хэрэгтэй. Хүний нийгмийн түүхэнд хамгийн ухаалаг, боловсролтой нийгмийн давхрага нийгэмээ хөтлөн ирсэн байна. Монгол улс ч тийм л замаар хөгжиж ирсэн орон. МАН-ыг тараах эсэхийг энэ намын гишүүд л шийднэ. Шаардлагатай гэвэл тарж болно. Гэхдээ эрх барьж эх орноо хөтөлж байгаа үед л болохгүй.
Луйварчны хүүхэд нь хүртэл луйварчин сэтгэлгээтэй байх юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд гэр бүлийнх нь болон энэ нусан бурантгийн хөрөнгийг хураавал таарна
Миний дүү эхлээд жаахан ч гэсэн боловсрол олж ав, тэхгүй бол аав шигээ амьтны хараал идсэн,улс төрийн "улны" ширээс болно. Ер нь энийг нэг их хөөргөж дэьэргээд хэрэг гүй дээ !
Намуудын 1 ч гишүүнийг сонгож бгаагүй! Энэ хулгайчдыг цааш тэвчээд явж болхгүй !!! 2 нам хопулнг нь татан буулгамаар бна Суудлаа зарж иддэг даргатай??? Энэ чинь төрөө худалдаж бгаа гутамшиг!!! Мөнгөтэй зальтай хүмүүс сонгуулийг гурил будаа хуйвалдаанаар худалдаж авч бгаа ш!!!
Чи ганцаараа дэмжинэ үү байна уу огт хамагүй. Адчиллын зарчим бол олонхийн ардчилал байдаг. Чи олонхийн сонголтыг үгүйсгэж чадахгүй. Хэвээ үгүйсгэх гэжж оролдвол чи Үндсэн хуульт ардчилсан нийгмийн тулгуур зөрчмын эсрэг терроро хийсэн гэсэн зүйл ангиар ял авч 30 жил шоронд суух ёстой. АНУ д яг ингэж шийдэж байна. Тэгэхээр эхлээд өөрийгөө боловсруул. Эхнэр,хүүдийнхээ толгойг мэдэхгүй байж бусад олонхийг чам шиг юм захирдагггүй юм. Жаахан юм ойлгов уу.
202.131.248.166-д : МАНАН-ын сонгуульд шударгаар ялна гэж юу бх вээ дээ.Одоо бол Хар машин, өмнө нь бол сонгогчидод мөнгө өгөөд л луйвардчихна.Америкчууд сонгуулиа шударга бус явагддаг гэж ярьдаг.
Хуцдаг халтар
Маш цэгцтэй логиктой ярьж бга залуу да. Гэвч хүмүүс ярьсныг нь ч уншихгүй гарчигтай нь хэрэлдээд л алга болох юм да
Өөрсдөө нам битгий хэл жорлон ч босгож чадахгүй болохоороо бусдын эвлэлдэн нэгдэж байгуулсан намыг нураа гэж хэлэх нь тэнэг логик биш үү. Тэнэг ч биш юм аа.Гаж юм. Ухаандаа нэг атаач амьтан өөрөө ажил хийхгүй байж хөдөлмөрлөөд бизнесээ босгосон хүнд атаархаад энэний хөрөнгийг хурааж над шиг ядуу болго гээд байж болох уу. Маааанаг. Ийм маанаг амьтан улс төр хийнэ гэхээр гутамшигтай. Чи олон юм хуцалгүй наад эцгийнхээ байгуулсан ЗОН нэртэй картонон жорлонг буулгаж булаад АН д очиж элс. Тэнд яг чам шиг юм бодож суудаг гамингууд дүүрэн байгаа.
Мэдлэгээ дээшлүүлээчээ, ичмээр юм ярьдгийн бэ. Ийм мэдлэггүй гаруудыг дагаж далдагнаад байгаа болохоор улс орон хөгжихгүй байгаа болохоос биш Орос, Хятад, Америк өөр бусад орнуудаас болоогүй л дээ. Бас намыг татан буулгаад ч дээрдэхгүй. Харин ч бүр дордоно. Нам гээд амьгүй зүйл рүү чичирдэгээ л больчих. Архидалтыг бууруулахын тулд архитай тэмцдэг тархины тураалтай гаруудаас ялгагдах юм огт алга
Шоучин ингэж ярилаа гээд юу ч олж долоохгүй дуугүй байвал дээр шүү
iimerhuu umnuud turiin tolgoid garaad irvel sanaa zovood buten noirtoi honohgui l um bna,
яг ингэж украйны ард түмний тархи угааж коииунизм социализм ЗХУ БААТАР ЦАГААН ХААНТ ОРОС УЛС ОРСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭСРЭГ КОММУНИЗМ СОЦИАЛИЗМ АРДЫН НАМ БА АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН ЭСРЭГ ЗХУ -МОНГОЛ УЛСЫН АРД ТҮМНИЙ ЗУУН ЖИЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ЭСРЭГ БААБАР АН-ЫН МОНОЛД ӨНГӨТ ХУВЬСГГАЛ ХИЙХ ГЭСЭН ТАРХИ НЬ ТАХИАНЫ ТОЛГОЙТОЙ ЮМНУУД ХАР БААСАА ЦАЦАХААР ХАР ХЭРЭЭ ШИГ ГУАГЛААД ЭХЭЛЛЭЭ УКРАЙН ЗХУ-ЫН ЗЭВСГЭЭ ДУУСААД ГАДААДТ ХУДАЛДАГДСАН АВСАН БҮХ ЗХУ-ЫН ЗЭВСГИЙГ ЦУГЛУУЛЖ АВААД БАЙЛДАЖ ДУУСААД ДАХИАД АМЕРИКИЙН РСО ГУЧ ХАЙМЕРС ЖИВИЛИН АРАМИС ТАНК ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫ БАРС ИРВЭС ТАНК НАПЕЛЕОНЫ ФРАНЦЫН ТАНК АНГЛИЙН ЧЕРЧЕЛИЙН ТАНК ХҮН МУУТАЙ ЦАГААН ПОЛЯКИЙН ГЕРМАНААС АВСАН БАРС ИРВЭС ИХ БУУ ПУЛЕМЁТ ДӨРВӨН ЗУУН ТАВИН ТАНК БОЛЛОО БҮР ДАЛАН ТОНН ЖИНТЭЙ БОЛЛОО МОНГОЛЫН АМЕРИК АН АМЫН ТАЛД ОРЖ ОРСЫГ ШИРҮҮН УЛАНГАСАН ЭСЭРГҮҮЦЭЖ ЭХЭЛЛЭЭ СЛАВА РОССИИ СЛАВА ПУТИН
аль 1990 онд л МАХН-ыг татан буулгаад, бүх хөрөнгийг нь улсын өмч болгоод, бүх намууд шинээр нэг гараанаас эхлэх ёстой байсан юмдаа, даанч манай ардчилагчид тэр үедээ ху намынханд хууртагдаад толгой нь эргэчихсэн ... мангуу гарууд :)
ялгаа юу байнаа МАХН хүмүүс л бусад намд олноороо орсон байгаа ш дээ ялангуяа хувийн эрх ашгийг дээдлэгч нар нь Барууны заавраар АН МАН олон намын тогтолцоо гэж донгосч байж ард түмнээ үүрдийн хуваагдал талцалд оруулж хаяад гарах тоолондоо өөрсдөө хулгай хийж, болон Гадаадуудад хамаг юмаа зүгээр л бэлэглэчихдэг АН ыг үндсээр эь устгамаар байна ганц зөв чигээр явах байсан Зоригийг дотроосоо нухчихаад дураараа дургих замаа зассан хулгайчууд Ард түмнийг талцуулахын тулд ядуу байлгацгаасан хар гай түйтгэр шуналтангууд л байдаг АН зайлаасай
Энэ залуу Монгол руу гадаад улсаас олон сая хүн авчирж сууришиулж хүн амыг богино хугацаанд ( 3 жилийн дотор) 20 саяас олон болгож бж Монгол улс хөгжинө гэж яриж суртчилдаг хүн. Хэрвээ тэр яриа биелвэл одоо бгаа 3 сая халх монголчууд нийт хүн амынхаа 7 хуваасны 1 (маш бага цөөнх хэсэг болно. Хятадад бгаа монгол нэртэй хятадын эрлийзүүд 5 сая хүн шууд орж ирээд тариа, ногоо тариж болох Сэлэнгэ,Булган,Төв,Хэнтий,Дорнод аймагт сууришаад халх,буриадуудыг говийн аймгууд руу шахаж хөөнө.Тэр 5 сая хүний 1 сая нь л хятад цус холилдоогүй бж магадгүй. Тэр 5 сая хүн Монгол улсад орж ирээд сууришасаны дараа нэмэгдээд дахиад хэдэн сая цэвэр цусны хятадууд өвөрмонгол гэж өөрсдийгөө худлаа н нэрлээд орж ирэж сууришахыг бүү мэд.Ажилгүй,тариа,ногоо тарих өөрийн гэсэн газаргүй хэдэн зуун сая ядуу цэвэр цусны хятад эрчүүд бгаа.Тэд Монгол улс гаднаас хүн аваж сууришиулаад эхэлвэл наашаа бүгд цувчихна.Хятадын засгийн газар тэдэнд амьдралд нь хэдэн жил хүрэх хангалттай мөнгө өгөөд Монгол явуулж чадна
Өвөрмонгол нэртэй 4 сая хятадын эрлийзүүд (1 сая л цэвэр цусны монголчууд Өвөрмонголд бх магадлалтай).Тэдэн дээр нэмэгдээд Афганистан,Пакистан,Иранд бгаа нийт 20 гаран сая хазарууд Монголд бүгд ирэж сууришана.Яагаад гэвэл хазарууд дээрхи улсуудад маш их хавчигдаж амьдардаг.Хазарууд наашаа нэг л цувчихвал хамаатан саданаа татсаар бгаад нэг мэдэхэд л 10 сая хазаруудтай болчихно.Тэд эхлээд томоотой бн.10-20 жилийн дараа биднээс олон болчихоороо биднийг лалын шашинд ор, хазар хэлээр яри гэж дарамталж эхэлнэ. Биднийг үгэнд нь орохгүй бол алж хядаж, бөмбөг тэсэлж, машинаар дайран террорист халдлага хийж эхэлнэ.Худлаа гэвэл лалын шашинтан цагаачид Европт юу хийж бгааг интернетээр хайвал маш олон баримт,мэдээ бгаа.
Энэ залуугын ярисаныг биелүүлээд гадаадаас олон сая цагаачид оруулж ирээд хүн амын богино хугацаанд олон болговол гэхэд яаж хангалттай цалинтай ажил, хямд орон сууц, орон сууцаар хангах юм бэ ? Монголд үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бараа Хятадынхтай өрсөлдөж чадах уу? Хятадын компаниуд ашиг олохгүй, үйлдвэрлэсэн өртөгөөс нь хямд зарсан ч чадах их мөнгөтэй.Дээрээс нь Хятадын засгийн газар өөрийн компаниуддаа хэдэн зуун тэрбум $ долларын тусламж үзүүлдэг.Би л лав Монголд үйлдвэрлэсэн Монгол болоод барууны компаниуд Хятадын компаниудад тун хурдан ялагдана гэж бодож бн.
Тийм болохоор хүн амаа богино хугацаанд зохиомлоор олон болгоно гэдэг бол тун буруу.Монголд бгаа ажилгүй, ядуу хүмүүс улам олон болж хулгай,дээрэм,бие үнэлэлт улам ихсэнэ.Монгол хүний нэр хүнд Филлипин,Африкийн харуул,Бангладеш,Пакистанчууд шиг болно.Филлипин эмэгтэй хүн бол эсвэл хямдаар биеэ үнэлдэг, эсвэл барууны улсуудад хууль бусаар (заримдаа хууль ёсоор) хөгшчүүдийг асардаг ажил хийдэг(баас, шээсийг нь цэвэрлэдэг).Эрчүүд нь бол айлын зарц, эсвэл усан онгоцны грушик г/м хамгийн хар бор ажил гадаадад хийдэг.Угаасаа Филлипин хүний тухай дэлхий даяар тархсан стереотип бол ийм болчихсон.Хэрвээ хүн амаа огцом ихсгэвэл бидний нэр хүнд дэлхий даяар тийм л болно
казак гэдэг чинь кажаг гэдэг дөрвөд үгнээс үүсэлтэй хазаж кажгалж хөөдөг хүнийг улсыг казак гэдэг гэсэн ойрд үг
Tegnuul met daisanuudaa barihgui eh oron gesen humuusiig barij horij baigaa ni gadnii daalgab baih magdaltai teg t sgalgalt ooruul baabar mn met gadnii sanhuujilt abdag eagle tv met gadnii tagnuuluud uil ajilgaagaa erchimjuulj baihad uvshuuleed
Гаднынханд худалдагдсан ийм пяздукнууд сүүлийн үед олширч байгаа. Их гуцнаа
МАН-ыг татан буулгаж, уг намын 100 жил бүтээн бий болгосон бүхэнд эзэн сууж дураараа дургиж дунд чөмгөөрөө наргих санаатай сэрчихгүй бол сайхан зүүд гэдэгдээ тийм сайн бол илүү гэдгээ ард түмэнд таниулаад л улс орноо удирдаач хэн байг гээд байгаа юм бэ?
аищримонгол янан тагнуу ыай.атйн тагнуул янхан бхй.ао
Зөв
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)