Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " Засгийн Газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Харин улс төрийн намуудаас хүсэлт гарган, ажлын хэсэг байгуулагдсан. Тэд Үндсэн хуулийн шинэ хувилбараа бичиж өгсөн. Гэхдээ ингэлээ гээд батлагдана гэсэн үг биш. Улс төрийн намуудаас янз бүрийн шаардлага тавьдаг, тэдний нэг нь шинээр Үндсэн хууль бичих.
Шинээр Үндсэн хууль бичих цаг нь өнөөдөр мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь цаг хугацаа их шаардана. Дор хаяж 2-3 жилийн хугацаа орно гэж судлаачид хэлдэг.
МАН-ын хувьд сонгуулийн системийг өөрчлөх санал гаргаж буйг та бүхэн мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь байр сууриа маш тодорхой хэлсэн. Үндсэн хуулийг өөрчлөхгүй, өөрчилнө, эсвэл шинэ Үндсэн хууль батлах эсэхийг ард түмэн шийднэ. Ард түмний саналыг л МАН дагаад явна гэж хэлснийг би дахиад сануулж хэлье. Шинэ Үндсэн хууль батлах эсэх тухай ямар нэг яриа гарсан тохиолдолд заавал ард түмний саналыг авч, хэлэлцүүлнэ. Түүнээс бус Засгийн Газар юмуу? ямар нэг нам дангаараа шийдэхгүй. Сошиал сүлжээгээр явж буй шинэ Үндсэн хуулийн төсөл гэгч бол улс төрийн намуудын ажлын хэсгээс төр, засагтаа хүргүүлсэн санал нь л юм" гэв.
Х.Цэцэн
Сэтгэгдэл(4)
Хэрэггүй ажилд цаг заваа зарцуулж заваарах хэрэггүй.
Хүний Эрхийн Асуудал оройлоод мнай хээл хахууль, м.угаалт, м.хүүлэлт, банк санхүүгийн жорлон, хууль, хүний наймаа, эрхтэний наймаа, эрүүл мэндийн уналт, ядуурал, шүлхий...г.м.асуудал гадаадын эрүү иргэний шүүхэд очоод сар болж бгаа. Ард түмэн маань о.у=ын шүүхэд өг гэж л шаарддаг болсон.Super баг, хуулийн фирм ажиллаж б. Үүнийг сонссон бололтой Засаг маань сүүлийн 1 сар ёстой оволзтол, оцойтол халуухан идэвх гарган ажиллж б. Сайн б, гэхдээ жараахайнуудаар тоогоо ихэсгээд гаднын шүүхийг хулхидаж чадкүй биз. ХБ-ны бараг 50%- н зээлдэгч буёу 50-52 акул дараагийн 2 сонсголоос мултрах уу? Нүүрсний хулгайн Акулууд мултраад энэ асуудал замхраад 1 сар болох нь ээ дээ? Бид дотоод хэвлэл, дотоодын улстөрчдөөсөө үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй, тэд цавиндаа ч ём уу тас өмхийртөл нь нуудаг, гадныхан бүхнийг судалчсн, ил тод бичээд бдг аж. За та минь ээ, хууртаж хулхидуулалгүй нүд цавчилгүй аливаа шийдвэр, асуудал, илрүүлэлтийг ялгаж салгаж ойлгохыг хиччээцгээe. Ирээдүй маргаашнаас эхлэнэ гэж бид 20 жилийн өмнө дуулж байл уу?...
Оёук маань мөн дураараа хүн шүү. Засгаа бүрэн удирдах чадваргүйгээ мэдэнгүүтээ ҮндсэнХуулинда өөрчлөлт оруулна, давхар дээл дутаад бн гж тийчилчихдэг дур зорог нь МонголУлсад бүрэн зураглалаар тэрсэлж буй хэрэг шүү, үнэндээ. Би "зөөлхөнөөр" хэлээд бгаа ш дээ. Төр Улс гэж бгаа бол энэ 3 зүйлд л маш сонор сэрэмжтэй хандаж, эвгүй зөрчсөн үйлдэл, зүйл гарвал шууд зогсоож бх хэрэгтэй гэж. Ёу вэ гэвэл: Declaration of Independence, Bills of Rights n The Constitution. Дэлхий ингэж явж буй. Тогтолцоогоо соино гэж солиоролдох ём. Хүн нь ( тэнэг томилгоо) муу байвал тэр тогтолцоо нурна ш дээ. Хүндээ бнаа. 1911,12 онд 5 яамны сайд томилохдоо шилэгдмэл эх оронч 5-хан хүмүүс томилогдож хамгийн сонгомол тогтолцоо гээчийг бий болгож байжээ гэдгийг сана. 76 гэх хэнч мэдэхгүй, ёугаараа ч шалгарсан ём бүү мэд хүмүүнүүд, 20 сайд гэх бизнэсмэнүүд хэний төлөө ажиллах гж гарваа? Г.м- ээр олон ём бичиж болхоор л б. Өнгөрсөн 30 жилд 5 жил тутамд 6 удаа Валётын Санд тусгаар улсынхаа эрх мэдлийг өгч, авралын зээл гуйж бсн бол сүүлийн үeд дeфолтд орчих гэж санжигнаж бсн бол одоо гадаад өрөө өрөөр дарах Бонд гаргах моодонд шилжиж байх шиг санагдах ём. Бондыг улсын хөгжилд зарцуулах ёстой атал цэвэр өр дардаг хэрэгсэл болгож бн даа.
Шинэ Ундсэн Хууль ус Агаар шиг хэрэгтэй! 90 оны шилжилтын уеийн Ундсэн гууль шаардлага хангахгуй болсон! Амьдрал жам есоороо Шинэ realistic pragmatic Honorary Ундсэн хууль Нэхэж байна! 92 оны Ундсэн хууль гэдэг чинь Хоорхий холион бантан ! Англи,Герман,Франц,АНУ ын хуулийн Муужрулсан хувилбар ! Ганц Жишээ хэлье: УИХ 76 гишуун байх юм гэнээ! Энэ тор Хаанаа гарч ирсэн юм ? Дашийн Бямбасурэн еронхий сайд, Монгол Банкны Еронхийлогч гэх болсон (Алт дилер йн) Найдансурэнгийн Жаргалсайхан,ХХБ -ын Д.Сух-Эрдэнэ нарта АНУд « томилолтоор» явж бгд 76 gas station ⛽️ хараад Энэ их билэг дэмбэрэлтэй ТОО Байх?! Гээд Б.Чимид нарт хэлж оруулсан байх жишээний..