sonin.mn
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ лхагва гарагт 25 суурь нэгжээр өсгөснөөр 4.5-4.75 хувьд хүргэсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
 
ХНС бодлогын хүүгээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хамгийн бага нэгжээр өсгөж буй нь энэ бөгөөд салбарын шинжээчдийн таамаглаж байсантай нийцжээ. 
 
Гэхдээ АНУ-д инфляцын өсөлт саарах хандлагатай байгааг үл харгалзан бодлогын хүүг цаашид үргэлжлүүлэн өсгөж магадгүй гэдгийг ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл анхааруулсан байна. Лхагва гарагт дээрх мэдэгдлийг гарсны дараа Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” 1 хувиар, мөн тус улсын зах зээлийн томоохон 500 компанийн хувьцааг багтаадаг “S&P 500” 0.5 хувиар, “Nasdaq” 0.3 хувиар тус тус унажээ.  
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг