sonin.mn
КИЕВ. /DW/. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг солихоор төлөвлөж байгаа тухай тус улсын парламентын нөлөө бүхий гишүүн ням гарагт мэдээлжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрөөс нь огцрохыг хүссэн тохиолдолд л огцорно гэдгээ А.Резников саяхан мэдэгдсэн байна.
 
“Цэргийн тагнуулын газрын дарга Кирилл Буданов Батлан хамгаалахын шинэ сайд болно” гэж парламентын гишүүн Давид Арахамия хэлээд, А.Резниковыг яамны өөр албан тушаалд томилно гэсэн байна. Халаа сэлгээг хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байна.
 
Батлан хамгаалах яам армийн хоол хүнсэнд хэт өндөр зардал гаргаж байгаа талаар Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа тус яамны дэд сайд Вячеслав Шаповалов огцорч, харин А.Резников олны шүүмжлэлд өртөөд байжээ. Тэрбээр 2021 оны 11 дүгээр сараас хойш Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй юм. Нэгдүгээр сард дэгдэж эхэлсэн авлигын дуулианы улмаас В.Зеленский Засгийн газартаа тодорхой өөрчлөлтүүдийг хийхээ амласан бөгөөд үүнээс нэг өдрийн дараа В.Шаповалов болон Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга нарыг албан тушаалаас нь огцруулжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг