Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ТНБД-ын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяа-г 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улс нь чухал гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж, Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол-АНУ-ын хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээ, түүний хүрээнд хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд АНУ, Төрийн департаментаас үзүүлж буй дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, Онлайн эрх чөлөө эвслийг 2023 онд даргалж буй АНУ-д амжилт хүсэв.
АНУ-ын ТНБД-ын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяа АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархадаг гэдгийг онцлон тэмдэглээд, ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эрх чөлөө, хүний эрхийн асуудал, авлитай тэмцэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл(5)
Өрнө Дорнын магтаалыг оросжсон Монголчууд үнэн гэж хүлээж авдагаа одоо болих цаг болсон.
1990оноос өмнө хамаагүй юм ярибал асуудалд ордог байлаа.
Америк, орос хоёрын үнэлэмж адилхан байгаа шүү гээд хэлчих хэрэгтэй. Тэрүүгээр ньцарайг нь харж юу хэлэхийг ньхар. Америкчууд монголд худал ярьсаар мянганы сорилын сангийн нэг төсөл мөн ч олон жил боллоо.
Оросууд их гүрний дээрэнгүй хандлагатай өлмй хүртэл ирсэн. Путин унаж ямар ыолох нь таамагшгүй. Гэхдээ өрнөлийнхэн дахиж сэхэгүйгээр дарж бараг бутругж мэднэ. Бмд Өрнбдмйг дагах нь зөвөөё зөв. Орос унаөд Хятад орж ирнэ гэсэн оросын тархи угаалтанл итгэлэг монголчууд олон бөйгаа нь харамсалтай
Эмэгтэй тагнуул хүн хамгийн аюултай гэдэг юм билээ шүү. Болгоомжлоорой дээдсүүдээ