Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Тиймээс цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй.
Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.
Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой.
Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Дэмжээд ч яах вэ дээ !!! Угаасаа авилгал байх ёсгүй ! Энэ ардын намыг нураа
Экстримист-туйлшрагч чиний харанхуй хар мал улаан адгуус шиг дайрдаг уе дуссан! Бидний цоохон Монгол хоорондоо зодолдож тэмцэлдэж Жарь ГУРЭН УЛС Уудын Боол-Колони нь болно!62.214.191.67 Чи ойлгох Бн уу ?Idiot ? Монголд хамтын хуч,эВ ,ходолмор, Тэвчээр,тууштай бодлого хэрэгтэй
Энэ Гантөмөрийг , С.Эрдэнийг ямар юмнууд нь дэмжээд байдаг юм бэ. Хоёр лалар
Гахай Лувсаннямын Гантөмөр хүүр минь үхээч. Монголын боловсролын яамнаас ямар их мөнгө хулгайлж идлээ чи.
Нам болох гээд ярьж л яваа юм байна хөөрхий
МАН бсан цагт авилга алга болохгүй, социализмын үед ч ийм л бсан. оюун эрдэнийн үгэнд итгэж болохгүй, жүжигчин нөхөр. М. Энхболдыг, Баттулгыг долигнож цүнхийг барьж гүйж бгаад жийсэн нөхөр. 30 настайдаа хотод ирээд ажил хийж үзээгүй мөртлөө тэрбумтан болсон нөхөр.
DORLIGJAVIIN DUU ELBEGDORJ BAYARTSOGTIIN TULUUNII HUN 2 ZEREGTSEED SUUCHHIHAAR ARDCHILSAN NAMD ITGEH HUN OLDOHUU
Увсын дарга нар шиг харагдаад бн
ARDCHILSAN NAMD UVS HUN DARGA HIIJ BOLOHGUI SHUU.MONGOLCHUUDIIG OROSOD HUDALDSAN GAMSHIGUUD CHINI TED.TED MONGOL HUNII TOLOO OCHUUHEN CH SETGEL ZOVOHGUI HARIN GAZAR NUTGIIG NI TORIIG NI AVAH GEJ HENTEI CH NIILJ MEDNE.
MAN AVILGIIN UURHAI SH DEE.MAN g TARAAH HEREGTEI.MAN tai HAMTRANA GEDEG NI NIILJ AVILGA AVNA GESEN UG UU
Gantumer sereg huchin bolj chadahgui ee.Bayrtsogtiig dagaad MAN bugs doloogood yvna.Estoi hereggui nuher.Odoo ard tumnii amidraliig bosohgui boltol avch bga eldev olon tatvar.zugeer ugee helseneer shorond tamluulj.barag zarim n hor egne gd hool ch idehgui bga tednii tulee duugarch temtseh estoi.Songogdsonoos housh MAN hantai uulzaad doloogood yvaa haragdah uom.200 myngan sanal avsan Battulga bish 20 hun songoson Gantumer gj MAN.iin shuuhiin ajil iim l bn.Uo ch eerchlegdehgui.