Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ. Дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж буй ч тогтворгүй, авлигажсан систем улс орны дотоод аюулгүй байдалд заналхийлж, гадна талаас геополитикийн нөхцөл байдал хүндрэл учруулж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад энэ бүхэн шинэ стандартаар цааш явах хэрэгтэйг сануулж байна гэв.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд боомт, аж үйлдвэрийн сэргэлт, төвлөрлийг сааруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх томоохон төслүүд эхлээд байна. БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн боомтын сэргэлт болон төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн сэргэлтийн ажилд манлайлан оролцож байгааг Ерөнхий сайд онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн бодлого бөгөөд эдгээрийн хэрэгжилтээс улс орны хөгжил хамаарна. Иймд БХЯ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Засгийн газраас зэвсэглэл техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2024 оноос хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна.
Сэтгэгдэл(13)
Монголчуудад бүгдэд нь авилгал өгвөл дуртайяа авах болно. Тэгэхлээр авилгалаас татгалзах монгол хүн байхгүй байхөө.
БҮГД ХУЛГАЙЧ АВЛИГАЧИД. ГЭХДЭЭ ХЭН ТҮРҮҮЛЖ УХААРСАН НЬ ЗАСАХ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ ХЭЦҮҮ ДЭЭ НАМ НЬ АВЛИГАЛЫН ҮҮР, МӨНГӨНИЙ УУРХАЙ БАЙХААР ЯАЖ ЗАСАГДАХ ВЭ ???
Авлигатай хийх тэмцлээ чи өөрийнхөө кабинетийн гишүүн болох цаана чинь зогсож байгаа Батлан хамгаалахын сайдаас эхлээрэй.Хариуцсан салбарынхаа анги салбарт ажилладаг эгэл жирийн офицер ахлагч нарын албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын орон сууц ашиглалтанд орох тоолонд авч амташсан авлигач. Түүний өрөөсөн дугуй БХЯ, ЗХЖШ-ын генерал хурандаа нар тэр байрнаас авцгаасан. Наад Сайханбаяр чинь бүр 2-3 байр авсан.Яамных нь Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий хянан шалгагч, ЗХЖШ-ын хуучин дарга, Барилгын цэргийн ларга гээд авлигачдыг нэрлэвэл зай багадана.ЭДА-ны бэлтгэл, материал хэрэгслийн нйилүүлэлт, сонгон шалгаруулалт гээд наад хажууд чинь байгаа Сайханбаяр сайдтай холбоотой юм их бий шүү. Курсийн анд Хүрэлсүхийнхээ далбаан дор дураараа авирлаж байгаа авлигачи.
hyniig doromjloh erhiig chamd hen egsen be?.....ardchilala uu?ene ardchilal men uu?nobs oo!!!!!baga sig hyzaarai ardchilal hyn byr heleh erhtei bolsonch tor zasag ydirdaj abch yabaa hymyys ee:byy doromjilooroi!!!bidnii zaya hybhairah baih syy!!!Mongolkchyyd ertnees naas zaya hiimoritoo itgej ariun nandin zyils bohidohbii hemeen irseer bodsoor orsson ard tymen suu!!!!ta nariin yed tor zasag ryygaa gytgedeg doromjildog bolj gem?....ene bol muu yor orssonii sinj uu dee!!!!enyyneesee garahiig hicheechgeeye?.....
... зэвсэглэл техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ... бодитой боломжтой зүйлс тов тодорхой яримаар ... үнэндээ бол цахиур буугаа ч хийхээ мартсан юм биш биз ... За энэ ч яахав , яг цаг дээрээ бол төрийн өндөрлөгүүд ээ тойрон хүрээлсэн АВЛИГАЧИДААСАА эхлээд салмаар байна . ЖДҮ бол хамгийн ноцтой - зохион байгуулалттай - бүлэглэсэн УИХ , ЗГ - ын гишүүдийн хамгийн НОЦТОЙ АВЛИГА - ЗБ ГЭМТ ХЭРЭГ шүү , тэд одоо ч төрийн өндөрлөгүүдийн хажууд - төрийн өндөр алба хашаад л байж байгаа шүү ... Эндээс л эхлэхгүй бол хэчнээн яриад ч , хэчнээн амлаад ч , хэчнээн жил үргэлжлээд ч ярисаар л байх болов уу ...
МАН авлигалын системийг бий болгож 30 жилийн турш улсын өмч хулгайлж идчихээд одоо гэнэтхэн ухаан орцгоов уу унгалдаад эхлэх чинь.Одоо дахиад хулгайч нараа барина гэж 30 жил унгалдана.МАН-ын хулгайч луйварчингуудад бүү итгэцгээ.Цус гаргаж байж шударга ес бий болно. Өөр ямар ч арга байхгүй..МАН-ынхны улин хуцалтанд бүү итгэцгээ..
ЖДҮчид бүгдээрээ : 999 999 999 ТӨГ ... Энэнээс илүү ТЭГШ ХУВААРЬЛАЛТ \ социализм \ гэж байх уу - ЕС аа ..
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө. Бусдын бол бурхныг ч болов огоорно. Баялаг бол дайсныг ч болов аргадна. Гуйрамч бол эцэг, эхийг ч болов орхино. Олзтой бол биеэ ч болов үнэлнэ. Зохилдвол адтай ч болов нөхцөнө \Цагийн жамыг тодруулагч\.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь оросын түрэмгийлэлийг дэмждэг явдал их сонирхолтой
Сүүлийн 15 жилд орон нутгийн эрх мэдлийг олон хууль дээр хумьж,эрх мэдлийг дээшээгээ төвлөрүүлсэн нь томоохон алдаа бодсон,ард иргэдийн санал бодлыг авах шаардлаггүй болж энэ нь аажмаар газар нутгаа хятад компаниудад нууцаар зарах боломж олгосон.Энэ байдал улам гүнзгийрч байна.Эрх мэдлийг орон нутагт буцаа.
Ene Danh neeree shugeldej hanadaggui gar shoo...Buh erh medel ni bhad ulster toriin onoo avah gej ingej holduutehee bolimoor yumoo
Манай нийслэл, дүүргийн албан тушаалтнууд хуульд заасан хугацаанд ерөөсөө асуудлыг шийдвэрлэж ажлаа хийхгүй байна.
Тархины доройтол Монголд заналхийлж бна! Боловсролын салбартаа л анхаар!