Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Т.Аюурсайханыг энэ долоо хоногт чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох вэ? гэдэг асуудал яригдаж эхлээд байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын нэрс МАН-ын удирдлагын түвшинд яригдаж буй ажээ. Тэгвэл тэдний хэн нь хэн болох тухай асуултанд хариулт эрье.
Б.Саранчимэгийн хувьд өмнө нь НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байгаад 2016 онд УИХ-д сонгогдсон. "Мон Уран"-ы Б.Наранхүүгийн төрсөн эгч. Өмнөх парламентын үед дэгдсэн ЖДҮ-гийн зээлийн асуудалд нэр холбогдож, төрсөн дүүдээ зээл авч өгсөн байсан юм. Өөрөөр хэлбэл ЖДҮ-чдийн нэг.
Мөн сонирхолтой нь тэрээр төрсөн дүү Б.Наранхүү шигээ УИХ-ын чуулганы хуралдаанд идэвх муутай оролцдог нэгэн болохыг ирцийн бүртгэлээс харж болох аж.
Өөрөөр хэлбэл түүний дүү Б.Наранхүү улс төрчдөд маш их хандив дэмжлэг үзүүлдэгийг нь харгалздаггүй юм бол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд болох давуу тал багатай.
М.Оюунчимэгийн хувьд Монголын Үндэсний телевизийн "ММ" агентлагийн тоймч, сэтгүүлч байхаасаа Монголчуудад танил болсон нэгэн. Аахар шаахар цахим буллид л өртчихдөгөөс бус элдэв хууль бус үйлдэлд холбогдоогүй нэр цэвэр улс төрч. ОХУ, АНУ-д боловсрол эзэмшсэн.
УИХ-д сонгогдсоноосоо хойш хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэх чиг үүрэг бүхий Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл уг салбарын онцлог, алдаа оноог хэдийн мэдчихсэн хүн гэсэн үг. Нөгөөтэйгүүр сэтгүүлч хүний хувьд эгэл бор амьдралын зовлон, жаргалыг ч маш сайн мэднэ. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд ойр ойрхон солигдож, уг салбарт асуудал овоороод буй. Энэ хүнд үед ачаа үүрч, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамыг эмхэлж, эгэл олныхоо цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, нийгмийн салбарт тулгамдсан олон асуудлыг бага ч атугай шийдвэрлэх албыг хэн хаших вэ? гэдэг асуудал МАН-ын хувьд тун чухал шийдвэр болох юм.
Б.Батбаяр
Сэтгэгдэл(38)
ээ пид...
Сарангэрлийн нөгөө хувилбар шүү дээ.Балай авгай сайд болох гээд гүйгээд байдаг гэсэн шүү
Saranchimegees bol hamaagui deeree
Ялгаагүй
ХА ХА ЁСТОЙ ЭЛЭГ АВЛАА
Шууд инээд захиалаад бичүүлээд эхлэхиймуу ха ха, ямар муухай долоож бичдэгийндээ энэ бичвэр нь ккк
гажиг авгай.
Сайд болоогүй ганц хүн үлдсэн чинь энэ Оюунчимэг шүү өгөхгүй бол их гомдолтой үлдэнэ шүү Данхаа ! Булгантуяа хүртэл сайд болоод байхад Ануужин мануужин хоцроод байхдаа яадаг юм !
icheech boortsog
бүүр цайрчихаж. лалар пиз тип
Оюунчимэг ХНХ-Н сайд хийж чаднаа. Ард түмний төлөө тасралтгүй жон жон Гээд байх хүн шүү. Дэмжиж бна.
Үхсэн баас
үхсэн эмгэнээс унгас эрэв гэж
Наад би би гэсэн балай авгайгаа холхон байлгасан нь дээр дээ
Саранчимэг нь хамаагүй дээрээ ! Энэбичвэрийг захиалгаар,хэт нэг талыг барин бичсэн бна.
Хуучин сайд хийж байсан Ариунзаяа их санаачилгатай ажиллаж байсан даа. Буцааж сайдаар нь тавих хэрэгтэй. Б.Саранчимэг , М.Оюунчимэг хоёрын хэн нь ч чадахгүй , шалгуурт тэнцэх ч үгүй.
Ариунзаяа бол харагдаж байгаагаасаа шал эсрэг өлөн хүүхэн гэж яамныхан нь дүгнэдэг юм билээ
Kk.ineed hurev.boovoo id
Оюунчимэг! Өөртөө зориулж бусдаар юм бичүүлэхээ боль! Ичиж амьдарч сур!
ёстой түй чёрт байна аа, үүний оронд должин чавганц хамаагүй дээр ээ
Энэ авгай чинь 1996 онд АН-д тагараг өргөж байгаад элссэн юм шүү дээ.Энэ бол балай явдал болох нь.
1990-ээд оны сүүлээр Зэнээ билүү, Дашбалбар нь билүү, нэг нь "Эдүгээ УИХ-д шар халзан хонь нэр дэвшсэн ч сонгогдох юм байна" гэж хэлсэн нь хэлц үг болсон байсан, тэр нь бас хуучраагүй л байгаа юм байна!!
зайл цаашаа албан тушаалын шунал нь дэнэдсэн авгай
BOOBOO ZAIL ZAIL. MODON TOLGOI.
Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг дээ
Ариунзаяаг буцаагаад тавих хэрэгтэй боловсролтой, чадалтай , ХНХын яаманд зөв ажилуудыг хийгээд эхэлчихсэн амбиц багатай хүн шиг байгаа юм.
Ариунзаяа нь ичихгүй троллуудаа ажиллуулаад эхлээ юу хаха
Энэ ардын намаа татан буулгаачээ
ter Ariuunzayagaa buchaaj taviaachee
Оюунчимэгийн захиалгын мэдээ байх шив дээ? Хударгагүй авгай юм даа, нэг танхимд тохой нийлүүлэн сууж байж илт Саранчимэгийгээ шаасан мэдээ захиалж л байдаг!
ҮХСЭН БААС
Хамгийн сул УИХ, эмэгтэйчууд нь дур эсгэсэн, зохиомол, хоосон толгойтой, яанадаа!
Өөрөө бичиж дээ. Ичихгүй шүү энэ гишүүд ер нь
Сарангэрэл сайдыг эргүүлж тавих байлгүй.
МАН-д яагаад мэдрэмжгуй, ес зуйгуй, сул явдалтай хуухнууд байдаг бэ?!!! Гутмаар!
Анх гишүүн болсны дараахан үнэхээр сайн байсан бхөө. Одоо бол маш их эвдэрсэн, нөгөө улны Сарангэрэлийн хувилбар болсон шдээ. Айж, ичихээ байгаад.
ОЮУНЧИМЭГ ЗӨВ ХҮН,ЗӨВ ЗҮЙЛ ХИЙХИЙН ТӨЛӨӨ БАЙНГА ДУУГАРЧ БАЙДАГ
Мэргэжлийн бус мангуучуудыг тавихыг МАН илүүд үзэх естой. Маанаг сайд нараа ашиглан хулгай хийж ирсэн нам.