ВАШИНГТОН. /CNN/. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд Манхэттений тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр Д.Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны Ерөнхийлөгч асан болж байгаа юм. Түүнд порно жүжигчин Сторми Даниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлсөнтэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.
Тангарагтны шүүхийн яллах төлөвлөгөөний дагуу Д.Трампыг мөн бизнесийн хүрээн дэх залилантай холбоотой 30 гаруй зүйл ангиар буруутгаж байна гэж CNN агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч асан дөрөвдүгээр сарын 4-ний мягмар гарагт болох шүүх хуралд сайн дураараа ирж магадгүй гэж “The New York Times” сонинд бичжээ. Энэ шүүх хурлаар түүнд албан ёсоор хэрэг үүсгэх аж.
2016 оны сонгуулийн өмнө Д.Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан Сторми Дэниэлст 130 мянган ам. доллар өгсөн байна. Энэ нь 10 жилийн өмнө бэлгийн харьцаанд орсон талаараа ам нээхгүй байх нөхцөлтэйгөөр өгсөн шан байсан гэдэгт прокурор итгэлтэй байгаа аж.
Тангарагтны шүүх дээрх шийдвэрийг гаргасны дараа Манхэттений тойргийн прокурор АНУ-ын Ерөнхийлөгч асанд албан ёсоор ял тодорхойлох боломжтой болж байгаа юм.
Харин Д.Трамп тангарагтны шүүхийн шийдвэрийг “улс төрийн хавчлага” гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
манай Анандбазар , Ундрам тэргүүтэнд манай " тангарагатны шүүх " хэзээ мэдэгдэл хүргүүлэх юм бол ...
Хуурамч ардчилагчдад хууль үйлчилдэггүй юм байна. Монголын хуурамч ардчилагч элбэгдорж, баттулга, батүүл, сайханбилэг, очирбат, з.энхболд, алтанхуяг, эрдэнэ, ганхуяг, сахал эрдэнэбилэг, золжаргал, амаржаргал, энхсайхан, эрдэнэчимэг, гончигдорж, америкийн хуурамч ардчилагч билл клинтон, барак обама, жо байден.
Хууль шударгаар үйлчилдэг эрх чөлөөний эх орон Америкчууд маш зөв шийдвэр гаргасан байна. Одоо Монголд жанхуу гэх Монгол улсыг хорлосон адгийн новшийг нэн даруй баривчилж хууль бусаар олсон 1.2 тэрбум ам долларыг нь улсын орлого болгох хэрэгтэй.