sonin.mn
НАЙРОБИ. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо  даваа гарагт хүрэлцэн ирлээ.
 
Найробид С.Лавров тус улсын улс төрийн удирдлагуудтай уулзана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд хамгийн сүүлд Кени улсад 2010 онд айлчилж байв.
 
Энэ оны эхээр Оросын дипломат албаны тэргүүн Африк тивийн орнуудаар хоёр удаа цуврал айлчлал хийсэн юм. С.Лавров нэгдүгээр сард Өмнөд Африк, Эсватини, Ангол, Эритрейд айлчилж, хоёрдугаар сард Мали, Мавритани, Судан улсуудад айлчилсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захаровагийн мэдээлснээр, зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд С.Лавров Кейптаунд болох БРИКС-ийн орнуудын (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг