ТОКИО. /NHK/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейд хоёр удаа зочилжээ.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид 1945 онд атомын бөмбөгдөлтөд өртөх үеийн Хирошимагийн бодит байдлыг дэлгэрэнгүй харуулсан музейг дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу тавдугаар сарын 19-нд үзэж сонирхсон юм. Тэд музейг үзэхэд 40 орчим минут зарцуулжээ.
Харин Токио дахь Канадын Элчин сайдын яамнаас мэдээлснээр, Ж.Трюдо Япон дахь айлчлалынхаа сүүлийн өдөр буюу тавдугаар сарын 21-нд үзмэрүүдийг нь илүү анхааралтай үзэхээр музейд дахин зочилжээ. Гэхдээ энэ нь хувийн айлчлал байсан тул ЭСЯ өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ж.Трюдо тавдугаар сарын 21-нд болсон дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурлынхаа үеэр, Орос Украин руу довтолсон явдал хийгээд БНАСАУ-аас учрах цөмийн аюул заналыг нухацтай авч үзэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоогоод зогсохгүй зөрчил мөргөлдөөнийг арилгах чиглэлд хүчин чармайлт тавихаа амлах боломжийг удирдагчдад бүрдүүлснийг онцолсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Япон улс Хиросимад ОХУ,Белорус улсыг урихгүй мөртлөө харин Япон улсад атомын бөмбөг хаясан АНУ г урих юм гэсэн. Энэ явдлыг дэлхийд анх удаа атомын бөмбөг хэрэглэсэн улсыг урамшуулж хүндэтгэж буй үйлдэл гэж ойлгох уу.
Азийг арьс өнгөөр ялгаварлаж доорд үздэг Орос Зөвлөлтөөс Америк Японыг хамгаалж атомын бөмбөг хаясан юм.
[185.130.104.133] Тэгвэл америк монголыг оросоос хамгаалж байна гээд монголын дээрээс атомын бөмбөг хаяхгүй байгаа юм. Ккк
buruu zamaar iavj shangaa hurtev
erguu gaj sdaa chin neg garaa dahin2 ochood bdag yamar uchirtain. zunuchihsun sdaa yu