НИТХ-ын ээлжит хуралдаан нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөр, “Улаанбаатар-орон сууц” сангийн журам батлах тухай, 80 бага сургуулийн барилгын байршил тогтоох болон НИТХ дахь МАН бүлэг,
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс санал тавьсны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, нийслэлийн 2013 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Дараалал ёсоор НИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авч хойшлуулсан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд завсарлага авсан НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан бүлгийн байр суурийг илэрхийлж, “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг 10 000 болгох, ахмадуудад түрээслүүлэх заалтыг хөнгөлттэй үнээр хувьчлах гэсэн заалт болгон өөрчлөх, 80 насаас дээш настай ахмадуудад нэг удаа төрөөс байр үнэ төлбөргүй өгөх зэрэг асуудлыг хөтөлбөрт тусгахаар санал орууллаа.
Мөн байнгын хороодын санал дүгнэлтийг танилцуулж, санал тус бүрийг хэлэлцэж, МАН-ын бүлгээс оруулсан зарим саналууд хөтөлбөрт тусгагдсан байгаа учир нэмж тусгах шаардлагагүй гэж үзлээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооноос оруулсан “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн 4000 гэх тоог хасч, өөрчлөх саналыг төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж “Ахмадын орон сууц” хөтөлбөр болгон өөрчиллөө. Ингэснээр уг хөтөлбөр 4000 гэх тоогоор хязгаарлагдахгүй бүх ахмадууддаа чиглэгдсэн хөтөлбөр болж байгаа юм.
Энэ үеэр уг хөтөлбөрийг НИТХ-ын хуралдаанд өргөн барьсан санаачлагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ахмадын орон сууц хөтөлбөр нь ахмадуудаа чиглэсэн зорилтот хөтөлбөр.
Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн ахмадуудын орон сууц биш соёлын төв, үйлчилгээний төвүүд, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, талбайг цогцоор нь шийдсэн хороолол барина. Жилд 10–15 000 иргэн ахмад настны эгнээнд шилжиж байна.
Тиймээс бид хямд өртөгөөр түрээслэх зарчмаар ахмадуудаа орон сууцанд оруулах хэрэгтэй. Бусад улс оронд өндөр настнууддаа яаж анхаарал хандуулж байгаа билээ. Олон жил орхигдсон буурлуудаа бид зайлшгүй анхаарал хандуулж энэ хөтөлбөрийг батлах шаардлагатай байна” гэж онцлон хэлсэн юм.
Ингээд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг батлах эсэхээр санал хураахад төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэнээр уг хөтөлбөр 14 хоног хойшилсны эцэст батлагдлаа. Мөн “Улаанбаатар-Орон сууц” сангийн журмыг төлөөлөгчид дэмжин баталсан юм.
Одоо НИТХ-ын ээлжит хуралдаанаар “80 бага сургуулийн байршлыг тогтоох” тухай асуудлыг хэлэлцэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
За яах вэ Бас зарим нь зөв санаа Гэхдээ түрээсийн мөнгийг хэн гэдэг хотын захиргааны дарга идэх эрх олж аваа вэ? насан турш мөлжих гэж байгаа юм биш үү, Тэтгэврийн хэдийг нь хүртэл хураачих шуналын туламнууд юм гээч Хямд үнээр бариад өгч болохгүй юу, Тэр Баянхошуунд 2 уурын пийшин барьна гээд 500 сая доллар авсанаа юунд зарцуулах гэж байгаа юм бэ
Hoorhiidoo chinii ene bichij bgaag bodvol MAN gaagii taliin hun bololtoi Uul baatar orhigdson ahmaduudaa toroos halamjlahaar anh udaa bur oron suutsnii hemjeend yrij bna . Harin ta nar metiin MAN gaanuud onooh l iim tiim ajil hiine gej mongo avaad yuch hiigeegui zugeer mongiig n 50-n huviig n MAN gaadaa 50-n huviig n oorsdiinhoo halaasand hiichihdeg shigee sanaad l ... Yu gej tiim yum baih ve ene chin ardchilsan nam tor barij baina ain !? Ta nar shig tegej idej uuhgui deer n ahmadiin bair zaluuchuudiin bair 80-n baga surguuli barihad zartsuulsan mongo togrogniihoo tailan tootsoog erguuleed ard tumendee negd negengui tailagnana hamgiin gol n boditoi buteen baiguulaltiin ajiluud yavagdaj Ulaanbaatar hot ongoo zasch ahmaduud zaluuchuud amdirah bairtai byatshan huurhun urs min surah surguulitai bolno ! oilgoj baina uu !? Yu gej ta nariin MANgaruudtai ijilhen yuch hiij buteehgui mortloo mongiig n huvaagaad halaasalchihdag ter tsag ongorsonshdee ! Odoo ta nar ajil hii zovlogoo zovooj mongo ol ! Ter mongo chin harin amttai bogood ariuhan baih bolno . Avilgiin mongo hetsuu baigaa bizdee te !? barigdchih vii gej aigaad hun duudhad l tsochood shono har darj zuudleed ! hetsuu baigaa bizdee MANgaruudaa MANgaanuudaa !
ta nar yahaaraa um bolgoniig ingej uls turjuulj bdag um be. Bat-uul darga um hiij bnaa. erunhiilugch said 2g bodvol ulaanbaatarchuudiin tuluu jaahan ch gesen sanaa tavij l bna shte demjih heregtei amjilt husie
Bat-yyl garch baij l hedhen muu hugshchyylee dursan yarij bair ene ter bolloo zuv ted zaluu haluun nasaa eh orniihoo byteen baiguulaltad zoriulj baar hotel yzver yilchilgee amralt suvilal gej medehgyi heden hyyhdee 6 tsagt tsetserleg surguuliad ni chireed ajlaadaa gyideg baisan hymyys odoo zarim ni zovj yavna.
баталсан бол барих газрыг нь тодорхой болгох хэрэгтэй.ахмадын ажил маш хурдан байгаасай.