sonin.mn

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт долоо хоногийн өмнө: "Go Mongolia, Welcome to Mongolia төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд шилэн дансанд харагдахгүй байгаа асуудлыг шалгаж байгаа.

Яамдын үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар хэдэн их наядын зөрчил илэрсэн гэж яригдаж байгаа. Үүнд ЗГХЭГ-аас шалгалт хийгээд, удахгүй мэдээлнэ" хэмээн мэдэгдсэн билээ.


Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг зөрчил нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номинтой холбогдож буй бөгөөд түүнийг ч хуулийн байгууллага шалгах нь цаг хугацааны асуудал болсон байна.

Ерөнхий Сайд Г.Занданшатар ба Засгийн Газрыг шүүмжилсэн мэдээлэл бүхнийг түгээгч болсон тэрээр бүр байж чадахдаа Ерөнхий Сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Оросоор ярьсныг хүртэл муулах гэж оролдсон байна.


С.Сарнай