 
                
                
                Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны Ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжиновыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Кирсан Илюмжинов өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж, цаашид салбарын яамтай нягт хамтран ажиллаж манай улсад шатрын спортыг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн энэ оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах шатрын "Азийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг ССАЖЗ-ын яамнаас дэмжин ажиллахаа сайд Ч.Ундрам илэрхийллээ.
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл7
Одоо хотод газар олдохгүй болохоор байр түрээсэлж явуулах байхдаа хөөрхий ! Уул нь 10 жилийн өмнө шатрын ордон байгуулна гээд байсан тэр үёд газар олдох байсан гэвч тоогоогүй өнгөрсөн хүн дэ ! Хааяа хааяа худлаа бууддаг хүн шүү !
20 иод жилийн өмнө шатрын ордон барина гээд л амлаад байсан, газрыг нь хол гэж голж байсан тэгээд худ болсон
Николаи зальтаи даа
Та Ойрдуудыг үзэн яддаг Оросуудыншээс Буриад нь байна.
Энэ худлаа гаршдээ хийх байсан бол альэрт яриад л байдаг
Энэ худлаа гаршдээ хийх байсан бол альэрт яриад л байдаг
Буриад НямОсорын Их засгийг рекламддаг Ундрам Буриад. Ойрдуудыг Буриадууд үзэн яддаг. Ингэж болохгүй Монгол хүн уулзуулах байсан.Тэр жил буриад Энхбаяр Илюмжиновыг стадионд 4 цаг ганцааранг нь хаяж доош нь чихсэн шиг юм болно.Тэрнээс хойш Илюмжинов УБ-т ирээгүй,Увсад харин очиж байсан.