Уучлаарай. Улсын хэмжээнд боловсролын тогтолцоог зангидаж байгаа ганцхан яам юуны хомсдолд оржээ. Үнэндээ үүнээс өөр оновчтой үг олдохгүй байна. Уг нь тэд сэтгүүлчдэд ийн хандсан юм.
“Их дээд сургуулиудын захирлуудтай уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцоно. Өнөө сургалтын төлбөр мөлбөр, босго оноо моноо, хандивын анги манги гээл бүгдийг ярина” гэсэн байв.
̄
Үүний дагуу манай сэтгүүлчийг сурвалжлахаар очиход зориулалтын дуу хураах төхөөрөмж байхгүй гээд буцааж явуулсан байх юм. XXI зуунд дуу хураах төхөөрөмж, зургийн аппарат зэргийг ганцхан утсанд багтаадаг болсон.
Хэдэн сэтгүүлчид байтугай, эх орныг чинь толгойлж яваа УИХ-ын гишүүд хүртэл дуу хураах төхөөрөмжийг утсаараа орлуулаад сурчихсан. Гэтэл Боловсролын яамны боловсон хүчин балмад аашаараа түрүү барьж, балар эртний сэтгэхүйгээр бусдыг үнэлжээ.
Хэдийгээр сонины зай талбайг хэрүүлийн шинжтэй хэдэн үгээр бөглөмөөргүй байгаа ч бүхэл бүтэн Боловсролын нэртэй яамны боловсон хүчин бусдыг эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхаж, мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь боомилсонд залуу сэтгүүлчийн хувьд гомдолтой байна.
Манай сонин Боловсролын яамны буруу бодлогыг олонтаа шүүмжилж, цуврал нийтлэл хүргэж байсан. Гэсэн ч буруу зөвийг нь тунгаалгүй, илжиг шиг өөрсдийнхөөрөө зүтгэх нь дэндүү боловсролгүйн шинж.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг буруу бодлогыг нь шүүмжилснийхээ хариуд бусдыг эд хөрөнгөөр нь доромжилж байгаа юм уу гэж асуумаар байна.
Адаглаад дуу хураах төхөөрөмж байхгүй ч бусдын үгийг дутуу дулимаг ч гэсэн тогтоогоод авах тархи гэж зүйл хүн төрөлхтөнд заяасан байдгийг мартаж ээ энэ яамныхан. Шүүмжлэл хүлээж авахгүй атлаа өөрсдөө шүүмжлэх дуртай Боловсролын яам ядаж сэтгүүлчдэд тараасан зарлалаа нэг харчихаач дээ.
“Өнөө сургалтын төлбөр мөлбөр...оноо моноо...” гээд л боловсролын яамнаас гарамгүй үгс хөвөрч байна. Монгол Улс даяараа Монгол хэлний хичээлдээ муу гэдгийг, эх хэлийг цэвэр ариунаар нь арчлах ёстой сэтгүүлчид үг байтугай утгын алдаа гаргадаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Гэхдээ бид алдсан үг болгондоо зэмлэл хүртэж, алдаагаа дахин гаргахгүйг хичээж, өдөр болгон боловсорч, албаар ч болтугай сул үг хэрэглэхгүй байхыг хичээдэг. Гэтэл хэнэггүй, хээгүй, боловсролын яамныхан өвс зажилж байгаа үхэр мэт аашилжээ.
Хуруу , хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө хоолноосоо хэтрүүлж чадахгүй байгаа эцэг эхчүүд хүүхдэдээ дээд боловсрол эзэмшүүлж, хүнээс дутаахгүй амьдруулна гэсэндээ зүдэрч байна.
Жил болгон нэмэгддэг сургалтын төлбөрийн дарамтыг даахгүй арга мухардаж байхад “...төлбөр мөлбөр” ярина гэж хэнэггүй аашилж байгаа яамны ажил яаж урагшлах вэ Л.Гантөмөр сайд аа.
Б.Ширнэн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Лууван царайлсан хөлдүүс юм аа Энэ яам өнгөрчээ, Хойтхыг нь сайн уншуулбал дараа төрөхдөө төрөл дээшлээсэй дээ Хайран яам
манай яамны санхүү хөрөнгө оруулалтын Алтанцэцэгт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе шарын гол 2-р сургуулийн хамт олноос
bi saidaas asuuh zuil bna ene surguuliin huuhduud chini suraad bna u yagaad bna bagsh nar huuhdee eruusuu anhaarhaa bolson bna bi 2 huuhedtei 2 laa baynzurh duuregiin surguulid surdag bagsh nar songuuliin shou hiigeed huuhduudiinhee hicheeld ni anhaaral tavihaa bolj esvel baahan mungu neheed suulgahghui mungu tugrug ungu zuseer mini yduurhan gaduurhaj bna
bas gaigui mungu tugrug yum ugdug etseg ehchuudiin huuhduud ni muu surdag baisan nich 100 tavidag harin gaigui surlaga saitai huuhed bsan ch etseg ekh ni uurtuu ni haritsahgui bol 80 deesh dun tavihgui er ni ene surguuli soel chini avilgiin gazar yum bishu ingej gaduurhalltai surgalt chini huuhded ymar medleg uguh ve saidaa