-“Өндөр гүйцэтгэлтэй ажилтан” хааяагүй эрэлттэй, монголчууд аа!
-Хөдөлмөрийн сахилга бат, ажилд хариуцлагатай хандах, тууштай хөдөлмөрлөх, хичээл зүтгэл энэ тэр чинь ардчилал, хүний эрхээр зөвтгөгдөөд байдаг зүйл огтоос биш шүү, монголууд минь!
Хөгждөггүйн тухай тэрс үгсээ л үргэлжлүүлээд байна. “Монголчуудын мөнгөний соёл” хэмээн бичсэнийг Монголын шилдэг нийтлэлчдийн baabar.mn caйтын “Заавал унших нийтлэл” буланд лав хоёр сар ил байлгана билээ. Байгаа зөв олж буудаж оносон учраас л бусдад таалагдсан, бас хэрэг болог гэсэн утгаар тэгсэн байх. Мөн хуурай дүү нэг сэтгүүлч маань “Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил” нийтлэлийг маань facebook-д шээрлээд ингэж бичсэн байна.
-За энэ бол үнэхээр хүн бүхэн уншиж, сэрж санамаар нийтлэл. Үнэхээр гоё бичжээ. Залхуугийн шагнал ядуурал гэж үнэн үг дээ. Орчин цагт сошл медиа гарсан нь монголын зүгээр суугч нийт иргэд бидэнд ихэд сайхан завшаан болсон гэлтэй. Тааз ширтэж суудаг нь утсаа ширтэж суухаар солигдсон. Фэйсбүүк, твиттер нь гэвч цалин өгөхгүй л дээ гэжээ. Бидний амьдралын хэмнэл, дэглэм, зарим талаар ёс заншил, уламжлал маань эрин зуундаа гологдоод байгаа учраас л бид оросын улс төрч-санхүүч А.Кудрины онож хэлсэнчлэн “шившгийн” ядуурал, гуйланчлал дээрээ баттай зогсоод байгаа байх. Ядуурал, гуйланчлалын араас улс үндэстний доройтол, тэр нь засралыг олохгүй удах аваас яван явсаар УЛС ҮНДЭСТНИЙ МӨХӨЛ гээч гамшиг руу хүргэдэг гэдгийг сэрэмжлүүлж сануулах нь эх оронч монгол сэхээтэн бүрийн ариун үүрэг баймаарсан. Ажил албаа залгуулж байгаа байдал нь монголчуудын хувьд соёлт ертөнцөөс үлэмж өвөрмөц. Ихээхэн хүч хөдөлмөр гаргаж зовж бүтээдэг, бөөн уур уцаар, гомдол, стресс нервийн дунд ажил явна. Ажил дээр хар тэнхээ, муйхар зүтгэл, үнэнчийн шалгуурыг гол болгоно.
Тавьдаг шаардлага нь “Ол!”, “Бүтээ!”, “Яв”, “Эр!”. Ямар аргаар түүндээ хүрэх нь падгүй. Бүдүүлэг авирлах нь түгээмэл. Эрүүл шаардлага тавихаар мэдэн будилна, эсвэл зүгээр л бултчихна. Илт л хууль зөрччөхгүй бол барав. Албан газруудад мөрддөг бичигдээгүй дүрэм нь энэ.
Ажил албаа залгуулах нь дүүрч. Хийсэн бүтээсэн нь мөн л соёлт ертөнцөөс үлэмж өвөрмөц, этгээд ч юм шиг. Ихээхэн хүч хөдөлмөр гаргаж зовж бүтээдэг, гэхдээ тэр нь ихэнхдээ гологдол. Миний, бидний дараагийн нөхөд гүйцээг гэсэн аястай. Засмал зам тавина, явган хүний зам тавина, нэг л болохгүй, заавал аль нэг нь дутуу, хэт сайхныг тавьчихтай зэрэг капитализм болчих гээд байдаг тул өмнөх нийгэмд “социалист зам” тавьснуудаа эргээд нэг харчих даа. Байнга л тордож, хөдөлмөрлөж, хэн нэг нөхөр хариуцаж байхгүй бол нуль гологдол хийчихсэн байж байна.
Газарт шунаг, дээрэнгүй хандаж, шавааралдуулсан олон байшин шахаад барьчихсан, машин эргэх зайгүй, замын түгжрэл, хотын утаа, тоос тортог, хог новш гадаадынхны гайхшийг барна. Нийслэлээрээ жишээлж ярьж байна. Асар их зовлон туулж энэ их хотыг барьж босгож байх шиг. Энд би нийгэм-эдийн засгийн бүх салбарыг нэрлэж байна л даа.
Тэр нь ялгарна, тэр нь гялтайна гэх юм байхгүй. Хүнд амар заяа үзүүлж болохгүй ч юм шиг. “Хүний төлөө нийгэм” гэсэн хийсвэр яриа ардчиллын жилүүдэд чамгүй яригдсан ч харин эсрэгээр. Хэний юуны төлөө нийгэм бэ гэдэгт хариулт байна уу? Өмнөх социалист нийгэм маань социалист төрийн төлөө нийгэм байсан нь дүрсээ бага зэрэг хувилгаад одоо явж байх шиг. Хүний төлөө дэндүү сайн сайхныг бүтээчихээр дараагийн үе маань ажилгүйдчихнэ гэсэн мухар сүсэг арай байдаг юм биш байгаа гэж эмзэглэмээр. XXI зууны хөгжлийн хурд шал өөр болсон шүү, монголчууд минь!
Манайхны маш том дутагдлыг дахиад ч нэрлэчих үү? Ер нь ингэж их зовлон туулсан юм чинь гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ, Төрдөө үнсүүлнэ гэх нийгмийн сэтгэхгүй маш хүчтэй түгээстэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл алдар цол, одон тэмдэгийн төлөөх үхэлдээн. Ардчилсан, зах зээлийн нийгэмд гээгдэх ёстой зуршил шүү дээ. Коммунист хатуу засаглалтай, зах зээлийн эдийн засагтай өмнөд хөршид чинь гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ гэх зуршил байтугай, наад захын ойлголт ч байхгүй. Харин манайхан хэдэн үеэрээ гавьяагаа төр засгаараа үнэлүүллээ, гавьяаныхаа амралтад сууцгаалаа. Дуусах төгсөх цаг гэж байна уу? Одоо бол байхгүй. Учир нь их зовсон, зовлон туулсан учраас тэр. Дахиад зовох учраас тэр. Харин тэр “гавьяа”-ндаа гуйлагчилсаар хүрчихсэн хөгшин хөвөө маш олонтой, дэндүү олон байна.
Тоглоомын дүрэм болоод ажиллах соёл чинь буруу байж ирсэн, байгаа учраас л тамын тогооны амьдрал үргэлжлээд байгаа хэрэг л дээ. Монголчууд ихэнхдээ маш өчүүхэн бодолтой, маш жижигхэн хүмүүс байдаг нь ажиллах соёл, мораль, ёс зүй, тархины багтаамжтай нь холбоотой.
Дэлхийн цар гэж томоор ярихаа больё, ядаж жалга дов, хашааныхаа хүрээнээс хальмаар байна. Тийм салбарынхны үндэсний зөвлөгөөн, ийм салбарынхны улсын зөвлөлгөөн Төрийн ордны их танхимд боллоо л болдог, зохиогдож л байдаг, үр дүн ерөөсөө байхгүй, зөвлөлгөөн нь ч тоймоо алдсан, оролцогчид нь толгой эргэсэн, учир нь өчүүхэн жижиг, тулга тойрсон асуудлаа их томоор ярьж ярьж тардаг, маргааш нь өөр нэг зөвлөлгөөний бэлтгэл ажил эхэлдэг. Үр дүн нь монголчууд ядууралтайгаа 35 дахь жилдээ явж байна, дэлхийд байхгүй хосгүй шилжилтээ үргэлжлүүлж байна. Уул уурхай шүтэж, түүнийг гурван саяуулаа мөлжиж аж төрнө гэх энэ их хүлээлтээ хаяач ээ, уул уурхай, орд тойрсон нийгмийн хийрхлээ орхиоч ээ, уурхайтай хэдэн нөхөрт нийгмээрээ атаархаж өсөрхөж явдгаа болиоч ээ, “Би тэдний нэг”, “Тэр бидний нэг” гэдэг тэгшитгэсэн үзлээсээ салаач ээ, хар массаасаа цуварч сугарч гарч гэрэл гялбаа тэдэндээ авчраач ээ, дор дороо өчүүхэн (бүр маш өчүүхэн) сонирхолтой явахаа болиод асуудлыг томоор нь хараач ээ хэмээн би мөн ч их бичсэн дээ.
Манай эдийн засгийг “түүхий эдийг дагасан үхээнц эдийн засаг” хэмээн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэснийг мөн ч онож нэрлэж дээ хэмээн би үзэж байна. Оны шилдэг эшлэл гэж нэрлэх саналтай.
Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уриалгыг ч би бас чухалд тооцдог. “Олон жил үргэлжилж байгаа хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон бүтээн байгуулж эдийн засгаа босгоё. Хүчээ нэгтгэе, Бодлоо нэгтгэе, Нэг зүг харья” гэснийг нь давтая. Зөвхөн Улаанбаатар хотод 3500 хүний ажлын байр байна. Ирээд ажилд ордог хүн байхгүй хэмээн өмнөх УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир цөхрөнгөө бараад хэлж байсан даа. Бас эшлэе. Олсон мэдээллээ нэмээд өөрөө байр сууриа буулгая: Хэдэн жилийн өмнөх мэдээ. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 64 улсыг жагсаахад манай улс үхээнц эдийн засгаараа бөгснөөсөө 2-рт буюу 63-т бичигдэн байв. Hэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрт орсон. Монгол Улсын гадаад өр одоогоор 17 их наяд төгрөгт хүрээд байсан даа, 7 жилийн тэртээ, гэхдээ саяхан. Их удаан өсөлттэй яваа учраас “2018 он”, “2025 он”-ы хооронд цавчсан юм шиг зарчмын ялгаа алга! Ядуурал 30% орчим гэхлээр л тэгээд дуусч байгаа нь тэр! Жиргээнээс нэг пост татаж орууллаа. Өнөөгийн гонгинуур монголчуудын байж байгаа царай нь ийм л болчихоод байна.
Миний үздэгээр монголчууд Оюутолгой, Тавантолгой гэх хоёрхон “яс” мөлжиж өл залгуулж буй тураалтай хүн шиг байна. Тэр хоёр нь байхгүй бол яг үхэхэд бэлхэн. Бид ер нь яах ёстой юм бэ, яавал хөлжиж бэлжиж, бэхжиж, дэлхийд харц, толгой дээгүүр явах ёстой вэ гэдэгт шууд будаа идэхээр шийдлээ. Америкийн нэгэн буянтай буурлын захиж үлдээснийг энд шууд буулгах гэж байна. Donaldson, Lufkin & Jenrette хөрөнгө оруулалтын банк 1959 онд үүсгэн байгуулагчдын нэг Ричард Женретт амьдралынхаа 40 жилийг Волл Стрийтэд өнгөрүүлсэн нэгэн.
Тэрээр санхүүгийн болон хувийн амьдралдаа амжилт гаргахын тулд мөрдөх 20 дүрэм гэгчийг бичиж үлдээснийг bloomberg.com нийтэд ил болгосныг монголчууддаа хүргэе.
Ричард Женретт гуай бизнесчдэд хандаж нандин сургамжаа үлдээсэн гэж бүү бод! Нийгмээрээ биш юм аа гэхэд ядаж бизнес эрхэлдэг бүх монголчууд, худалдаа-эдийн засаг-санхүүгийн үйл ажиллагаа, алба эрхэлдэг бүх монголчууд эхлээд тэр дүрмийг мөрддөг болчих хэрэгтэй юм л даа. “Би юу сурч мэдсэн бэ?” гарчигтай тус дүрмийн жагсаалтыг “Монголчууд юу сурч мэдэх ёстой вэ?” хэмээн эерүүлээд уншигч Та бүхэнд яг хөрвүүлснээр нь хүргэе. Монголчууд бид ядуурал, гуйранч амьдралаасаа хагацахын тул юу сурч мэдэх, хэрхэн амжилтад хүрэх, тэгээд хэрхэн аз жаргалтай удаан амьдрах вэ гэсэн алтан дүрэм чинь энэ болог ээ!
1.Битгий бууж өг. Тоглоомондоо үлд.
2.Харилцаа холбоогоо хэзээ ч битгий тасалж бай.
3.Үнэнч найзаас илүү үнэ цэнэтэй зүйл үгүй. Сайн найз хэтэрхий олон байна гэж байдаггүй. Хуучин нөхдөө хаяж болохгүй. Тэд хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно.
4.Эелдэг байхыг хичээ. Баярлалаа гэдэг үгийг үргэлж хэлж бай.
5.Цаг үеэсээ битгий хоцор. Үргэлж суралц. Сур. Боловсролтой бол. Гэрийн даалгавраа заавал хийж бай. Суралцахаа хэзээ ч бүү зогсоо.
6.Найз нөхдийн харилцаагаа улам өргөжүүл. Ялангуяа өөрөөсөө насаар дүү хүмүүстэй.
7.Анхааралтай бай. Бэлтгэлтэй бай.
8.Өөрөөрөө бахарх. Гэхдээ биеэ тоох хэрэггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэд.
9.Урьдчилан төлөвлө. Боломж олдсон даруй тоглоомонд ороход бэлэн бай.
10.Асуудлыг боломж гэж хар. Асуудал өөрчлөгдөх боломжийг нээж өгдөг. Асуудал тулгарсан тохиолдолд хүн өөрчлөгдөхөд бэлэн болдог.
11.Бусдад сайхан харагд. Цэвэрхэн, насандаа тохирсон хувцас өмс. Сүүлийн үеийн загварын чиг хандлага зэргийг дагах хэрэггүй. Сэтгэл татам харагдах нь чухал.
12.Зөв, цэгцтэй ярь. Хараалын үг хүнийг сайхан харагдуулдаггүй.
13.Өөрчлөлтөд бэлэн бай. Нэг газраа битгий гац. Шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн бай. Гэхдээ тархиа дага, эрүүл саруул ухаанаар бодож эргэцүүлэхээ бүү март.
14.Чөлөөт цагаа дуртай зүйлээ хийж өнгөрөө, таашаал ав. Гэхдээ үргэлж биш.
15.Сайн сайхны талд бай.
16.Үргэлж илүү төлөвлөгөөтэй бай.
17.Зөвхөн нэг газар битгий хөрөнгө оруул.
18.Гадаад хэлтэй бол. Аль болох олон газраар аял. Боломжтой бол дэлхийг тойр.
19.Бусдын дэргэд өөр нэгнийг битгий шүүмжил. Сайн хийсэн ажлыг магт. Гэхдээ муу ажилд хэзээ ч битгий магтаал хэл.
20.Чамайг эргүүлэн хайрлах хүнтэй байх сайхан. Юмыг томоор нь хар, гэхдээ жижиг зүйлсийн талаар мартаж болохгүй.
Д.Баярхүү
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл33
Монголчууд аймхай. Тэнэг ичимхий
AFP агентлаг. Европын лидер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд хар тамхи хэрэглэж байгаад баригдсан бичлэг! https://youtu.be/-Sz6cIACfB0?si=2FruFSen1HHUbfFP
Ухаан муутай онгирой. Хүүхдээрээ хүмүүс. Чихэр их идэхээр хүүхдээрээ болдог
Заяагүй хүн гэж угсаагүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяа хүн гэж тэнэг мунхаг монголчуудыг хэлдэг юм.
90 оноос хойш хойш 20 жилд төрсөн хүмүүс чинь ухамсар гэж юм байхгүй ээ
Ажил хийж чадахгүй золбингуудаар дүүрлээ.хийж байгаа ажил нь хоорондоо юм зарж өдөр хоног өнгөрөөх архидах хулхидах
шээрлээд бай шээрэн хүүхэд шиг шээрэгнээд гүйгээд бай юм олж долоож юу магад
Өөрөө биеийн хүчний ажил хөдөлмөр хийж үзээгүй,насан туршдаа улсаа шимж, сорж, мөлжиж ирсэн баабар,баярхүү мэтийн "цагаан гартан" бэртэгчингүүд МОНГОЛ хүмүүсийг дандаа муулж доошоо хийнэ,хөдөлмөрийг нь шударгаар үнэлж,цаг тухайд нь хөлс мөнгийг нь өгөхгүй болохоор л ажил хийх хүн олдохгүй байгаа болохоос монгол хүн залхуу байгаад биш юмаа,гадаадад гарч хөдөлмөрлөж,гадаадын мэргэшсэн ажилчдаас ч илүү сайн ажиллаж байгаа тэр монголчууд нь монголд байгаачуудаасаа өөр монгол биш л байгаа биз дээ,монголд залхуугаараа дуудуулаад байгаа дурын "залхуу" монгол гадаадад очиж ажиллахдаа хэнээс ч илүү "хөдөлмөрч" болоод байгааг нь юм мэддэгийм бол нэг сайхан тайлбарлаач,чи бол чадахгүй,учир нь чи алх барьж ганц хадаас хадаж үзээгүй,биеийн хөдөлмөр гэдгийг мэддэггүй бэртэгчин дурак болоод тэр,ганц гаргалгаа нь хөдөлмөрийг нь шударга үнэлэх л юм шүү дээ уг нь???
Синга Бао хүү гэдэг хужаагийн эрлийз өвгөн луухаан данжаад Бу Янь Жагао шиг монголчуудыг муулаад эхэллээ
Боловсролоо иргэж хараачээ. гоё гоё юм их л бичих юм. амьдрал дээр цалингаа өгдөггүй шүү манай боссууд. Олон залуусыг гомдоосон доо.. нэг талаас нь битгий бичиж бай л даа
Zaluu data zag huiten tusaj bsan ats daa end togtsog
хүн төрөлхтөнии суурин соел 3000 жил, монголын суурин 60 жил
Tani shig 2 namiin udirdagiin hoorond mihuj tal zasch yvhiig soyol geh ym uu ? amia argatsaasan zunug lud !
Tani shig 2 namiin udirdagiin hoorond mihuj tal zasch yvhiig soyol geh ym uu ? amia argatsaasan zunug lud !
Хятадууд монголчуудыг муу хэлэхэд манайхан мөн их баярлах юм аа.Эсвэл жинхэнэ монгол хүн байхгүй, БҮГД Хужаа болчихсон юм уу?
Ингээл янз янзын юм бичээд .түмэн олонд.үнэлэгдэх.муулуулах пи аар хийгээл ирэхээрээ улс төр гэгдэх юм руу гулгаад орох гулсуур замаа засаж байж магад.28 онд нэр дэвших гээд бэдтгэлдээ гарчихаау гэлтэй ккк санагдаад явчихлаа
Zoohon Vietnamiin nomhon tsereg
Zoohon Vietnamiin nomhon tsereg
Oorsdiigoo huurch gutamshigaa talaj oorsdiigoo taishiruah geed yadchihdag.Baabar iin gadaadiinhand deerelhuusen nasnnii gomdolooo nadaar tailj uheheesee umnu oorigoo taivshiruulah geed yadchih yum
90 онд сорос ялж капитализмд шилжиж дэлхий нэг туйлт болсон. Соросын зорилго дэлхийн засгийн газрыг байгуулах өнгөт хувьсгал үүсгэж лгтб байгууллагыг зөвшөөрөх гаж зорилготой
Олон үндэстэн нэгдэж монгол болсон. Цэвэр халх үндэстэн гэж байхгүй. Угийн бичгээ ухаад үзвэл сонин нэртэй овгууд гарч ирнэ. Оросууд монголчуудыг тэнэг болгохын тулд угийн бичгийн нь устгасан. Наадмаар тэр энүүний морь гэж маргаад байдаг нь олон үндэстний нутаг. Манжийн юм яваад байгаа юм.
Шоовдор хүний түүхэнд хүн итгэхгүй учраас түүх бичсэн хүн нэрээ бичдэггүй үе байдаг
Манжууд монголын түүхийг устгаж, гуйвуулахын тулд бөх манжаас гаралтай. Цагаан сар манжаас гаралтай гэж бичиж үлдээсэн
Жендер гэдэг үг азгүйтэлд хүргэдэг үг
Төрд хар ажлын зовлонг үзээгүй хүмүүс орж
Асемаар төв гудмаар царай муутай хүн явуулахгүй байсан нь үнэн үү
Төрийг луйвраар барьж бгаа нам нэртэы мафийн буруу! Нам руу , ялзарсан нам руу хандаж наад үгээ хэл! Ард түмэнд ажил ч алг!! Ажлын байр: бөгс долоох, цүнх барих, боол шиг бөхөлзөх, даргад дээрэлхүүлэх гээд бнаа!!!
ард түмэн байнга л МАН-ыг сонгож гаргаж ирээд байгаа биз дээ ? тэгэхээр буруутай л болж таарч байна
Сансарт нисэж, далайгаар аялж, газар дэлхийгээр хэрэн хэсэж, цаг хугацаагаар аялж, мэдлэг оюунаа тэлж, шинэ сорилтуудыг даван туулж, хүн төрөлхтний ирээдүйг бүтээлцгээе!
Сайн хүн зүүдэлдэг. Муу хүн зүүдэлдэггүй. Ухамсар муутай хүн хараал хэлдэг
Бурхан, хүн хоёр хүүхэд, том хүн хоёр шиг ялгаатай.
Боловсрол гэж олон талын мэдлэг, алдаж оносон. Анализ хийсэн , юм үзэж нүд тайлсан хүнийг хэлнэ
Мянга сонсохоор нэг удаа үзсэн хүнийг боловсролтой гэнэ