
5-р сарын 12-нд АНУ-аас гаргасан “Гаалийн харилцан тэгш татварын хувь хэмжээг өөрчлөн тохируулж БНХАУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнг тусгах тухай захирамж"-ийн дагуу л 2025 оны 4-р сарын 8-ны 14259-р тоот захирамж болон 2025 оны 4-р сарын 9-ний 14266-р тоот захирамжаар Хятадын бараанд ногдуулсан 91 хувийн гаалтийн нэмэлт татвар, түүнчлэн 2025 оны 4-р сарын 2-ын 14257-р тоот захирамжаар Хятадын бараанд ногдуулсан 34 хувийн гаалийн нэмэлт татвар зэрэг гаалийн татварын арга хэмжээг Америкийн Зүүн бүсийн цагаар 2025 оны 5-р сарын 14-ний үүрийн 00:01 цагаас цуцалсан байна. Үүнд гаалийн 24 хувийн татварыг нэмж ногдуулахыг 90 хоног зогсоож, 10 хувийн гаалийн татварыг хэвээр үлдээжээ. Үүний зэрэгцээ Америкийн тал Хятадын бага үнэ бүхий илгээмжид ногдуулсан гаалийн нэмэлт татварыг бууруулсан буюу хүчингүй болгож, олон улсын шуудан илгээмжийн үнийн гаалийн татварын хувь хэмжээ өмнө нь 120 хувь байсныг 54 хувь болгож, 2025 оны 6-р сарын 1-нээс эхлэн тоо хэмжээний татварыг ширхэг бүрт 100 ам.доллар байсныг 200 ам.доллар болгож өсгөхөөр байсан төлөвлөгөөг цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Хятад Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний хэлэлцээний нийтлэг ойлголтын дагуу Америк нь Хятадад ногдуулах холбогдох гаалийн нэмэлт татвараа цуцалж, түдгэлзүүлж, эсвэл тохируулсантай холбогдуулан, Хятадын тал Америкийн эсрэг авах холбогдох гаалийн татварын болон гаалийн татварын бус арга хэмжээнүүдийг зохих журмын дагуу өөрчилжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
жомбог трамп