Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ.
Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг http://golomt.org дээрээс дэлгэрэнгүй уншиж болно.
Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр "хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал "гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.
Хүндэтгэсэн,
Амарлин
Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна
Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв
2013 оны 3 сарын 11
Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас
Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг. 2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.
Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. 2011 оны 3 сарын 11-нд тохиолдсон Фукушимагийн цөмийн осол нь хоёр гол шалтгаантай.
Мэдээж, Япон улсын түүхэнд тохиолдож байгаагүй асар том газар хөдлөлт, цунамигийн улмаас Фукушима Даиичи станцын эрчим хүчний хангамж бүхэлдээ тасалдсан нь осол гарах эхний шалтгаан болсон. (ЗУРАГ дээр: 2011 оны 3 сарын 11-нд Фукушима дахь Атомын Цахилгаан Станц цунамид автсан)
Гэвч үнэндээ осол гарахад нөлөөлсөн өөр нэг шалтгаан бий. Аварга том цунами үүсч, цахилгаан эрчим хүч доголдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсангүй. Ийм нөхцөл байдал үүсч бий болоход өмнө нь хэзээ ч бэлтгэж байсангүй.
Байшин барилга, засгийн газрын харилцаа холбооны бүтэц гээд хаа хаанаа бэлтгэлгүй байсан. Өөрөөр хэлбэл, энэ бол хүний хүчин зүйлээс үүдсэн ослын шалтгаан.
Үндсэндээ дээрх 2 учир шалтгааны улмаас үүдэн үлэмж хэмжээний цөмийн осол гарсан.
2011 оны 3 сарын 11-ний үдэш, газар хөдлөснөөс 8 цагийн дараа 1-р станцын цөм хайлж, нэвчсэн. Ингэхдээ хайлсан цөмийн түлш хадгалж байсан савныхаа ероолд тунасан.
Маргааш нь 1-р реакторт ус төрөгч дэлбэрсэн. ( ЗУРАГ дээр: Фукушимагийн 1-р реактороос цагаан утаа олгойдож байна). Улмаар 1,2,3-р реакторуудад ус төрөгч дэлбэрч, бүгдийнх нь цөм хайлсан. (ЗУРАГ дээр: Дэлбэрэлтийн дараах 1-р реактор)
4-р реактор дотор ч бас ус төрөгч дэлбэрсэн. Фукушимагийн Дайичи буюу нэгдүгээр АЦС нь нийтдээ 6 цөмийн реактортой, бас ашигласан түлшний савх хадгалдаг хаягдал түлшний 7 ширхэг усан сантай байсан.
Фукушимагийн Дайни гэдэг 2 дугаар АЦС нь Дайчигаасаа 12 километрийн зайтай оршдог. Дайни АЦС нь 4 цөмийн реактортой, хаягдал түлш агуулах 4 усан сантай.
Газар хөдлөлтийн дараахан цөмийн реактор болон хаягдал түлш хадгалсан усан сангуудын хяналт алдагдах шахсан. (ЗУРАГ дээр: Фукушимагийн 1-р АЦС-ын хяналтын өрөө).
3 сарын 15-ны үүрээр 3 цагийн үед Токиогийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч ТЕПКО компани ажилчдаа эргүүлэн татаж, нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтээ Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яаманд гаргасан. (ЗУРАГ дээр: Онцгой Байдлын штаб.)
ТЕПКО ажилчдаа эргүүлж татвал цөмийн реакторууд хяналтаас гарах байсан. Асар их аюул эрсдэл дагуулсан арга хэмжээ гэдгийг би бүрэн дүүрэн ухамсарлаж байсан. ТЕПКО-гийн ажилчдын амь нас аюулд өртөж болзошгүй байсан хэдий ч би тэднийг ажлын байрандаа үлдэж, цөмийн ослыг зохицуулахыг шаардсан. ТЕПКО зөвшөөрсөн.
3 сарын 16-нд Хамгаалах багийнхан агаараас ашигласан цөмийн түлшний сан дээр ус асгахад бэлтгэж эхэлсэн. Тэд 3 сарын 17-нд анх удаагаа асгаж туршсан. Энэ бол цөмийн осолд барьсан миний хариу арга хэмжээ байсан.
Тухайн нөхцөл байдлаас үүсч болзошгүй хамгийн аюултай хувилбарыг би өөрөө ч судалсан, бас мэргэжилтнүүдээр ч судлуулсан. Фукушимагийн Дайичи ба Дайни АЦС-ууд нь нийтдээ цөмийн 10 реактортой, ашигласан түлшний 11 сантай байсан гэж би өмнө нь хэлсэн.
Хэрэв тэд бүгд хяналтаас гарч, цөм нь хайлан урсч, цацраг идэвхит бодис агаарт дэгдэж, далайн усанд орвол хүрээлэн буй байгаль орчинд хэдий хэмжээний цацраг идэвхит бодис цацагдах бол?
Өмнө нь бид Чернобылийн ослыг хүн төрөлхтний түүхэнд учирсан хамгийн аймшигтай цөмийн осол гэдэг байсан. Гэтэл Чернобылийн осол бол ердөө ганцхан цөмийн реакторын осол.
Цөмийн 10 реактор, дээрээс нь арав гаруй цөмийн хаягдал түлшний сан хяналтаас гарвал асар уудам нутаг дэвсгэрээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарах нь гарцаагүй байлаа. Тэр асуудал миний сэтгэлийг хамгаас илүүтэйгээр зовоож байсан.
Япон улсын Цөмийн Энергийн Комиссын тэргүүн ноён Кондо надад хамгийн хүнд нөхцөл байдал үүсвэл 250 км тойрогт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна. Тэр хүмүүс гэр орондоо 10, 20, бүр 30 жилдээ эргэж ирэх боломжгүй болно гэж анхааруулсан.
Нийслэл Токио гэхэд 250 км-ийн тойрог дотор байсан. Токиод Японы хүн амын бараг тэн хагас нь буюу 50 сая хүн аж төрдөг. 50 сая хүн орон гэрээсээ дүрвэж, ажил сургуулиа хаяж, эмнэлэгт хэвтэж буй өвчтнүүд хүртэл эмнэлгээ орхиж дүрвэхээс өөр аргагүй болно гэж тооцож үзвэл иргэдийг нүүлгэх явцад асар олон хүний гарз хохирол учрах нь тодорхой байсан.
Япон улс үндэстэн ч урт хугацааны туршид бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрэх байлаа. Япон улс туйлын хүнд байдалд ороход тун ойрхон ирсэн үе байсан. Гэвч бид өмнө реактор луу ус хөөрөгдсөөр байж байдал бүрмөсөн доройтохоос өмнө цацрагийн тархалтыг амжиж бууруулсан.
Энэ бол цөмийн гамшгийн эсрэг арга хэмжээг чадварлагаар удирдан зохион байгуулсны ач гавьяа төдийгүй тэнгэр бурхан япончуудыг харж ивээсний илэрхийлэл гэж би хувьдаа итгэдэг.
Цөмийн гамшигтай холбогдуулан улмаас хэд хэдэн зүйл ил болсон. Тухайлбал, Японы цөмийн эрчим хүчний бодлогод нийтийн аж ахуй үйлчилгээний компаниудыг цунамид бэлтгэхийг шаардсан, тухайлбал, өндөрлөг газарт эрчим хүчний нөөц үүсгүүр байрлуулах гэх мэт заалт ороогүй байсан.
Түүнчлэн Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яамны харъяа Цөмийн ба Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Агентлаг нь цөмийн эрчим хүчний осол гамшгийг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой алба.
Гэтэл тус байгууллагын удирдах ажилтнуудын дунд цөмийн эрчим хүчний мэргэжилтэн байгаагүй. Хууль эрх зүй, эдийн засгийн бодлогын шинжээчдээс бүрдсэн байсан.
Тэдний удирдлага нь ч, ажилтнууд нь ч томоохон хэмжээний цөмийн гамшигт бэлтгэлгүй байсан. Дээрээс нь шаардлагатай барилга байгууламж, бодлого зохицуулалт, төрийн бүтэц дутагдалтай байсан нь гамшгийг улам хүндрүүлсэн.
Цөмийн гамшиг тохиолдсоны дараа Япон улс болон олон улсын эрчим хүчний бодлогын хүрээнд атомын цахилгаан станцын асуудлыг хэрхэн зохицуулах талаар би эргэцүүлж үзсэн.
Тэгээд хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тодруулж хэлвэл, цөмийн ба эрчим хүчний салбарын хамгийн аюулгүй, хамгийн найдвартай бодлого бол атомын цахилгаан станцаас татгалзахад оршино гэдгийг би ойлгосон.
Газар нутгийнхаа тэн хагасыг сүйрүүлж, хүн амынхаа 50 хувийг нүүлгэн шилжүүлэх онцгой эрсдэлтэй дээрх асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой.
Хамгийн гол нь бид атомыг удирдаж, атомын бөмбөг, цөмийн зэвсэг бүтээж, атомын цахилгаан станц барьсан гэдэг ч үнэндээ дэлхий дээр хүн төрөлхтөнтэй зэрэгцэн орших боломжгүй аюулт технологийг бүтээсэн юм байна.
Эрчим хүчний бодлогын ирээдүй хойчийг эргэцүүлж байхад дэлхий дээр амьдрал бий болж, хүн үүссэнээс хойшхи 4.5 тэрбум жилийн туршид нар зэрэгцэн оршсоор ирсэн нь санаанд ордог. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл манай гарагийн эрчим хүчний дийлэнх хэрэгцээг нар хангасаар байна.
Иймээс ирээдүйд дэлхий нийтийн болон Япон улсын эрчим хүчний бодлого нь нар, салхи, биомасс гэх мэт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд төвлөрч, улмаар цөмийн эрчим хүч, ашигт малтмалаас гаргаж авдаг эрчим хүчнээс татгалзаж, зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хүний хэрэгцээг хангахад чиглэх ёстой гэдэгт би итгэдэг.
Цөмийн гамшгийн дараа Японд сэргээгдэх эрчим хүчний төрийн хөнгөлөлттэй тарифын тогтолцоог байгуулагдснаар нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тэсрэнгүй хурдтай хөгжиж байна.
Өөр нэг зүйл гэвэл, атомын цахилгаан станцын аюул эрсдэл нь дан ганц цөмийн ослын эрсдлээр хязгаарлагдахгүй. АЦС-аас ашигласан түлш гэдэг цөмийн хаягдал ялгардаг.
Цөмийн хаягдлыг аюулгүй хадгалах зохистой шийдлийг дэлхий дахинд өнөөг хүртэл олж чадаагүй. Нэн ялангуяа газар хөдлөлтийн онцгой идэвхтэй бүсд оршдог Япон улсад цөмийн хаягдал урт хугацаагаар хадгалах боломж бололцоо байхгүй.
Түүнчлэн, цөмийн эрчим хүч бол хамгийн хямд эрчим хүч гэдэг уламжлалт үзэл баримтлал өнөөдөр орвонгоороо эргэн өөрчлөгдсөн. Тухайлбал, занарын хий гэх мэт эрчим хүчний шинэ эх үүсвэр гарч ирж байна.
Дээрээс нь цөмийн хаягдлыг дахин боловсруулах , хадгалах зардлыг бодож үзвэл цөмийн эрчим хүч яагаад ч хямд байж таарахгүй гэдэг нь хүн бүрт ойлгомжтой болсон.
Атомын цахилгаан станц нь өнөөдөр ч, ирээдүйд ч эдийн засгийн хувьд хэзээ ч ашигтай байж чадахгүй, ирээдүйд АЦС-ыг ашиглахаас татгалзана. Өнөөдөр Японы зарим мэргэжилтэн, улс төрчид цөмийн эрчим хүчийг хямд төсөр, цөмийн эрчим хүчгүйгээр Японы эдийн засаг өсч дэвжих боломжгүй гэж итгэсэн хэвээр байгаа.
Гэсэн ч тэдний энэ бодол нь эндүүрэл гэдэг нь тун удахгүй ил болно гэж би итгэдэг. Би цөмийн эрчим хүч бол зөвхөн шилжилтийн үеийн, түр зуурын эрчим хүчний эх сурвалж гэж үздэг. Ирэх зуунд цөмийн технологи устана, угаасаа устах ч ёстой.
Өнөөдрийн хуралд оролцож буй та бүхний дунд өргөн хэлэлцүүлэг явагдах нь гарцаагүй. Иймд та бүхнийг Фукушимагийн цөмийн осол нь газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй хэдий ч шаардлагатай бэлтгэлийг хангахад хариуцлагагүй хандсан хүний алдаа ч бас давхар нөлөөлсөн гэдгийг баттай сайн ойлгоосой гэж хүсэх байна.
Эрчим хүчний бодлогын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохдоо энэ асуудлыг анхаарч үзвэл би гүнээ талархах болно. Өнөөдөр би Нью Иоркт очиж чадаагүй ч өөрийн санал бодол, туулж өнгөрүүлсэн арга туршлагаасаа энэхүү видео илгээмжиндээ хуваалцлаа.
Анхаарал тавьсанд баярлалаа
Сэтгэгдэл0
Nice. Tsomiin uildveriiig yaasn ch bariulj bolohgui shuuu. Bi lav 2 tolgoitoi huuhedtei bolmoorgui bna.. Ta nar ch bs adilhan blgui dee. Mgl shig jijig gazartai ulsad tsomiin stants barichul neg delbereel bugd suirneshd. Oros tuldaa l Chernobyl-n hor haritsangui gaigui ch gesn ukrain ter chigtee l sonin hachin huuhed tordog bolson bizde.
MONGOLCHUUD MAANI ARXIAA UUJ BAIGAAD XARIUTSLAGA ALDAAD ATMIIN TSAXILGAAN STANTSAA DELBELCHIXNE SHUU DEE. TIIM YUM MONGOLD ZOXIXGUI. TERIIG CHINE URSGAL US OIRXONTOI GAZAR BARIDAG YUM. MONGOLIIN TUUL GOL XURELTSEEGUI. OSOL BOLOX MAGADLAL ONDOR YUM.
Aa neg teneg balai yum bichchiheed neeg ih suut ug helchihsen shig bodoj suuhaa boli ! Deer n 5-r tsahilgaan stantsaa yadaj barichihaad daraa n atomiin tsahilgaan stants barihgui ene ter gej yari ! Chadahgui baij chaddag uls oronuudiig bitgii goochilj bai tamiin togoonii Mongolchuudaa ! Ooriinhoo umgar geree oodn tataj chaddaggui mortloo oron suuts barij bgaa negendee ochij zaaj tenegtdeg adgiin hogiin zangaa boli Mongolchuudaa ! Oorsdoo hogjil devshiliin toloo huruugaach hodolgoogui baij hiij buteeh gesen negniigee yaj horloj hoishn changaah ve gehees uheh geed baidagaa boli MANgaruudaa !
d.jargalsaikhan gej novsh suulin 2 honog uhsenee huzaad bainaa. Undestnii esreg gemt heregt urialj baigaad amia aldah gej baigaa ym
салхины эрчим хүч хямд, арай асуудал багатай биш үү.Манайхыг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой гэдэг
LIKE
oros hyatad heliin tsaahan tald atomiin stants baina. atomiin stants barival Mongol uls erchim huchnii haraat baidlaas garj iluu hurdan hogjih geed Hujaa nariin shees n goojih geed ene met mongond durtai humuuseer gar holoo hiij baigaa yum baihda
Ene hun chine yopony yerunhii said baisan hun sh dee. Bitgii oros hytad geed tenegteed baigaach
Orosiin tagnuul bitgii hudlaa yum yarijii
Naota Kan orosyn tagnuul? Kkkk
¯íýí, áàðèõã¿é áàéõ. ìîíãîë÷óóäûã õîìðîãëîí õºíººå ãýýã¿é ë áîë ýíý öººõºí õ¿í áóñäààðàà áóóç õóóøóóð øèã ÿâñàí íü äýýð.
Sanal neg bna. Mongol humuus ATSguigeer amidarsan ni hamgiin zov songolt.
Энд атомын цахилгаан станцыг дэмжиж эрүүл ухаантай иргэд рүү дайрч давшлан Хятад оросын тагнуул гэх мэтээр хашгирч байгаа хүмүүс бол яах аргагүй Хятадын тагнуулууд мөн. Баярцогт Сайханбилэг нар Оюутолгойн гэрээг хийхийн эсрэг байсан иргэдийг Хятадад өгөх гэсэн санаатай хужаагийн гар хөл тагнуул хэмээн мэдэгдэж байж билээ. Гэтэл өөрсдөө Хятадын төлөө л ажилладаг болох нь ард иргэдэд ил боллоо. Зүсээ хувиргасан дайснууд Монголчуудыг хөнөөхийн тулд юу ч гэж сайхан юм ярьж, монгол хүн болох гэж том орилохыг яанаа. 112.72.12.207 болон 89.13.10.112 бтчтгч нар бол байнга л монголын эрх ашгийн эсрэг бүхнийг дэмжиж эрүүл ухаантай хүмүүсийн сэтгэгдлийг элдвээр харааж дайрч давшилж байдаг этгээдүүд байгаа юм.
ЦӨМИЙН СТАНЦ БАЙГУУЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ УРАН ОЛБОРЛОЖ ЭРГЭЭД МОНГОЛД ДЭЛХИЙН БҮХ ЦӨМИЙН ХОГ ИРНЭ ИРЭЭД ОЮУТОЛГОЙН АЛТ ЗЭСИЙГ АВСАН ХООСОН НҮХЭНД БУЛНА тэгээд МОНГОЛД ХОЁР ТОЛГОЙТОЙ АРВАН ТОЛГОЙТОЙ ОЛОН ГАР ХӨЛТЭЙ ХҮМҮҮС БОЛОН МАЛ АМЬТАД ТӨРНӨ МОНГОЛ ДАЯАР ГАЖИГ ЮМ ДҮҮРНЭ тэгээд монголчууд гэдэг үхэр шиг маанаг үндэстэн БАЙХГҮЙ БОЛНО том гүрнүүд болох АНУ КАНАД ХЯТАД ОРОС СОЛОНГОС ФРАНЦ ГЕРМАН ЯПОН НАР бүгд монгол улсыг золиос УЛС БОЛОХОД БАЯРТАЙ БАЙГАА ЮМ ашиг нь эдгээр улсууд цөмийн хоггүй болно ЭНЭ БҮХНИЙГ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН КОМПАНИ НАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ЮМ монголд улс бол цөмийн хог булах ганц тохирох газар нутаг гэдэг нь МАДАГГҮЙ ҮНЭН ЮМ одоо МОНГОЛЧУУД ЭНЭ БҮХНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭХ ХҮЧ БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ
УИХ ГИШҮҮД БУЮУ БАЯРЦОГТ НЭГ ЮМ ХАВАР ЯРИАД БАЙСАН ОЮУТОЛГОЙН БАЯЛАГ ДУУСАХААР ХҮНС ХАДГАЛДАГ ЗООРЬ БОЛГОЖ БОЛНО ГЭЖ ХУЦААД БАЙСАН ИЙМ УЧИРТАЙ БАЙЖ ДЭЭ
ДОРНОГОВЬД УРАН ОЛБОРЛОЖ БАЙГАА ГАДНЫ КОМПАНИ ХЭВИЙН АЖЛАА ХИЙЖ БАЙНА ЗАСГИЙН ГАЗАР ЧИМЭЭГҮЙ БАЙНА ЖИНХЭНЭ ЗАСГИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН БОЛ ШУУД ЗОГСООХ БАЙСАН ЮМ тэгэхээр энэ засгийн газар хавханд орсон гэсэн үг
ХУЖААГИЙН ШЭЭС ЮУ ГЭЭД ХУЦААД БАЙНА. ТЭР АТОМАА ӨӨРӨӨ ИДЭЭ ЗХ ПИЗДА МИНЬ
Tegeedtenegteed nuursee tuleed eleg avaad baihuu atomiin tsahilgaan stants bol hugjil devchil malnuudaa
chi ooroo mal, solar energy gej sonsson uu???
tanai gert orj irsen tsatsragtai neg tsamts l tanai geriig 10 tsagiin dotor tsatsragjuuldag yum shuu dee, ter tsatsrsg tegeed 100 jild ch arilahgui, ta nart medegdeh yum ni yu ve gevel gertee untaad bosohod nud chini havdaastai, shuno har darsan zuud bainga, eleg beer chin bainga uvdono, eder ireh tusam tsarai chini ilt hugshirno, ugaasaa eruul mend chini aajim aajmaar hataj, ilt doroitno, eniig TSATSRAG bj magadgui gej gadarlaj chadval ta neg alham devshilt hiine, ghdee gereesee yu ch avahguigeer hayaad zaraad tsoo shine oron ger, tsoo shine, tavilga, tsoo shine huvtsas umsoj bj, huuchnii eruul saihan amidral chini ergej irj magadgui, daan ch yaduu bidend ger oronoo baitugai, huvtsasaa ch buren solih chadal dg bil uu
ter hog hayagdliig n hadgalahad l buun mungu hurungu shaardagddag gesen shd. Hun yer n shunalaasaa bolj l butelguitdeg shuu,heseg buleg mungund shunasan humuusiig dagaj daldagnaj uursduduu,ur huuhduuddee gai duudah hereg mongolchuud bidend baihguiee
Барихгүй байх маш зөв. Эрчим хүч гаргах зөндөө боломж монголд бий. Хэдхэн цөөн хувийн ашиг хонжоо горилсон хүн байгаа. Чадраа, дашдожийн Зоригт бас нэг сэтгүүлч гэх шиг хөнгөн хийсвэр улс бий
100 huvi esrguutsej ba manaihan shig tsuuhun hun amtai ulsad ter nuser baiguulamj hereggui eeeee mungu ugaah gesen humuus l baigaa biz mongold er n setgeleesee yum hiideg humuus hovor bolson ba lee sayhan mongol yavchaad irsen haraad baihad dandaa luivarchid yaj hyalbarhan argaar bayjih uu gesen humuus l ba lee yalan guya zaluuchuud n ajil hiih durgui neg l mashin unasan shoudsan zaluuchuud
Тэр ЖАРГАЛ САЙХАН ХИЧНЭЭН ЗӨВ ЮМ БИЧСЭН ГЭДГИЙГ АРД ТУМЭН ОЙЛГОХ БХАА
manai ardtumen oilghgui. tanaih l harin oilgoj demjij mongoo r tarhi ugaagaad bna
bariad ashiglaad hor hohirliig ni uzsen tom gurnii erunhii said dugneed helsen bhad MOOD MONGOLOOR DUUSDAG gedgiig uzuuleh geed bga yumuu. Enenees ch horon bodol bga yumuu yagaad ingej barih gej zutgeed bnaa. say huniig heregleeg hangah hugjih erchim huchiig sergeegdeh erchim huchnees gargaj chadalgui yahav de. Urgelj tselmeg bdag tenger ni bna Baingiin salhi ni bna. Busdad uuriinhuu urvagch uudgui bodloo tulgahaa bolij uz
2058 он гэхэд дэлхий дээр хэдэн цөмийн реактор ажиллана гэж олон улсын цөмийн энергийн газар IAEA тооцоолж байна вэ? http://www.worldnuclearreport.org/IMG/pdf/20130716msc-worldnuclearreport2013-lr-v4.pdf
ЦӨМИЙН СТАНЦ БАРИХ ШИЙД ГАРГАВАЛ ТЭР ХҮМҮҮСИЙГ БҮГДИЙГ НЬ АЛНА. ӨМХИЙ ПИЗДАНУУД МИНЬ
alaad og hyadaad og
alah in arai yu yum be? joke shuu
hi mongolchuudaa tsumiin erchim hvchiig hezeech bitgii demjeerei. erseltei zviliig zavak hiih albagvi sh dee. bvr bolohgvi bol laa barihgvi yu. zaaval hugjij bn ged svireh albagvi biz dee
Tegeed nuursee tuleed l utaagaar amisgalaad l gadnaas erchim huchee avsaar l bhuu...manaid atomiin stanc bariulahgui bh sonirhol orosuudad l bgaa
tsumiin energiin gazrynhan orosuudaar bariulyaa geed bicheed baina daa. hudlaa buraad baigaach
hujaa orosiin haraat baidlaas mgl uls garii gej bodoj baival uran atomiin stanzaa barih shaardlagatai!!!!!bid hujaa orosuudad zoduullaa huchinduullee ,deerelhuullee haashaa handah ve gej orilj baihiin orond ene met asuudlaa erthen shiidej ugvul ayandaa ted bidnees aih bolno shuu dee
Mongold heregtei