
НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад Хятадаас суугаа суурин төлөөлөгч Чэнь Шү 7-р сарын 4-ний өдөр болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 59-р чуулганы техникийн туслалцааны асуудлаарх жил тутмын семинарт дэлхийн 70 гаруй орны нэрийн өмнөөс "хиймэл оюун ухаан саадгүй бүтээн байгуулалтыг дэмжинэ" сэдвээр хамтарсан мэдэгдэл хийж, хиймэл оюун ухааны хүртээмжийн салбарт техникийн туслалцаа, чадавхийг бэхжүүлэх, улс орнуудын хиймэл оюун ухааны хөгжлийн ололт амжилтыг хуваалцахыг уриалав.
Хамтарсан мэдэгдэлд, саадгүй орчныг байгуулах нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн шинж тэмдэг бөгөөд хүн бүр хүний эрхийг эдлэхийг дэмжих чухал баталгаа юм. Хиймэл оюун ухааны технологи нь асар их нөөц бололцоотой бөгөөд нийгмийн хүртээмжтэй хөгжлийг дэмжих шинэлэг шийдлээр дамжуулан биет, мэдээлэл, соёлын саад бэрхшээлийг арилгах боломжтой гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0