sonin.mn

7-р сарын 5-нд Бразилийн Рио-де-Жанейро хотод БРИКС-ийн орнуудын бизнес форум нээгдэв, форумын нээлтийн ёслолд Бразилийн Ерөнхийлөгч Лула, дэд ерөнхийлөгч Жерардо Алкмин нар оролцов.




Лула нээж хэлсэн үгэндээ "БРИКС-ийн орнуудын дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг онцлон тэмдэглээд, одоогоор дэлхийн ДНБ-ий 40 хувийг БРИКС-ийн гишүүн орнууд бүрдүүлж байна, БРИКС-ийн орнуудын эдийн засгийн өсөлт 2024 онд дөрвөн хувьд хүрч, тухайн жилийн дэлхийн эдийн засгийн 3.3%-ийн өсөлтөөс илүүрхсэн юм. Одоогоор дэлхий дахинд ивээх үзэл толгой өндийж буй учир, хөгжиж буй орнууд дэлхийн олон талт худалдааны системийг хамтдаа хамгаалж, олон улсын санхүүгийн бүтцийг өөрчлөх ёстой" гэжээ.


Лула мөн хэлсэн үгэндээ, БРИКС-ийн орнууд өлсгөлөн болон ядуурлын эсрэг дэлхийн эвсэл байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт гэх мэт салбарын тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд хүчин чармайлт гаргаж, био эдийн засгийн хөгжлийн замыг хайн сүвэгчилж, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг хамтран шийдвэрлэх ёстой. " хэмээгээд БРИКС-ийн орнуудын шинэ хөгжлийн банкнаас олон улсын санхүүгийн системд оруулсан чухал хувь нэмрийг мөн өндрөөр үнэлэв.


Энэхүү бизнес форумын үеэр төлөөлөгчид БРИКС-ийн орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний өөрчлөлт, дижитал эдийн засаг гэх мэт хэд хэдэн сэдвийг хэлэлцэх гэнэ.


Г.Бямба