
7-р сарын 5-нд 2025 оны экологийн соёл иргэншлийн олон улсын форум Гүйжөү мужийн Гүйян хотод нээгдэв. Уулзалтад олон орны улс төрчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд зэрэг мянга шахам зочид төлөөлөгчид оролцов.
Энэхүү форум нь 2 өдөр үргэлжлэх бөгөөд нийт 4 хэсэг, 20 сэдэвт форумтай. Форум нь "Хүн байгаль хоёрын эв найртай зэрэгцэн оршихуй-Дэлхийн хөгжлийн ногоон өөрчлөлтийн талаар ярилцъя" уриан дор болж байна.
Энэхүү форум нь 2018 оноос хойш анх удаа олон улсын байгууллагуудыг урьж оролцуулж буй аж. Одоогийн байдлаар 20 гаруй сэдэвт форумын 11-д нь олон улсын байгууллага оролцож байгаагаас 4-ийг нь олон улсын байгууллага бие даан зохион байгуулж байна.
Гүйян олон улсын экологийн соёл иргэншлийн форум бол экологийн соёл иргэншлийн сэдэвтэй Хятад улсын цорын ганц үндэсний хэмжээний олон улсын форум гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0