Улс төрд удахгүй их цэвэрлэгээ хийгдэх шинжтэй. Н.Алтанхуягаар ахлуулсан шинэчлэлийн багийнхан хөнжилд өө хөлөө жийлцэж, сандал суудлаа булаалдаад сүйд. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас эхлээд гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд санаархагчид эрх баригч намд олширчээ.
Баярын бялууны хуваарилалт шог байсан тухай яриа өнөөдрийг хүртэл хөвөрч байна. Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эвгүйтсэнтэй холбоотой шинэчлэлийнхнийг шинэчлэх ажиллагаа улам ч эрчимжиж эхэлсэн гэж болно.
Ам нээх бүртээ алдаа гаргаж байдаг намын даргыг огцруулахад тийм ч төвөгтэй биш гэх яриа намын нөхдийнх нь амнаас цухалзах боллоо. Тиймдээ ч сүүлийн үед түүнийг буруутгасан, зэмлэсэн өнгө аястай мэдээ, мэдэгдлүүд улс төрийн хүрээнийнхнийг түймэрдэж байна.
Одоогоор дараагийн ээлж гарч ирснээр түймэр унтрах магадлалтай гэх хошин яриа эл хүрээнийхний цайны хачир болжээ. Хэрэв Н.Алтанхуягийг огцруулбал кабинат бүрэн бүрэлдэхүүнээрээ задрана.
Ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, тохиролцоо хийж хэн нэгэнд суудлаа өвлүүлдэггүй л юм бол танхимын гишүүд бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдэх заалттай. Ядаж байхад кабинатын гишүүдийн 90 хувь нь давхар дээлтэй тул суудалтайгаа хоцроно гэдэг хоцрогдсон зүйл биз.
Давхар дээлтнийг халах санаачилгыг Төрийн тэргүүнээс эхлэн аминчлан захиж байсан ч Н.Алтанхуяг ажил хэрэг болгоогүй. Иймээс энэ алдааг давтахгүйн тулд дараагийн ээлжийнхэн дан дээлтнүүд байна гэх мэдээлэл хашааны гаднах эрхмүүдийн аазгайг хөдөлгөөд амжлаа.
Саяхан ажлаасаа “халагдсан” Ц.Сэдванчиг хүртэл салбар хариуцах санаатай яваа гэдэг шүү. Энэ мэтчилэн ардчиллынхан 16 жилийн өмнөх адал явдалтай амьдралаа санагалзан, сандал суудлаа булаалдаж сууна.
Харин ах намынхан Н.Алтанхуягаар дөрөөлөн ард түмнээс оноо цуглуулах санаатай хор найруулаад завгүй. Ирэх сард болох намын их хурлаар өнөөгийн удирдлагуудын цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Үүнээс урьтаж хийсэн ганц ч болтугай ажилтай байхын тулд амрах завгүй ажиллаж байна.
“Шинэчилье” хөдөлгөөний санаачилга болоод шаардлагын дагуу хуралдсан бага хурлаас их хурлыг 1143 гишүүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр болсноос өөр дорвитой үр дүн гараагүй. Тус бага хурлаар гишүүд намын шинэчлэлийн талаар үзэл бодлоо илэрхийлцгээсэн ч, шийдвэрлэх алхмууд их хурлаас гарахаар болж, хойшлогдсон юм.
Анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулан хуралдах их хурлын гол хөзөр нь намын удирдлагуудын асуудал. Өнөөгийн намын дарга болох Ө.Энхтүвшин албан тушаалаасаа татгалзаж, хариуцлага хүлээхээ мэдэгдээд буй.
Энэ тухайгаа Удирдах зөвлөлдөө танилцуулсан гэх мэдээллийн дараахан “шинэ” удирдлагуудын нэрс цухалзаж, шат шатанд нь шинэчлэл хийнэ гэх явган яриа бий. Их хурлын томоохон асуудлуудын нэг нь Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр.
Төөлж биш төлөвлөж амьдардаг болохын тулд хөгжлийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулах гэнэ. Одоогийн байдлаар хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Т21 загвар дээр тогтож ажиллахаар болоод байгаа бололтой.
Мянганы Институтээс боловсруулсан Босго 21 загвар нь үндэсний хэмжээний бодлого боловсруулах түвшний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой бүтээгдсэн аж. Энэхүү загвар нь эдийн засаг, нийгмийн социал хүрээ, хүрээлэн байгаль орчин зэргээс бүрдэнэ.
Дээрх үндсэн элементүүд дээр нэмэн дэд элемэнтүүдийг нэмж улс орны нийгэм, эдийн засгийн талаар ерөнхий дүр зураг гаргах боломжтой байдгаараа бусад загвараас ялгаатай. Уг загвар нь ядуурлыг бууруулах сайн загваруудын нэг.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, орлогын хуваарилалтыг хэмждэгээс гадна хүний хөгжлийн индексийг ядуурал ажил эрхлэлтийн түвшинтэй хамт тогтоох боломжтой талаар ажлын хэсгийнхэн тодотгож байсан.
Өнөөгийн удирдлагууд ийнхүү ажил ихтэй байгаа бол зарим нэг нь их хурлыг хуруу даран хүлээж, намын даргын тамгыг гартаа оруулахын тулд элдэв арга сүвэгчилж сууна. Нэр хүнд муутай хотын фракцийнхан хүртэл намын даргын марафонд дээгүүр байр эзлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэдэг шүү.
Сонгуульд өвдөг шороодсон шокноосоо болж сэхээний тасаг руу шилжсэн ах намынхан энэ удаад нам доторх бүлэглэлүүдийн хуйвалдаанаас болж дахин уналтад орж ч мэдэх талтайг учир мэдэх хүмүүс хуучлах болсон.
Юутай ч, ах намынхны шахалт, шаардлагаар ээлжит бус чуулган товлогдлоо. Одоо гагцхүү санаснаа хэрэгжүүлэх л үлдэх шив. Харин ирэх сард нам доторх бүлэглэл үүдтэйгээ учраа ололцож, өөр хоорондоо наймаалцах шаардлагатай болох нь.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж:
Сэтгэгдэл(36)
Энэ сонин.мн гэж МАХН-ын сайт бүх мэдээллээрээ одоогийн төр засгийг муулж, гутааж, доромжлох хар энергитэй юм бичиж байх юм. Ийм л бузрын муухай хүмүүсээр бид урд нь удирдуулж байж
doroi baidliig bichilgyi yaxav dee,tiim saixan yum xaragdaxgyi l bna shyy...AH-iinxan dendyy tsarai muutai yum l daa uls amitan tooj xaritsaxgyi bna shyy dee..xuurxiisyydiig..
Энэ бол ардчилал, ардчилсан шударга ёс мөн. . Улс орны төрийн нэгдмэл удирдлагыг сулруулан өөрийн ашиг сонирхолд нийцсэн урвагч мөнгөний шуналтай гар хөлийн үзүүр утсан хүүхэлдэйнүүдийн тусламжтайгаар улс орны засгийн эрхийг хууль бусаар хууран мэхлэх замаар эсвэл хүч түрэмгийлэн булаан авч төрийн санхүүгийн бодлогыг нураан эдийн засгийг нь царцааж, өөрсдийн валютийн бүрэн эрхшээлд оруулж авах үйл явцыг ардчилсан буюу шинэчилсэн засгийн бодлогын зорилго гэж тодорхойлдог . Тэдний эдгээр төлөвлөгөө дэлхийн олон оронд өөр өөр хувилбараар хэрэгжсэн учраас тэд энэ талдаа ихээхэн туршлагатай . Монгол дахь ардчилсан засаглал буюу Монголыг далдуур эзлэх төлөвлөгөө нь Хятадтай хамтарсан гэдгээрээ онцлог бөгөөд ардчилсан хужаа нар тэдний гол хань хамсаатан нь болж өгдөг. Хятад дахь үйлдвэрүүдээ Монголын түүхий эдээр хямд өртөгтэйгээр зөвхөн урвагчид луйварчидад буюу утсан хүүхэлдэйн засаглалын бялуунаас хүртэгчдэд бага зэргээр төлөх журмаар олж авахын тулд бохир ажиллагааг төрийн түвшинд явуулдаг . Үүний нэг жишээ нь Хятадын төрийн өмчит Чалкотой нийлж Таван Толгойг зориудаар дампууруулж , нүүрсний үнийг 53 $ аар гэрээ байгуулан Монголын бүх нүүрсийг зориудаар үнэгүйдүүлж ,энэ талын үйлчилгээ эрхэлдэг компаниуд дампуурахын ирмэг дээр ирээд байхад Баруун, Зүүн Цанхаас ихээхэн хэмжээний нүүрсийг эрчимтэйгээр шуурхай олборлон экспортлож энэ үйлдлийнхээ төлөө ардчилсан хужаа Ц Элбэгдорж, Н Алтанхуяг тэргүүтэй урвагчид , луйварчид давхар данс буюу хувийн дансандаа Монголын нүүрсний баялгийн бүх ашгийг нь хүртэж дээр нь Оюу Толгойг мөн энэ луйврын замаар оруулан дээрэмдэх ажиллагаагаа нэлээд сайн нарийн зохион байгуулцгааж нууцлалын доор үйлдвэрлэл , борлуулалтыг хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл Монголын төрд зогссон Оюу Толгой юу ч өгөхгүй , харин нууцаар ажиллаж байгаа Оюу Толгой , харийнхан болон урвагчдын халаасыг дүүргэн тэд ч төрийн хамгаалалтан дор хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэлээр нийтлэлч нэртэй хэдэн хөлсний бичээч дээр дамжуулан Монголын ард түмний тархийг эргүүлэн түүгээрээ олон түмнийг тавлан доромжлоод сууж байна. Өрнөдийнхэн ба Хятадууд ардчилсан хужаа нар урвагчид луйварчидад ихээхэн хэмжээний зээл зориудаар олгож Монголыг их өрийн дарамтанд оруулан , эдийн засгийн бүтцийг сарниулж , өөрөө өөрийгөө аваад явах чадварыг доройтуулан , нийгмийн бухимдлыг дэвэргэн улмаар иргэний дайн руу шилжүүлэх бодлогыг дараагийн шатны төлөвлөгөө болгон хэрэгжүүлэхээр зорьж байна. Ардчилсан хужаа , урвагчид луйварчид Монгол банкны 1,5 миллиард $ , Чингис бондын 1,5 миллиард $ ийг халаасандаа хийн хулгайлаад сэтгэл нь ханалгүй улам ихээр томоохон зээл аван монголын ирээдүйг харийнхны гарт улам лавшруулан оруулах өөрсдийн үндсэн үүргээ улам шаргуу биелүүлэхээр эрчимтэйгээр ажиллаж байна. Харин монголчууд сүх далайтал үхэр амар гээд ардчилал ялж байгаад баярлан өөрсдийн хоосон мөрөөдөлдөө умбацгааж байна………………………………. Гэвч идүүлсэн бут ногоорч идсэн эрүү хувхайрдгийн адил харийн дээрэмчин доншуурчид зальтангууд тэдэнтэй эвсэн хорон муу сэтгэлээрээ Монголыг минь устгахаар ажиллаж байгаа ардчилсан хужаа луйварчид урвагчид бүгдээр Хан Тэнгэрийн хилэнд үр удмаараа устан мөхөж , тамын ёроолд хаягдаж, тэдний шүдээ хавирч гасалж ёолох дуу нь хэзээ ч тасрахгүй байх болно. Зөвт зүрх сэтгэлтэй , язгуурын Монголчууд, хорон муутай эвсээгүй болгон сэтгэл зүрхэндээ амар амгаланг авч , Мөнх Тэнгэрийн ивээл ерөөл , нигүүлслэл хамгаалтан дор орших Монгол эх орондоо өөрт оногдсон цаг хугацаандаа тайван сайхан, аз жаргалтайгаар амьдарцгаах болно. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
АДОЛФ ГИТЛЕР “...тэдэнд ШУ-ны, улс төрийн болон бусад мэдлэг боловсролыг өөрсдөө бие даан олж авч эзэмших боломж олгохын оронд айл гэр бүрт нь цагаан хоолой байршуулж түүгээр шинэ зугаатай мэдээнүүд өгч тэднийг гол нь зугаацуулж байх нь хамаагүй илүү. Энэ эзлэгдсэн ард түмнүүдэд энэ радиогоор тэдний жинхэнэ түүхийг нь ярьж өгөх санаа хэнийч толгойд орж ирэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн хөгжим, хөгжим дан ганц хөгжим. Тэгээд шинэ зугаатай мэдээнүүдээс өөр юугч өгч болохгүй.” А.Гитлер. Манай “ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн” чөлөөт гэх хэвлэл мэдээлүүд маань энэ төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд байгаа юм бишүү.
АДОЛФ ГИТЛЕР “...тэдэнд ШУ-ны, улс төрийн болон бусад мэдлэг боловсролыг өөрсдөө бие даан олж авч эзэмших боломж олгохын оронд айл гэр бүрт нь цагаан хоолой байршуулж түүгээр шинэ зугаатай мэдээнүүд өгч тэднийг гол нь зугаацуулж байх нь хамаагүй илүү. Энэ эзлэгдсэн ард түмнүүдэд энэ радиогоор тэдний жинхэнэ түүхийг нь ярьж өгөх санаа хэнийч толгойд орж ирэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн хөгжим, хөгжим дан ганц хөгжим. Тэгээд шинэ зугаатай мэдээнүүдээс өөр юугч өгч болохгүй.” А.Гитлер. Манай “ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн” чөлөөт гэх хэвлэл мэдээлүүд маань энэ төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд байгаа юм бишүү.
Хамгийн эхэнд бичсэн гахайд хэлэхд энд бичигсэд МАН буюу МАХН -ных бүгдээрээ биш, бигэхэд л АН -ыг дэмжигч, харин худлаа долдой биш. Энд үнэнг л бичсэн байна.
Төрд гарч буй эрхэмүүд ноён нуруу муутай, төр, түмнээ боддоггүй худлаа чалчсан,түмний хөрөнгийг яаж дээрэмдэж халаасладгаараа уралддаг ийм л хүмүүсийн цуглуулга болсон гэхэд хилсдэхгүй.Ард түмэнд хэрэгтэй үйлдвэр аж ахуй эрхлэж ажилгүйдлийг бууруулахын оронд өөрсдийнхөө хөрөнгийг арвижуулж баян ядуугийн ялгаралыг бий болгон өөрсдийгөө булшлах ирээдүйг бий болгож буй за. Шинэчлэлийн засгийн газар даанч ажлаа хийж чадсангүй. Харин ноён долларын өмнө хүчгүй сөгддөгийг харж байна.Нэр нүүр олохын тулд сонгууль нэрээр улсын хөрөнгийг баруун зүүнгүй цацдагийг харлаа.Газар нутгаа харийнханд өгч өөрсдийн хөрөнгөө гадаадад нуудгийг нь харж байна. Авилга хахууль авч газрын наймааг цэцэглүүлж төлөвлөлт төлөвлөгөөгүй болгож байгааг харж байна.Энэ төр жолоодлогогүй байгааг ч харж байна. Энэ нь гал тахидаг, бөөлдөг, булаадаг, самардаг, хулхиддаг, хуурдаг байдлаар илэрч байна даа.
Zov bna. Ner usaar ni bicheerei
мэдээ.мн АН-ын сайт одоогийн дарга нараа худлаа хоосон магтах их ажил өрнүүлж байнаа.
ydahgyi tarhi chini sirgej nygeleen daahgyi yiliin yreeree oichih boljee!!ard tymenee hedhen abilgagch naraar dyyrgen sibseg bolson songolt chini alyyrchidiin heleer eeljlen hylgai hydal nygel byrch ilerch hybibaldaandaa sataj yheh chag chini odoohon irlee!!!har tereg ynaj zaluu bysgyi zaidagnasan hil daban hydal zalaj hetersen arga yhaan chini sorongoos eer yum yzegdehgyi l bna daa!!!saarnyyd aa!!!!yhel chini irch abaad yabahiin chagt hendeech gomdoh be?dee.............amitangyyd aa!!!!hynii dyrstei adgyysnii tereltei eldebuiiin muu zyileeree albingaas door bolson ardchilagch nertei hort ytaanii hiinuud ydahgyi zamharch eh oron maani saryyl gegeetei yylzah chag zaabal bii dee!!!!tonilzgoo nobsnyyd aa!!!
Оросууд Эрдэнэтэд том гүрэн жижиг улстай харилцан ашигтай нөхцөлд ажиллаж болдог гэдгийг харуулсан үйл явц тэнд өрнөсөн гэхдээ бүх л хөрөнгө оруулалт , удирдлага боловсон хүчний хангалт, тээвэр гээд асуудлыг бүрэн даасан үедээ шүү. Харин Өрнөдийнхэн тэргүүтэй колончилогчид Бороо Гоулдаар хэн бэ гэдгээ харуулаад , Оюу толгойд зүсээ хувиргасан колончилогчид гэдгээ баталсан, Монголд жоохон юм хялайлгах гэж баигаад ардчилсан хужаа Ц Элбэгдорж , Н Алтанхуяг тэргүүтэй өөрсдийн тоглоомын засгийг хууль бусаар хууран мэхлэх арга замаар байгуулангуутаа эргэж бухан , урвагчдад авилгал өгөөд бүгдийг өөрсөддөө авахаар шийдсэн, Харин Хятадын хувьд Тамсагийн нефть дээр харахад өлсгөлөн хархнууд бүгдийг цөлмөхөөр шийдсэн нь илт байдаг . Тэд Дорнодын Дашбалбарт ураныг нууцаар монголчуудын нүцгэн гараар олборлоод шууд хил давуулдаг хүн биш ердөө л чөтгөр гэсэн үг. Тэгэхээр энэ 20 иод жил бидэнд хэн нь хэн бэ гэдгийг харж дүгнэх асар их боломжтой цаг хугацаа байлаа. Хэдийгээр байгаль орчноо нэлээд бохирдуулсан ч ирээдүйд алдаж болох бүр ч том эрсдэлээс хамгаалах боломжийг бид олж авсан гэсэн үг. Өрнөдийн колончилогчид , Хятадын чөтгөрүүдийг бидний Монгол газар нутаг дээр ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болгон , тэдэнтэй нэг ч хамтын ажиллагаа явуулж болохгүй хэмжээнд хууль , хяналтын үйл ажиллагаагаа чангатгах хэрэгтэй . Харин Японы хувьд харилцaн ашигтай байх зарчим дээр нэлээд томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж болох боломжтой гэдэг нь ерөнхийдөө харагдлаа. Солонгосууд нэлээд хулхи хуурамч хүмүүс тул тэднээс зайгаа барьж харилцах хэрэгтэй. Хуучин ЗХУ ын бүрэлдхүүнд байсан улсуудтай харилцаагаа нэлээд өндөр хэмжээнд явуулах зайлшгүй хэрэгтэй. Мөн хуучин соц орнуудтай урдын харилцааны туршлага дээр үндэслэн шинэ боломжит салбарт хамтарч ажиллахад болохгүй гэх газаргүй. Ерөнхийдөө ардчилалын гэх энэ 20 иод жилд олон олон шинэ зүйлийг танин, нүүрээ халхалсан хуурамч түншүүдийг хэн бэ гэдгийг мэдэрч тэдний аргa ажиллагаа , бодол санааг таньж мэдсэн , мөн луйварчид , хужаа нар анхнаасаа хорон муутангууд байсан бөгөөд тэднээс сайн юм хараад хэрэггүй харин ч тэдний урвалтын золиосоор бид эх орноо алдаж болох байсан гэдгийг мэдэж авсан нь хамгийн сайн хэрэгтэй сургамж боллоо. Дээлийн шинэ нь дээр , нөхрийн хуучин нь дээр гэдгийг бүрэн дүүрнээр ойлгуулж өглөө. Эцэст нь Монголчууд бид эв нэгдэлтэй байж Мөнх Тэнгэрээ дээдлэн, Монгол төрөө хүндэтгэн , Монгол язгуур угсааны ард олноо хайрлан байж амьдрах нь Монголчууд бидний хамгийн нэн тэргүүний үнэтэй юугаар ч сольж орлуулшгүй амьдрах зарчим байх болно. Биднээс өөр хэн ч үүнийг хийхгүй, өөр хэн ч байсан харин ч алж устгах , тонож дээрэмдэхээр ирдэг гэдгийг орой руу ортол ойлгууллаа . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Чам шиг юу ч мэдэхгүй мөртлөө хий хоосон хардан, шүлсээ хаа хамаагүй цацагчдаас болж Монгол их алдаж байгаа. Өөрөө чадахгүй байж хөрөнгөжсөндөө атаархана, юу ч хийхнүй хэрнээ хийж байгаагаа гоочилно. Та нарыг хутган үймүүлж байх хооронд Орос нүүрсээ олоод, олзворлоод, экспортлоод эхлэчихсэн болохоор нүүрсний үнэ унах нэг шалтгаан болсон шүү. Битгий дүр эсгэн унгаад, унгалдаад бай. Чам шиг хөндий толгойгоо хар санаагаар дүүргэгчид хийрхэж байх хооронд нар, салхи, тэнгисийн эрчим хүчийг ашиглах технологи хөгжчихөөд нүүрс бүр үнэ цэнэгүй болох ч юм бил үү? Хоосон хашгичихын оронд яавал нүүрс олзворлолтын өртгийг бууруулах дээр цэцэрхэх гээд үзээч!!!
Орос олоод орлборлоод экспортлоод эхэлчихлээр Монголын нүүрс унаад байгаа ч биш байхаа тэгвэл яагаад Австралын нүүрс унахгүй байна бас л бодох л хэрэгтэй
АН-хан олон жилийн өмнөөс Алтанхуягийг намын даргаас нь хусах гээд бөөн юм болж байгаад л яагаад ч юм авч хаяж чаддаггүй хэьээр нь үлдээчихдэг байсан.Намын даргаасаа авч хаяж чаддаггүй юм чинь ерөнхий сайдаас яаж хусч чадах вэ дээ.Цагаа тулахаар янз бүрийн юм яриж алдааг нь хаацайлаад л өнгөрдөг шүү дээ. Нөгөөдах нь зангий нь андахгүй,алдах ёстой хүн гээд бодчихсон, тэнэгтэж өгдөг.
Mongol ornii ediin zasgiin baidlaar erh barij baigaa namiin ajiliig dugnedeg. AN zasgiin erh barij baihad ediin zasag dandaa muuddag ni bolovson huchin muutai, nam hargalzaj humuusiig ajild avdagaas ajil ni dandaa unadag. Archaagui humuus zasag barihaar ingeed dollar ni usuud, une usuud, bairnii une hadaad, Mongolchuud iin amidral ulam l hetsuu boloh yumaa.
АДОЛФ ГИТЛЕР “...тэдэнд ШУ-ны, улс төрийн болон бусад мэдлэг боловсролыг өөрсдөө бие даан олж авч эзэмших боломж олгохын оронд айл гэр бүрт нь цагаан хоолой байршуулж түүгээр шинэ зугаатай мэдээнүүд өгч тэднийг гол нь зугаацуулж байх нь хамаагүй илүү. Энэ эзлэгдсэн ард түмнүүдэд энэ радиогоор тэдний жинхэнэ түүхийг нь ярьж өгөх санаа хэнийч толгойд орж ирэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн хөгжим, хөгжим дан ганц хөгжим. Тэгээд шинэ зугаатай мэдээнүүдээс өөр юугч өгч болохгүй.” А.Гитлер. Манай “ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн” чөлөөт гэх хэвлэл мэдээлүүд маань энэ төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд байгаа юм бишүү.
ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙНХЭЭ ДУНД АРДЧИЛСАН НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙНА УУ? ХУУЧИН СОЦИАЛИСТ НИЙГМЭЭ ХҮСЧ БАЙНА УУ? ГЭСЭН СУДАЛГАА ЯВУУЛБАЛ АРД ТҮМНИЙ 90% ХУВЬ НЬ ХУУЧИН СОЦИАЛИСТ НИЙГМЭЭ ӨНӨӨДРИЙНХӨӨСӨӨ ИЛҮҮ ХЭМЭЭН ҮЗСЭН СУДАЛГААНЫ ДҮН ГАРЧ. ҮҮНИЙГ НЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛТАН ХАРААЦАЙНУУД СОНСООД ЦУС ХАРВАХ БАЙЛГҮЙ.
Битгий галзуу хүний шөнийн зүүд ярь. Тэр хойд Солонгос руу гэр бүлээ аваад арил
АН-ын ЗГ буруу ажиллаж байгааг Дэлхийн нэртэй эдийн засагч хэлж л банйа ш дээ. Шүүмжлэлгүйгээр яаж явах гээд байгаа юм.
Orgui bol bayan ovchingui bol jargal!
Хайран Монгол орон минь,
Hairan ch saihan eh oron mini.
Хайран Монгол эх орон минь, урвагчдын гараар ороод дууслаа,Монголын төлөө цохилох зүрхтэн байна уу, үнэхээр харамсмаар байна.
Салбар бүрт хөгийн хөгийн шинэ дарга тавигдаад байгаа нь АН-ын нэрийг гутааж байна. Салбараа мэдэхгүй, ажлаа мэдэхгүй, туршлагагүй зөвхөн ажилчидаа бүртгэж тагнах үүрэгтэй дүнхүү дарга их байна шүү. Муугаа мэдэхгүй албандаа их юм худалдан авна, хүн сольж өөрсдийн амраг садан ах дүүгээ тавина, мөнгө олохгүй зөвхөн зарлагдах л дарга нар их байна шүү.
АДОЛФ ГИТЛЕР “...тэдэнд ШУ-ны, улс төрийн болон бусад мэдлэг боловсролыг өөрсдөө бие даан олж авч эзэмших боломж олгохын оронд айл гэр бүрт нь цагаан хоолой байршуулж түүгээр шинэ зугаатай мэдээнүүд өгч тэднийг гол нь зугаацуулж байх нь хамаагүй илүү. Энэ эзлэгдсэн ард түмнүүдэд энэ радиогоор тэдний жинхэнэ түүхийг нь ярьж өгөх санаа хэнийч толгойд орж ирэхгүй байх хэрэгтэй. Зөвхөн хөгжим, хөгжим дан ганц хөгжим. Тэгээд шинэ зугаатай мэдээнүүдээс өөр юугч өгч болохгүй.” А.Гитлер. Манай “ардчилсан, эрх чөлөөжсөн, зах зээлжсэн” чөлөөт гэх хэвлэл мэдээлүүд маань энэ төлөвлөгөөг нь хэрэгжүүлээд байгаа юм бишүү.
Салбар бүрт томилогдсон дарга нарын талаар үнэнг бичсэн байна. Үүнээс л болж Ахуяг унана гэдг үнэн, бас өөрийгөө тойруулсан хүмүүсийг нь хараач дэ, Онигоо
Зөвлөхүүдийг нь сайн хар ерөнхий сайдын, аль газрын булай вэ гэгчээр л санагдсан шүү. Яамдуудыг хэлэх ч юм биш.
Ерөнхийлөгчийн ч гэсэн яаг ижил. Ер нь энэ чадалгүй дарга нар өөрөөсөө илүү хүнийг л хавчиж зайлуулаад байдаг юм байна.
АРДЧИЛСАН НЭРТЭЙ ЗАЛУУС МОНГОЛД ХУЛГАЙ ХҮЧИН ХУДАЛ ХУУРМАГ БҮХНИЙГ ХИЙЖ БАЙНА ХАР ДАА АХМАДУУДЫГ ГУДАМЖААР МАШИНТАЙ ЯВУУЛАХГҮЙ ХАИХ, УРЬД НЬ ОРЖ ГЭНТ ТООРОМСОГЛОХ ЗЭРЭГ ФАШИСТ АРГА ХЭРЭГЭЛНЭ ЭЛБЭГДОРЖОО ЭНЭ ИХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ФАШИСТ ЗАЛУУЧУ"УДДАА ЕРӨӨЛӨӨ ХАЙРЛА
MAHgas chi bvv gorid ! AH tegj chamaar samruulj bdg cag ongorson! kkk.
Bayartsogt parasite bidnees hulgai hiigeed guigeed l baidag manaid huuramch burtgeltei hyatadad jinhen setgeleesee uneneesee burtgeltei
Ene Bayartsogttoi zeregtseed suuj baigaa busad gishuud oorsdiigoo doromjilj baigaa hereg yum daa.
бүгд л гар утсаараа тоглох юм.
Энэ сэтгүүлч эрхэм одоо кабинет гээд биччихэж чадахгүй байж ичмээр юмаа. Үндэслэл сайтай, бодитой байх ёстой биз дээ нийтлэл чинь. Сайн боловсруулж бичээ, та нараас ичих юм яая даа байз. Дандаа дутуу боловсруулалттай, голикгүй утгагүй зүйлүүд хөврөх болжээ.
Содбаатар билүү Ху-гийн дүлзэн царайлсан нөхрийн сайт гэл үү. АРДЧЛАЛЫН заналт дайсан болсон. Залуу.сом нэг удаа хаалгасан юм 2-дахиа бүүр хаалгавдаа. Чамайг өөрийг чинь шоронд хийх хангалттай материал цугларч байгааг мэдэгдэхэд таатай байна.
Зочин, 2013-09-12 16:41:54, 202.131.233.59 д сэтгэгдэл бичсэн нөхөр хөрөнгө эрх мэдлийг хахуульдах эсвэл ядарсан нэгийгээ шулах, хулгайлах, дээрэмдэх замаар хөрөнгөждөг гэдгийг мартаж энэ үзлийг дэвэргэх гэсэн чөтгөр бололтой. хүний мөсөөр хөлийн жийрэгнээс доор нөхөр юмдаг шүү