Авлигын хэрэгт данслагдсан эрхэм гишүүдийн хэрэг энэ намар шийдэгдэхгүй бололтой. Удтал хүлээсэн хэргүүд сунжирч, угшил нэгт авлигачид оодорч эхэллээ. Хэдэн сарын өмнө хэл аманд орж байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэх хэрэг юу болов.
Уг нь намрын чуулган эхэлмэгц түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, хэргэм зэргээ өгөх үү, хэрэгтний ширээнд суух уу гэдэг нь шийдэгдэх байсан юм. Гэтэл одоо гэмгүй мэт авирлаж, манай эхнэрийн хэрэг прокурорт шилжсэн хэмээн гайхуулж явна.
Түүний эхнэр О.Эрдэнэ-солонго дансандаа их хэмжээний мөнгө байршуулсан нь эрүүгийнхний чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэж орхисон. Өөрөөр хэлбэл, дансандаа тоолж барамгүй их мөнгө эргэлдүүлж байсан нь энэ хэргийн зангилаа. Эрхэм гишүүний эхнэр нэг биш нэлээд олон данс эзэмшигч байсан.
Тэрбээр "Төрийн банк", "Зоос", "Анод", "Улаанбаатар", "Голомт" зэрэг банкинд 26 данстай байсныг хуулийнхан тогтоосон байдаг. Эрхэм гишүүний эхнэр аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг атлаа ийм их хэмжээний мөнгө эргэлдүүлж байсан сэжигтэн.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр эхнэрийнх нь дансанд байсан мөнгө эрхэм гишүүн Ё.Отгонбаярынх болохыг олон нийтэд цацаж байсныг уншигчид андахгүй. Албан мэдээллээр Ё.Отгонбаяр иргэн Х.Цогнойжамцыг дарамталж мөнгө олдог байсан гэх.
Ингээд бодохоор ард түмний элчээр сонгогдсон гишүүн "атман"-ы ажил хийж амьжиргаагаа залгуулдаг байсан бололтой. Тэрбээр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байх үедээ сургууль бариулах нэрийдлээр хэтэвчээ зузаатгаж, эхнэрийнхээ дансанд их хэмжээний мөнгө нуусан нь илчлэгдэж "орхисон".
Хэдийгээр хэргийн сэжүүр олдсон ч эрхэм гишүүний бүрэн эрх тушаа болж хэрэг сунжрах шатандаа орж зунжингаа шалгагдаж байна гэдгээр шантааж хийж байв. Тэгвэл одоо намрын чуулган эхэлсэн болохоор гишүүний хэрэг сөхөгдөх учиртай.
Гэтэл эрхэм гишүүн уламжлалт ёсоор цахим ертөнцөөр "Интернэтээр юм бичих нь мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэж болзошгүй хэмээн өмгөөлөгч анхааруулсан. Би бичихгүй байгаа. Үнэн нь тогтоогдох биз" хэмээн жиргэжээ.
Б.Чанцал
Эх сурвалж:
Сэтгэгдэл(2)
За тоо мэдэхгүй малнууд битгий солиор 300 сая төгрөгийг 300 сая доллар гэж хэлчихээд Ичсэн хүн хүн ална гэдэг шиг хүн хэлмэгдүүлэх гээд дайраад байх хэрээнүүд юм аа Отгобаяр гишүүн яаж ч бодсон тийм хүн биш Ойлгомжтой
ЁОО ЁОО ЭНЭ ОТГОНБАЯР ШИГ ДАРГА САЙД ХИЙЖ ХҮН АМЬТАН РЕКЕТЛЕЖ САЙХАН УУЖ ИДЭХ ЮМСАН.ЭНЭ МУУ ӨЧҮҮХЭН ОТГОНБАЯР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЭЛБЭГДОРЖ АЛТАНХУЯГ НАР ЯАЖ ДУРААРАА ТАРВАЛЗАЖ БАЙДАГ БОЛ. НЭГ ИХ САЙХАН ИДЭЖ УУГААД ДУРТАЙ ХҮҮХНЭЭ ШААГААД ХЭВТЭЖ БАЙХ ЮМСАН.