“..Ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүмүүст нь шилжүүл...”
Н.Алтанхуяг
Бүх хүн хуулинд захирагдаж, хуулийн дагуу амьдардаг. Хаана ч ямар ч байгууллагад ажиллаж байгаа хүмүүс гэрээний дагуу ажилладаг. Ажил албан тушаалтай холбоотой бүх асуудал энэхүү гэрээ гэгч зүйлээр зохицуулагдаж шийдэгдэж байх ёстой бөгөөд хуультай. Яагаад хуультай вэ гэхээр гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан байдаг. Байгуулах ч ёстой.
Гэтэл...
Хэн нэгэн албан тушаалтан, олны өмнө таныг "ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өг" "чаддаг хүн цаана чинь зөндөө байна" гэх буюу бүүр цаашлаад "чадахгүй бол ажлаа өгөөд зайлаарай" гэх мэтээр загнаад байвал та юу гэж ойлгох вэ? Сүүлийн үеийн сонин хэвлэл, телевизүүдээр гарах ерөнхий сайдын илтгэл мэдэгдлээс эхлэн хажууханд дураар авирлах төрийн дарганцруудын биесээ дуурайн мөөрөлдөх мэт нэгэн утгагүй яриа бол чухамхүү дээрх үгс болоод байна. Эдгээр үг яриа ббл хууль ёсыг уландаа гишгэсэн туйлийн харгис бүдүүлэг үйлдэл, зан төрх мөн.
Яагаад?
Үүний цаана хүний эрх, нэр төр, эрх чөлөө ноцтой зөрчигдөн хөндөгдөж байна. Хүний нэр төр бол халдашгүй дархан эрхтэй үнэт зүйл. Ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг улс оронд хүний нэр төрийг ямар ч сэтэртэн, тууртан олны өмнө хээв нэг доромжлоод сууж байдаггүй юм.
Хэн нэгэнд "чи ажлаа хийж чадахгүй байна, чаддаг хүнд нь өг, ард чинь чаддаг хүмүүс зөндөө байна, ажлаа өгөөд зайлаарай..." гэх мэт үгсийг хэлж суугаа төр засгийн төлөөлөгч бол хамгийн аюултай хууль зөрчигч. Хүн ажлын хариуцлага алдсан байж болно.
Тийм бол гэрээгээ дүгнээд, гэрээгээрээ л зохицуулах ёстой бөлгөө. Түүнээс бус яах гээд байгаа нь ойлгомжгүй хоёрын хооронд, гудамжны хэрүүл мэт хүний сэтгэл хөргөсөн юм ярьж байх нь харамсалтай. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ч нэр төрийг нь хүндэтгэж шүүдэг.
Энэ яриа хаанаас яах гэж гардаг юм бэ?
Энэ яриа бол ердөө л тухайн эрх мэдэлтэн өөрийн хувийн болон бүлэг, бүлэглэлийн эрх ашгаа хууль ёс, хүний эрхийн дээгүүр тавьсан өчүүхэн зорилготой, хүн чанар, ёс суртахуун, бусдын нэр төрийн эсрэг хуулийг үл ойшоосон балмад үйлдэл. Сул дорой дарга нарын өөрийн дургүй хүнээ зайлуулах гэсэн нэг муу ядарсан арга.
Зайлуулагдах гээд байгаа, олны өмнө нэр төрөө доромжлуулаад сууж байгаа тэр хүнийг юу бодож ямар сэтгэлтэй байгааг хэлэхэд хэцүү. Тэр хүний оронд та ч байж болно, таны ах дүү төрөл төрөгсөд ч байж болно. Тэрхүү нэр төрийг нь шавартай хутган зайлуулсан хүний оронд бас л нэг хүн ирж таарна биз дээ.
Адилхан л иддэг уудаг, ходоодтой хоолойтой монгол ах дүү нар биш гэж үү. Хэний оронд хэнийг тавих гээд ингэдэг юм бэ? Төгс гэгээнтэн авчрах гэсэн юм уу эсвэл харь газрын хүнийг ажиллуулах гээд байна уу. Хаана ч ажил хийлгэж юм бүтээх гэж хүн ажиллуулдаг.
Тэрнээс биш хүний нэр төрийг хугалж, доромжлох гэж хүн авч ажиллуулдаггүй. Хүнийг хүндэтгэж, нэр төрийг нь өндөрт өргөж, сэтгэл санаагаар дэмжин, өөдрөг цовоо байлгаж гэмээнэ хүн ажилдаа сэтгэлээсээ хандаж амжилт үзүүлдэг юм байна. Тэгсэнээрээ ажил олгогчийн ч хэрэг бүтдэг, ажил хийгчийн ч хэрэг бүтдэг.
Ардчилал, хүний эрх, хууль ёс хөгжсөн газарт үүнийг л хүний нөөцийн менежмент, боловсон хүчний бодлого гэдэг юм байна. Түүнээс биш өнөө маргаашаа бодсон, бусдын нэр төрийг гутаах гэсэн ийм бүдүүлэг үйлдлийг мунхагуудын менежмент гэх байхаа.
Та бид Дээд тэнгэрээс заяатай төрсөн Бүртэ Чоно, Гоо Маралын удам, агуу их тэнгэр язгууртай дээдэс заяатай монгол хүмүүс болохоос цагийн өнгөнд зүсээ хувиргасан дарганцаруудаар нэр төрдөө халдуулаад сууж байдаг дөнгөтэй боол биш, өрлүүлэх гэж байгаа хонь биш шүү.
Монгол хүн монгол хүндээ хайртай. Монгол улсын хууль ч монгол хүнд хайртай. Улсын төсвөөс цалинжигч нэг бус этгээд бусдыг олны өмнө ингэж хэлэхийг миний бие өөрийн биеэр үзэж харлаа. Баримт болгож сонины нийтлэлээс оруулав.
Балбарын Ганхуяг ингэж өгүүлэв
Дадал сум
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин
Сэтгэгдэл0
зөв юм бичжээ. Удирдлагад нь байгаа хүн ажлаа хийж чадахгүй байгаа нь удирдаж байгаа хүнтэй нь холбоотой. Тэгэхээр хоёулаа ажлаа өгөх юм уу эсвэл хоёулаа ажлаа сайн хийх хэрэгтэй.
Монголын хууль гэж юу байсан.Зугээр л нэг дарга,сайд ирээд чамтай нэг баг болж ажиллаж чадахгуй гээд ажлаас хвалахад тэр хунийг хамгаалж чаддаггуй. Ийм л шуугч нар хуультай болгочихоод хун хууль, шуухийн омно тэгш эрхтэй гэж моордог юм.
Ингэж хэлдэг хүн чинь ил л байна шүү дээ. Хэнийг гэж хэлэх гээв шудрага л байя л даа. Элбэгдорж ерөнхийлөгчөөс эхлээд Алтанхуяг АН-хан ам л ангайвал хэлдэг дорд үзэж доромжилдог болоод удаж байна. Тийм ч учраас сайтуудаар хүртэл үгийн муухайгаар бичиж чаддаг болсон. Ажиглаж байхад МАН МАХН Энхбаяр даргыг л хэлээд байдаг үүнийг би бээр ойлгохдоо АН-хан түүний гар хөлүүд байна гэж л ойлгож хүлээж авдагш дээ.
Энэ дарамт жирийн ард олон бидэнд л хэлдэг үг шүүдээ!!!АН-н намын ойр орчмын хүмүүсийн хэллэг.Монголын хууль хүний эрх чөлөө нэр төр иргэн хүний өөрийн хүссэнээр ажиллаж амьдрах наад захын эрхийг улан дороо гишигчхээд урд зүглүү харан гөлийдөг дотоодын дайснуудын хорт явуулга.Ийм маягаар монгочуудыг гадагш шахаж гаргаад ардаас нь гадаадад боолын ажил хийдэг гэж хуцдаг хунхуузууд.Яг яс юман дээрээ өөрсдөө амьдралаа гадаадад төвхнүүлчихсэн урвагчидшдээ.Эх орондоо ард түмэндээ хайртай шудрага үнэний гэгээ болсон удирдагчтай болох гэсээр байтал мөхчихвийдээ.Элбэгдоржтонгууд өөрснөө болхоор дураараа дуртай газраа жагсаал цуглаан зохион байгуулаад орьлоод болоод байдаг байсан, дарга болчхоороо бусад хүмүүсийг жагсаал цуглаан хийх гэхээр цэрэг цагдаагаар хамгаалуулаал хориголсон хууль дүрэм гаргаад л үнэхээр аймхай хувиа хичээсэн өрөвдмөөр ард түмнийг басамжилсан хужаа санаа үнэртээд байх шиг ойлгогдоод байна.
Балбарын Ганхуяг таны бисчэнтэй санал нэг байна. Нийгэмд хүний ёс зүйт харьцаа ,бие биеэ хүн хүндлэх ёс үгүй болсон мэт. Хүн ерөөсөө эрхэмсэг ихэмсэг амьтан. зөв харьцаанд дунд байж амьдрах эрч хүчээ олж зорилготой урамтай амьдардаг. зах зээлийн энэ үед хүн гээч чоно шиг л хамаг хүчээрээ байгалийн араатанлаг араншингаараа амьдарцгааж байна. нийгмийг хамарсан соёлжилт, нийгэмшүүлэх ажлыг засаг захиргааны нэгжээс эхлэн зохион багуулж байх хэрэгтэй байна. Төрийн удирдлагад орох_ УИХын гишүүн болох нь монгол хүний амьдралын зорилго , амьдрах арга нь мэт болсон юм шиг.тэтгэврээ тогтоолгож амьдаараа үхэх, амьдрах гэж зүтгэсээр тэтгэврийн болзол хангахгүй өтөлж 40-өөс дээшнасандаа амьдаараа нийгмийн гадна үлдэх янз бүрийн ч гэх юм уу өөрт учирсан байдал олон хүнд тохиолдож байгааг мэдэж байна. Иймд амьдрах сайхан, тэнгэрлэг язгуурын монгол болж төрсөндөө бахархмаар амьдраад л баймаар ЭРХЭМСЭГ,ИХЭМСЭГ монгол; өөрийн соёл уламлжлалаар бахархсан бусад орны өндөр хөгжил тийм ийм гэж дагахгүй өөрийн төрх ёс соёлтой монгол байх сaйхан. МОНГОЛ хүн ажилсаг л байвал сэтгэлгээ сайтай, биесээ эрхэмлэн хүндэлж байвал хөгжинө дэвшинэ.гаднаас технологи санаа аваад гадныханд сөгдөхгүй шүтэхгүй өөрсдийгөө хайрлаж хүндэтгэж өмөөрч амьдаръя.
Чин сэтгэлээсээ сэтгэгдлээ хуваалцсан танд маш их баярлалаа
зөв зүйл бичжээ. Удирдлаганд ажиллаж байгаа ажилтанууд ажилтанаа дандаа дорд үзэж байдаг, бас хувь хувьсгалын аливаа байгууллагад анхнаас нь байсан гэсэн, байгуулсан гэсэн хэдхэн дархлагдсан нөхөр бусдаа дарлан, мэдээлэлээ өмчилөн сууж байдагтэрийг нь мэдсэнч яаж ч чадахгүй л байхын
үнэхээр зөв бичжээ. Ардчиллын нэрийн дор албан тушаалын хэнээрхэлд автан мөнхийн суудал олсон юм шиг аашлах хурган дарганцар олон болжээ. Аргагүй биз. Хор найруулж хов ярьж хор найруулж,хуулийг уландаа гишгэдэг наад захын хүний ёсзүйг баримтлах чадваргүй, хүнтэй ажиллах арга барилгүй эрхэмүүд байх болжээ.Хайран ардчилал, сайхан ард түмэн минь. Харьцах харьцаа ярдаг нохой шиг албан бичгийнхээ учрыг чолоод бичиж чадахгүй цээж дэлдсэн албан тушаал, өндөр цалин горилогчидыг яана даа. Ухаалаг чадварлаг залуус минь, туршлагатай шударга ард түмэн минь үүнийг өөрчлөх ёстойсон доо. Шударга байцгаая л даа хоосон лоозон бололтой
Бид Дээд тэнгэрээс заяатай төрсөн Бүртэ Чоно, Гоо Маралын удам, агуу их тэнгэр язгууртай дээдэс заяатай монгол хүмүүс .......ГЭНЭЭ. Агуу их тэнгэр язгууртай дээдэс заяа маань хаана байна аа.Монголчууд гуйлгачин болж, монгол улс мөхлын ирмэгт ирээд байна.
Zailahgui tegeed yah gesen um. Bug bolood l bgaad baih uu. Tenegtdeg gej.
чадахгүй бол зайлаарай. дэнзэнгийнхээ аав ээжийг ажилд авмаар байна.
Чадахгуй бол зайл гэдэг чинь зо'в ш д. Чадахгуй байж бух хуний ажлыг баллаад хариуцлага хулээнгуй хунд ахиж ажил о'гох хэрэггуй шд