sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эхний хэлэлцүүлгээр баталсантай холбоотойгоор АН-ын үл ойлголцол ил болоод буй.
Үүний дараа буюу өнгөрсөн Баасан гарагт Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нартай цуг уг хуулийн төслийг дэмжиж санал өгсөн УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН-аас хөөх шийдвэр гарсан билээ.


Өчигдрөөс эхлэн Н.Алтанхуяг, Х.Баттулга нар уулзаж, ойлголцсон гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон ч энэ нь дэгс бололтой.
Харин ч Р.Бурмааг АН-аас хөөх шийдвэр Гүйцэтгэх зөвлөлөөр баталгаажвал Х.Баттулга Н.Алтанхуягийг дүрмийн бус аргаар сонгогдсон тул огцрох ёстой гэсэн саналыг ҮЗХ-доо тавих гэнэ.


Мэдээж ийм дайралтаас урьтаж, Х.Баттулга тэргүүтнийг АН-аас хөөх шийдвэр ч гаргах төлөвлөгөө байгаа аж.
2006 онд мөн л яг үүнтэй төстэй байдал үүсч, тухайн үеийн АН-ын удирдлага буюу "Алтангадас"-ынхан намынхаа дарга  байсан М.Энхсайхан, Ж.Наранцацралт тэргүүтэй 4 УИХ-ын гишүүнийг намаасаа хөөж байсан билээ.


Сонирхолтой нь яг тухайн үед тэднийг хөөх шийдвэрийг биечлэн гаргаж байсан н.Бямбаа өдгөө АН-ын Хяналтын Зөвлөлийн даргаар дахин ажиллаж буй юм.

Ч.Явуу