
Манай улсын нэг хүнд ногдох архины хэмжээ 23.5 литр байна гэнэ шүү
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээний үзүүлэлт дунджаар есөн литр байхад тухайн улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж эхэлнэ гэж үздэг.
Харин манай улсын хувьд нэг хүнд ногдох хэмжээ 23.5 литр буюу дэлхийн дунджаас 2.5 дахин илүү байгаа нь энэ тал дээр зайлшгүй хяналт тавих, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, тэмцэх шаардлага тулгарч байгаа юм.
Орон нутагт архины хэрэглээ болон архины үүдэлтэй сөрөг үзэгдлүүдийг бууруулах үндсэн зорилгоор Өмнөговь аймаг “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг батлалаа. Өнгөрсөн оноос эхлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас батласан байна.
“Архигүй Өмнөговь” хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн тоог цөөрүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийн ухамсарт нөлөөлөх, хууль тогтоомжийг хангаж ажиллах зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар хийхээр төлөвлөжээ.
“Архигүй Өмнөговь” хөтөлбөр боловсруулахад санал авах аяны хүрээнд 1183 хүнээс судалгаа авахад нийт оролцогчдын 53.9 хувь нь “Тэмдэглэлт баяр ёслолын үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг”, 4.3 хувь нь “Байнга хэтрүүлэн хэрэглэдэг”, 41 хувь нь “тохируулан хэрэглэдэг” гэжээ.
Мөн архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдлын гол шалтгаан нь “Ядуурал, ажилгүйдэл, ёс суртахууны доройтол зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нөлөөлдөг” гэж 48 хувь нь, “Архи үйлдвэрлэдэг, түүгээр үйлчлүүлдэг цэгүүд олон байгаатай холбоотой” гэж 28.1 хувь нь, “Тухайн хүний ухамсар, гэр бүлийн хүмүүжил төлөвшил нөлөөлж байна” гэж 22 хувь нь хариулсан байна.
Эх сурвалж: "Монгол говь" сонин
Сэтгэгдэл(9)
ХУДЛАА.Батхүү 2014 он гарсаар архины үнээ 2 удаа нэмлээ үүнийг хэн хянав. ШӨХТГ-ын О.МАГНАЙ-н аманд маш том бууз хийчихсэн МАГНАЙ амгүй болсон Гэтэл шатхууны үнэ нэмлээ гээд Магнай юу гэж хуцав? АПУ үнээ гэдгийг МАГНАЙ дэмжээд ХЭДЭН ЗУУН САЯ авсныг АПУ-гийн ажилтнууд нэрээ хэлэхгүй гэвэл яръя гэж л байна шүү.
АН архигүй хөтөлбөр дэвшүүлж байгаа бол архины компаний төлөөлөгч Г.Батхүүг Хан-Уул дүүргийн шүүгч Н.Мөнхбаярт үүрэг өгч гаргуулахгүй л байсан юм.
hydlaa shaagaad l.Ene hoshgoryylaltiig Elbegdorj moda bolgolooshuu.Gants hiij baigaa ajil ni ene.
Шал худлаа Ан-хан нэр хүндээ өсгөх гэсэн хошгоруулалт Харж л байя Чоно махнаас гарлаа гээд бичих л үлджээ.
Архидалтаас татгалзацгаая монголчууд аа. Өмнөговьчуудад амжилт хүсье.
Arhigui Ulaanbaatar boloh heregtei bna. Zaluuchuud arhi ih uuj bna. Abgai huuhdee orhiod arhi uugaad shoudaad alga bolj bna.Uur tsatal bar ongoij bna. ariin haalgaarai gargaj bna. Shalgadag hun alga. Uuruul mungu olj baival hunii zaluu saihan ursiig arhind dontuulahaas butsahgui bna. Eejuud ohiddoo anhaarah heregtei bna shuu. Shoudii gej urialagsad bas ohid bna shuu. Ajhinii zuvvshuurliig dahin uguh uu bolioch ee. Dahin neg shalgalt hiigeech turiin alban haagchid aa.
3- j horoolold gehed Nomin, minii delguuj, ajd ni 2 hunsnii delguujr arhi zarj bna. Zamiin arhand ni dahiad arhinii delguuruud bna. Deer ni oirhon oirhon baruud. Mergejliin hyanaltiinhan salgaach ee. Zarimiig ni haagaach. Neg tsegiin Ajhinii neg tsegiin uilchilgee bolj baigaa yum bish uu.
Элбэгдорж анх ерөнхийлөгчийн сонгуульд АРХИГҮЙ МОНГОЛ болгоно гэсэн уриатай жинхэнэ хошгоруулж гарч ирсэн шүү дээ. Одоо харахад АРХИНД живүүлж орхисон юм биш үү. Ядахдаа УБ-г архигүй болгож чаддаггүй л юм байх даа Батүүл баатар аа. Та л үүнийг хийх юм биш үү. УБ аймгуудад үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй биз дээ. Нэг юм сэтгээч ээ.
мэдээ гэхэд хэцүү юмаа арай ч дээ сэтгүүлчгүй сонин юмуу хаашаа юм