sonin.mn

МОСКВА. /Voice of Russia/. ОХУ-д “кока-кола”-гийн боруулалт 2013 оны хоёрдугаар улиралд 4-6 хувиар өссөн ч энэ оны борлуулалтын өсөлт 1-3 хувиар буурсан гэж уг бүтээгдэхүүнийг савлагч “Coca-Cola Hellenic” компани мэдэгдлээ.

Энэ оны эхний зургаан сард “Кока-Кола”-гийн борлуулалт 1-3 хувиар өсчээ. Харин эхний улиралд 7-9 хувиар өссөн байна.

“Coca-Cola Hellenic” компанийн үзэж буйгаар, Оросын эдийн засаг болон хэрэглэгчийн хандлагад үзүүлж буй одоогийн геополитикийн дарамт шахалттай холбоотойгоор бараг бүх бүтээгдэхүүний борлуулалт нь хоёрдугаар улиралд буурчээ. “Кока-Кола”-гийн борлуулалт тав, хийжүүлсэн бүх ундааны борлуулалт дөрвөн хувиар буурсан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг