Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн Монгол нутагт харх гэгч амьтан угаасаа байгаагүй билээ. Ерээд оны үед Бээжин-Москвагийн галт тэргэнд нуугдан, хулгайгаар хил давж орж ирсэн нэгэн өнчин хархыг Улаанбаатарын вокзал дээр гүйлгэж алдчихаад хяналт шалгалтынхан барьж авах гэж хөөцөлдөн муур хулгана болж байсан цаг саяхан мэт санагдана.
Үхэр огдойны хирийн биетэй харх гэгч энэ амьтан цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөөдий бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй бөлгөө.
Талх тариа, өөх булчирхайнаас авахуулаад замаг хулс замдаа таарсан юм бүхнийг ховх сордог тэд идэш тэжээл голно гэж ер үгүй. Тааралдсан бүхнээ бүхэл бүхлээр нь залгина, бүр их өлсвөл барилгын хана туурга, ган төмөр хоолойг ч хүртэл тас мэрж орхино.
Хөгшин Европынхон харх гэдэг үгийг сонсоод дагжин чичирдэгийн учир нь одоогоос хагас мянган жилийн өмнө буюу XV зууны үед энэ л амьтны тараасан хөнөөлт өвчнөөс болж, тэндхийн дөрвөн хүний нэг буюу 25 сая халуун амьт бие хэдхэн жилийн дотор хувхай араг яс болж байсных.
Гэвч өнөөг хүртэл өнөөх хархууд Америк, Европын соёлт цагаан арьстнуудаар тогтохгүй, Ази, Африкийн хар шар хэн бүхэнтэй хамтран амьдрагч нь байсаар шинэ зуунтай залгаж байна. Харх бол аливаа ямар ч амьтнаас илүү байгаа орчиндоо дасан зохицож өсөж үрждэгээрээ тасархай чадвартай.
Биднийг Оросод сурч байх 80-аад оны үед Москвагийн нэгэн метроны хонгилд харх олноор үржсэнийг мэрэгжлийн албад янзан бүрийн хороор утсан боловч үхэхгүй болохоор нь тусгайнхан АКА-даж байж цааш нь харуулсан доргоны дайтай бүдүүн хархнуудыг зурагтаар харуулж бүхний айдас хүйдсийг төрүүлж байж билээ.
Өнөөдөр ХХI зуунд шинжлэх ухаан асар хурдацтай хөгжин, нар руу бараг хүн нисгэх нь холгүй ухаажсан мөртлөө хархны эсрэг хими, биологи, бактериологийн төрөл бүрийн хор өгөөш өчнөөн төчнөөнөөр нь хэрэглэлээ. Хүчин мөхөсдөж, аргаа барахаараа эрдэмтэн судлаачид хоёр гараа зэрэг өргөн энэ амьтан бол хүн үүсэхэд л анх байсан, одоо ч байна, алсдаа ч байх болно гэсэн дүгнэлт гаргажээ.
Тэгвэл өнөөдөр Монгол улсад маань хүн харх гэж айхтар босоо ороолонгууд дээр доргүй, энд тэндгүй үүрлэчихээд байна. Нарт дэлхийн оршин суугч хүмүүн хэмээх малаас ч дор арзгар шүдтэй араатанд хазаарлаж болдоггүй гурван зүйл буйг эртний Грекчүүд шашдир бичигтээ тун энгийнээр өгүүлсэн байдаг.
Энэ нь шунал, тачаал, тэнэглэл гэх бөлгөө. Үнэхээр харахад өмнөх хоёр нь ардах нэгийгээ хяналт хязгаарлалтгүй бол амархаан төрүүлдэг гэх авч нөгөө талаас нь авч үзвэл ардах ганц нь мулгуй нэгний өнчин тархинд төрөхөөс нь үүрэлчихсэн бол өмнөх хоёроос өөр юм бодох орон зай тун бага үлдээдэг юм байна.
Эрдэмтэн хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж өвөг дээдэс маань сургадаг. Ухаант мэргэд нь ийм жамаараа даруу дөлгөөн орших орчин цагийн энэ сиймхийд жинхэнэ монгол хархууд хүчээ аван догшрох орон зай нэгэнт бий болчихож.
Хэн дээдүүлийнхээ бөгсийг долоож, худал чалчиж, чанга хашгирч, цээжээ дэлдэж чаднав түүний төрийн хойморт орж эзлэх байр суурь нь саадгүй шулуухан байх геополитикийн гайхамшигтай үзэл санаа нам гэх том нэртэй цөөн хүний эзэмшлийн ХХК-аар дамжин Монголд орон зайгаа эзэлжээ.
Одоо бүр дэндэж увайгүй улаан голтой хархуудын нэг хэсэг нь төрийн хойморт зулзагалах боллоо. Энэ амь бөхтэй дархлагдсан хархуудын нуувчны туг сүлд, өнгө зүс, өмссөн хувцас нь л өөр болохоос үзэл санаа ганцхан зүгт чиглэнэ. Энэ нь ямар ч хамаагүй арга мэхээр хаанаас ч хамаагүй ахиухан хөрөнгө мөнгө цуглуулах. Намуудын нуувчинд орсон хархуудыг хүний өөрийн гэхгүй нэгтгээд “Өмчийн төлөө” ӨТ эсвээс албан тушаалын буюу АТ намын гишүүнд тооцож байваас зохилтой.
Европын хархууд цагтаа бетон төмөр хоолой мэрж байшин барилгыг нурааж байсан бол бидний сонгосон хүн хархууд түүний дагуулууд Монгол түмний олон мянган жилийн турш хөндөлгүй хадгалж ирсэн эрдэс баялагийг асар богинохон хугацаанд хүйс тэмтрэх хүсэлтэй, өнөөх үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасаас дор бодгалиуд санж.
Ийм хархууд идэх уух, олох олз омгийнхоо хэмжээгээрээ хоорондоо эвсэн нэгдэж, арчаа муутай олонхийнхоо хоол тэжээлийг дайран булаахдаа тун гарамгай. Хам хум тохирч тогтоосон тоглоомын дүрмээ ч хэн нэг нь хувиргаж өөрчилж, тэр ч бүү хэл үндсэн хуулийг хүртэл дотроос нь сэмхэн мэрчихсэнийг нь олонхи түмэн нь нилээд хожуу мэдэж байх жишээтэй.
Монголд идээшсэн ийм хархуудад ханана цадна гэж байдаггүй, бөгөөд өөрөөсөө бусдыг өрөвдөх хайрлах сэтгэл гэж огт үгүй бөлгөө. Цагтаа “Ху нам” гэж нэрлэгдэж байсан хувьцаат компаний толгойлох хархуудын ёроолгүй ховдог хомхой шунал хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайг хоёр гуравхан жилийн дотор дайран эзэлсэн. Ашиг орлогын төлөөх энэ их дайн дажины явцад угаасаа суурь муутай байшин барилгуудынхаа хана туургыг нь хүртэл уралдан ухаж хөндийлснөөс түрүүч нь яажийж жайжийж, газар хөдөлсөн хөдлөөгүй өнөө маргаашгүй унах нурахад бэлэн болсон.
Газрын энэ тулааны үр дүнд нийслэл хотын төв машин бүү хэл хоёр хүн ч зөрөхийн аргагүй болтол чигжирчихсэн. Энэ л хархуудын гайгаар бид утаатай, түгжрэлтэй, хогондоо дарагдсан, хордож бохирдсон хотод өнөөдөр амь зууцгааж байна.
Алт хөтөлбөр гэгчийг хархууд анх санаачлахдаа алсдаа өнөөдрийнх шиг байдалд орохыг тооцоогүй байсан байж магад. Гэхдээ л түүний угшилууд цадаж ханадаггүй ходоодондоо таарсан хууль дүрэм гаргаснаар арваадхан жилийн дотор алт эрдэнэсээр баялаг газруудыг маань сорчлон хувааж аваад гадны хархуудад зараад дуусгав. Алтны нунтаг ялтас хайсан жижиг гарын хархууд уул толгодыг сарны гадаргуу шиг болтол нь нүхэлж сэндэчлэв.
Хамгийн аймшигтай нь дээрээсээ дархлагдаж, хуяглагдсан жижиг дунд гарын хархуудын оруулж ирж тараасан химийн хороор бидний цөөхөн хөх толботнуудын амь зуух, цаашдаа үр удам нь өв залгах орон гэр орд өргөө уул ус маань маань бузарлагдаж булингартсан.
Ийнхүү мянга мянган жилээр амар тайван аж төрж ирсэн малчин түмэнд маань хаана нүүж суухыг нь өнөөдөр гадна дотны гэдэс нь хувалз мэт гэрэлтэж цулайсан хархууд заахаар эрх нь нэгэнт баталгаажчихлаа.
50 тонн алтыг нь ухаж авчихаад татвараа төлөлгүй улс орныг маань олон улсын шүүхийн хаалга татуулчихаад бултдаг “Алтан Дорнодыг” больё л доо гэхэд Зaамрын хөндийгөөс ил далд олборлосон 100 шахам тонн алт хэний гараар ороод хаашаа алга болчихов гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монголд нэг ч үгүй. Харин үр дүнд нь Туул гол цэхийн булингартаж, тосон Заамар тоосон Заамар болсныг нүдтэй болгон нь харж байна.
Их эзэн Чингис Богд минь ийм хэдхэн хархуудад мэрүүлэхээр өргөн уудам нутгийг үлдээгээгүй нь лавтай. Монгол түмний маань үе удам дамжин мянга мянган жилээр сахин хамгаалж ирсэн тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал дотроосоо алдагдаж, нутаг дэвсгэрийн бараг тэн хагас нь бидний нүүрэн дээр хайгуул болоод ашиглалтын лиценз нэрээр зуучлагдан гаднынхны тэр тусмаа эртнээс эх нутагт маань санаархаж байсан өмнөд хөршийн гарт аажим аажмаар гулсан орж байна.
Дөч тавин жилийн дараа тэдний гараас төрөлх нутгаа бүрэн бүтэн салгаж авна ч гэж ёстой лөөлөө. Орос цэргүүдийн орхиод явчихсан балгаснуудаас долоон дор сарны гадаргуу мэт том том ангал нүхнүүд, үхлийн хор агуулсан өмхий ногоон нуурууд л үлдэнэ.
Өнөөдөр далай мэт шуналын түймэртээ шатаж шартсан монгол хархууд төрд олноороо хүч түрэн гарах нөхцөл бүрдсэний гол буруутан нь бид өөрсдөө.
Дэлхийн II дайны төгсгөлд оросууд Берлин хотын зах руу орж ирж байх тэр агшинд фельдмаршал Адольф Хитлер дагалдагч нартайгаа салах ёс гүйцэтгэн амиа хорлох болсноо дуулгажээ. Цаадуул нь “Фюрер минь та хайртай ард түмнээ ингээд орхих гэж үү?
Тэд нар чинь тэгээд таньгүйгээр цаашдаа яах билээ” хэмээн уйлагнацгааж. Тэгэхэд нь Хитлер “Тэд намайг сонгосон, тэр үйлээ цаашдаа өөрсдөө эдлэг” хэмээн уурсан хашгирсан гэдэг.
Хархуудын амьдрах үүрийг бэлдэж, замыг нь засаж өгсөн бид ч бас Хитлерийн хэлдгээр тэр үйл тамаа одоо ёстой нэг эдлэх шиг болж байна. Мөлжүүргүй яс чулуудсаных нь харамжинд хархууддаа амьдрах орон зайг нь өөрсдөө бүрдүүлж өгч толгойн дээрээ зайдлуулчихаад одоо нийтээрээ яав даа даанч хэмээн духаа шааж байгаа нь худлаа биш гэж үү.
Цадаж ханадаггүйн хэнхэг туссан ийм хархуудын тэвшнээс гадагшилсан ялгадасны үнэр танарт нь хүртэл хүн ард хэдэн зуугаараа хиарч эхэлсний эхний дохио Хонгор сум болсон юм.
Аймаг, сумдын засаг дарга хэмээн сүржигнэлдэх дунд гарын хархуудыг далдуур тэжээдэг хоёр зуу гаруй хорны тээрмийн эзэд хужаа монголгүй хавсарч байгаад газар нутгийг маань орвонгоор нь хордуулж байсан, одоо ч байдал бахт байдгаараа үргэлжилсээр...
Тэндээс ялгарах хороор хүн малгүй амьсгалж, ундаалж, хооллож амь зууж буйн лай ланчиг, гэм нүглийг алсдаа хэн үүрэх юм бол оо. Үр ач нар маань эрүүл төрж эсэн мэнд бойждог болов уу. Биднийг аврагч Бурхан гэж байна уу, та минь ээ.
Ш.Пүрэвсүрэн “Хорвоогоор аялахуй” номноос
Сэтгэгдэл0
Ард түмэн газар дээр нь тусгай байдал зарлан энэ байдлыг зогсоох цаг ирсэн нэг ч өдөр алдаж болохгүй, бүх уурхайг зогсоож бор гэртээ богд хар гэртээ хаан сууж амьдраx цаг хамарт тулчихаад байна, Монголчуудаа хархны хоол боллоо!!!
harhuudiin tavisan Samurai bond, Chingis bondiig hen tuluhiin boldoo? ted narch yahav daraagiin songuuliar soligdoh n soligdood buuh n buugaad alga bolood ugnu. tehleer ard tumenl tulj taarch bnda
Ядарсан ард түмэн яаж ийм аймаар дасан зохицох тасархай чадвартай мангас шиг хүн-хар хархнуудаа яаж дийлэх вэ дээ? Эд нар чинь ядаж байхад сонголгүй байхад луйвардаад гараад ирдэг биз дээ!?
... Монголын Төрд хууль бусаар сонгогдсон ардчилсан хужаа , луйварчид урвагчид Монголын ард түмний хөрөнгийг богино хугацаанд үрэн таран хийж чаддагаа олон талаар баталсан . Алт дилерийн хэргээс авахуулаад Сэргээн босголтын банкийг ховх сорон мөлжсөн . Мөн дээр нь сүүлийн 2012 - 2014 онуудын Ардчилсан Их Өр хэрхэн үүссэн хийгээд энэ Их хөрөнгө ор мөргүй алга болсонд Ардчилсан Нийгмийн Баялгийн хуваарилатын хамгийн гол мөн чанар нь оршиж байгаа юм. ... Монголчууд 1921 оноос 1990 он хүртэл ЗХУ болон бусад социалист орнуудаас зээлсэн хөрөнгийг , … Манжтай Холбоотон Улсын хэмжээнд Хятадын бохир, бүдүүлэг соёлын довтолгоон дор , Шарын шашны дарангуйлалд 300 гаруй жил замнасан хөгжлийн хоцрогдлоо арилгаж , … Дэлхий нийтийн хэмжээнд эн зэрэгцэх үсрэнгүй хөгжлийн Их Бүтээн байгуулалт , Боловсрох , Гэгээрэх үйлсэд зарцуулаад 90 ээс дээш хувийн үр бүтээлтэй ашигласан болно хэмээн , хаана ч гэсэн Монголчууд ам бардам дуугарах эрхтэй Aрд түмэн мөн . ... Ер нь харанхуй бүдүүлэг тэнэг муйхар хүн ганцаараа бүгдийг мэддэг мэт өөрийгөө худал өргөмжлөн бусад Монгол эрдэмтэн судлаач нарыг амныхаа зоргоор доромжилдог гэдгийг Монголчууд сайн мэдэж авах хэрэгтэй . Хужаа хүүхэн Уянгаагийг зөвлөх хэмээх Х Ганхуяг этгээд чи хэрэв шүүмжлэх бол бүх Монголчуудыг бус хэргийн эзэн хэнгэргийн дохиуруудыг нь буюу ардчилсан хужаа Ц Элбэгдорж дээрээ нэмээд Н Энхбаяраа , Улаанаа , Тэрбишдагваа , Н Алтанхуягаа , Бриджийн Ганхуягаа , З Энхболдоо , М Энхболдоо , эдийн засагч Жаргалсайханаа , Уянгаагаа , М Энхсайханаа , Монгол банкны Золжаргал , Уянгаагийн нөхөр хэмээх Баатархуяг ч билүү тэр тэнэг долдойгоо шүүмжил , ... Эцсийн эцэст чам шиг урвагчид өнгөн дээрээ үнэнийг хэлж буй мэт боловч Монголчуудын итгэл найдварыг нь хөсөрдүүлэн ар дээр нь хутга зоож , ардчилсан хужаа луйварчид урвагчидад тус болдог бусармаг этгээд учраас Монгол улс өөрийн ахуйгаас чамайг зайлуулах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана , … Дахин Хөх тамгат Монголчуудыг хүйгээр нь доромжлох бол хэлсэн үг бүрийн тооцоогоор чи өөрийн хувь тавиландаа хатуу шийтгэлийг хүлээн авах болно. ... Ардчилсан хужаа , луйварчид урвагчид Монголыг талхиж , хулгайлж дээрэмдэж , далдуур Tусгаар тогтнолыг нь устгах гэж байхад , дээрээс нь чам мэтийн , Молор Эрдэнэ мэтийн хужаа нарт худалдагдсан этгээдүүд нэрмэж байх нь энэ цагийн Монголын эмгэнэл хэмээн , тэвчих сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байна. ... Удахгүй Нар мандаж , Хөх тамгат Бүх Монгол туургатан сэргэх болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин нөгжин цэцэглэх болно.
МАНАЙ ХҮН ХАРХНУУД БОЛ 1.УЛС ТӨРЧ АЛБАН ТУШААЛТНУУД 2. ЧЕНЖ БОЛОН ДАМЫН НАЙМААЧИД
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
Ядаргаа минь наад мануухайгаа еерее шийдэж чадахгуй бол битгий хумууст лай бол.
мөнхжаргал гэж хужаагийн эрлийз байх аа монгол эр хүн яав ч ийм юм хийхгүй шдэ тийм биз дээ
Чи муу л хүн байвал хятад сайн хүн бол монгол гэж хэлэх гээд бн тэ? Тэгвэл бас тэнэг хүн бол монгол мөн үү?
en unexeer onoj bichjee, xun xarx=Mongolian parliament and government cabinet members their relatives ...For example: batbold chavgants bayar, M. Enxbold,,,,,
… Ардчилалыг чухам юугий нь аврах юм бэ. ... !!! ... Ардчилсан хужаа нарыг Монгол төрийн толгойд гаргаж өгсөн , … Монголчуудыг ардчилсан ба хувьсгалчаар нь талцуулсан , … Xарийнхан өөрийн бодлогоо Монголд хүчээр тулган хүлээлгэж энгийн ядуу Mонгол ардууд нүдэндээ нулимстай шоовдорлогдон амьдрах нөхцөлд хүргэсэн , … Mэдлэгтэй чадвартай нэг нь эх орноосоо дайжин явахаас өөр аргагүй байдалд оруулсан , … Mонголын газар нутгийг улаар нь эргүүлэх боломжийг гадна, дотрын шунахай луйварчдад олгосон , … Монгол хүүхэд ... Mонгол ахуй, Mонгол хэлээ ад үзэж харийн хэл , соёлыг шүтэж мөнгийг дээдэлж, завхай зайдан дэг журамгүй амьдралд сургаж өгсөн Aрдчилалыг яагаад аврах хэрэгтэй гэж ... !!! , 1990 онд Ардчилсан нийгмийг байгуулахын тулд бус Монгол хүн өөрөө өөрийнхээ tolgoig мэдэж амьдрахын төлөөх буюу хүүхэд өсөж том болоод эцэг эхтэйгээ зөрчилдөн бие даан амьдрахыг хүссэн тэмүүлэлтэй адилтгах хэмжээнд өрнөсөн тэмцэл байсан .Тиймээс цус урсгалгүй бүгдийг өөрчлөх боломж бидэнд олдсон . Энэ дэлхий дээр өөрт оногдсон хувь тавилангаа үүрч амьдрахын тулд , хатуу, хүтүү нугачаа ихт өөрчлөлт хувьслын замаар орж алхахын тулд өндийн боссон Монголчуудын сэтгэлгээний өрнөлтийн нэг хэсэг байсан . Гэхдээ энэ замд ороход бид хорон муу хүмүүстэй тэмцэх сэтгэлзүйн бэлтгэл байхгүй , тэдний санааны муухайг мэдэх амьдралын туршлага гэж бараг байхгүйтай адил байсан . Бидэнд зөвхөн эр зориг , хүсэл эрмэлзэл өвөг дээдсийн үлдээсэн Монгол гэдэг эрхэм ариун нэр , овог л байсан . Зөвлөлтийн тусламжтайгаар тусгаар тогтносон эх орондоо олж авсан боловсрол мэдлэг харьцангүй өндөр түвшинд, сэтгэлгээний хувьд харьцангуй цэвэр , бие бодьгалийн хувьд харьцангүй эрүүл байсан . Одоо 20 гаран жилийн дараа Mонголчууд бид харьцангуй хэмжээнд өсөж өндийн, эрийн цээнд хүрэх дөхжээ . !!! ... Монголчууд хэн нь , хэн бэ гэдгийг ялгаж салгадаг болжээ. Чухам юуны учир, … Хятадууд мөхөөгүй гэдгийг өдөр бүр надад сануулж бай … хэмээн Чингис хаан зарлиг буулгах болов гэдгийг ойлгох хэмжээнд хүрчээ. Харин Aрдчилал гэж буруу тайлж орчуулсан , ... Демократ буюу олонхийн засаглал, ... Монголоор бол Ардын засаглалын мөн чанар ухагдхуун жинхэнэ утгаараа Монголоос гаралтай гэдгийг хүмүүс мэддэг болов уу. … Монгол төрийн төлөө зүтгэх чин зүрхнээсээ хүсэлтэй чигч шударга , мэдлэг чадвартай хүчирхэг ямар ч ардын хүүхдийг угсаа залгамж , баян хоосноор ялгахгүйгээр авч хэрэглэж чаддаг байсан нь Чингис хааны байгуулсан Монгол төрт ёсны нэгээхэн онцлог шинж чанар байсан . Монгол төрийн тэргүүнээ Их Хурилдайгаараа сонгож , … ард нийтээр сонгосон Эзэн хааны эрх мэдлийн өөдөөс тэрсэлсэн хэн боловч үхэх ялтай гэдэг жинхэнэ Монгол төрийн мөн чанар оршиж байсан . Үүнийг Aрдын төр гэдэг . Харин өнөөгийн Aрдчилал бол анархизмийг буюу төргүй оршин тогтнох үзлийг илтэд дөвийлгөн хөлөөрөө толгой хийх боломжийг олгосон , тархигүй хүмүүст зориулaгдсан Монгол төрийг мөхөөх , Mонголын ард түмнийг устгах далд хорон бодлогыг дотроо агуулсан бусармаг нийгмийн тогтолцоо гэдгийг ойлгогтун . ... Мөн Харийнхан Монголыг далдуур эзлэн түрэмгийлсэн цаг үеийн дагуух нэгдмэл хүчийг сарниулагч үзэл суртлын зэвсэг гэж ойлгох хэрэгтэй . . . Энэ бүгдийг ойлгож ухаарах нь өөрийгөө хөх тамгат Монгол хүн гэдэг ээ мэддэг хүн бүрд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг ухаарагтун . !!! … Мөнх Тэнгэр бидэнд асар их боломжийг өгсөн мөн биднийг үргэлж харж хамгаалдаг .Өөрийн хүүхдүүдээ хал үзэж хашир суулгахын тулд эдгээр хүнд цаг үеийг Монголчууд бидэнд зөвшөөрсөн гэдгийг ойлгоцгоогтун . !!! … Хэн ухаарч ойлгон зөвийн замаар алхана , тэр нэгэн … Мөнх Тэнгэр Эцэгийн минь Mонголчуудад зориулсан Тэнгэрлэг цаг үед амьдрах хувьтай болох болно гэдгийг сайтар ухаарагтун . !!! … Мөнх Тэнгэрийн хүчин дор Mонгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Eh orniihoo oin hamgaalaliin tuhai saihan niitlel,Sanuulga bichseniig unshsan .Odoo ch harhiin tuhai saihan bichjee Baigal hamgaalah yam.horton shavij ustgaliinhan bolon Tomchuul dorivtoi arga hemjee avaasai, Aimshigtai l bolj bna daa. Dahin dahin olon sedeveer bicheeree Ajiliin undur amjilt, amidrald sain saihniig husie egch ni.
Монголд харх гэдэг амьтан бодитоор бий.Дорнод аймгийн Халх гол суманд бий.Худлаа гэвэл очоод үзээрэй.Халх голын дайны үеэр япончууд оруулж ирсэн гэсэн.
setgeld buutal bichjee.
Оросууд балгас улдээгээгуй. Бид улдээснийг нь балгас болгосон малаа
монголын төрийн захиргааны байгууллага хархаад дүүрчээ. АН МАН-ын удирдлага хархаар дүүрчээ