Монгол Улсын нутаг дэсвгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд эрдэс баялагийн хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 26-наас олгоно хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. 2014 онд Засгийн газар болон Уул уурхайн сайдын тогтоолоор Монгол Улсын нутаг дэсвгэрт тусгай зөвшөөрлөөр эрдэс баялгийн хайгуул хийх газар нутгийн хэмжээг тогтоосон. Геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс тогтоосон газар нутагт гүйцэтгэх, эрдэс баялагийн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах нь Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын үндсэн чиглэл юм. Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болсон хэмээн салбарын сайд онцлов.
Тэрбээр, “Тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, Ногоон хөгжлийн үзэл баримтлал болон хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй бодлого баримтална. Үүний дагуу эхний ээлжинд нутаг дэсвгэрийн баруун хагаст 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах зорилгоор Ашигт малтмалын газар (АМГ)-ын www.mram.gov.mn цахим хуудсаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд дугаар олгох болсон. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгөхийн тулд АМГ-т дараалалд зогсох бус www.mram.gov.mn цахим хуудсаар авсан дугаарынхаа дагуу шууд өргөдлөө өгөх боломжтой юм. Ингэхийн тулд аж ахуйн нэгжүүд 280 мянган төгрөгөөр “Аксеэнсэ Айти Суппорт” компаниас VPN төхөөрөмж худалдан авах шаардлагатай. Уг төхөөрөмжийг ашиглан өргөдөл өгөх дугаар авснаар АМГ-т хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл өгөх эрх баталгаажих юм. Цахимаар бүртгүүлээгүй аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээж авахгүй” гэлээ.
Түүнчлэн, “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо үнээр өрсөлдөх зарчим баримтална. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч зөвшөөрөл олгох нийт үнэлгээний 50 хувийг авах болно. Үлдсэн 50 оноог олгохдоо тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, аж ахуйн нэгжийн боловсон хүчний чадавхи, тоног төхөөрөмж зэргийг харгалзан үзэх аж. Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг эрдсийн хуримтлал бүхий нэг га талбайг 2244 төгрөгөөр тооцно. Сонгон шалгаруулалт эхлэх гэж буйтай холбогдуулан АМГ-аас аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой” гэв.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
oo za za zuvhun dygaart oochirlohgui geed neg myy japan company shahaa 280000 tugruguur avah genee,, icheech ee Mongol yls.. ter dygaariin chin muruur naad japan compamy chin chinii yu haih, yu hiih, buh medeeleliig avna.. ter ch buu hel chinii hoshnogo heden hyniastaig chin hurtel medne
Belgiin sulral yunaas uudeltei ve? healthnewsmn.blogspot.com
Еерийнхее сайт, Интернетээ хамгаалж чадахгуй л юм бол ухсэнээ хийж сайт хийж, Интернетийн эрх авсан юм. Монголын хэдэн дарга нар малнаасаа дор тэнэгууд болж дээ. Монгол мал бэлчээртээ еерее гараад гэртээ хурээд ирж чаддаг.
Хайгуулыг ямар ч багажаар хийж болно. Гол нь хэмжиж, судалж олсон мэдээллээ зев боловсруулаад дугнлт гаргаж чаддаг л байх естой. Туунээм биш орчин уеийн нэртэй хэт ендер унэтэй багаж барьчихаад юу ч хийж чадахгуй юмнууд монголоор дуурэн байгаа шуу дээ. Ядаж геологи-геофизикийн судалгаа, технологи, боловсруулалтын аргачлал гэж юу байдгийг ойлгодоггуй малнууд монголоор дуурэн.
Туунээс болоод манай хайгуулынхан хуний боол болж талбайд гуйдэг операторууд л болсон шуу дээ. Эх материалыг нь гадныхан авч боловсруулаад монголын терийн толгойг эргуулэх замаар хичнээн ашигт малтмалаа хоосон алдаж хохирч байгаагаа мэддэгч угуй. Еренхийдее манай хэдэн том толгойтнууд гадны хэдэн дойлуурт эх орноо худалдаад л дуусаж байна дее. Гадны гуйлгачин манайд мэргэжилтэн, монгол мэргэжилтэн тердее хог болсон. Тйимдээ л енеедер ШУ-аа сенеех юм яриад сууж байна.
Нээх их костюм пиджактай зангиа зуусэн их мэдэгч нар еерсдийгее юу гэж боддог юм бол. Хэвлэлийн хуралд пэдийж худлаа ярихаас еер мэдэх ч юмгуй хоосон толгойтнууд. Еердийгее сайтаар олж л хардаг баймаар юм.
Odoo neeh ih hereldelgui ajlaa sain hiigeesee bilee. Heden humuusiig ajiltai bolgo
Оо за!! Ардчилсан еронхийлогч гарч ирээд зогсоосон хамгийн гол ажлыг ямар том толгойт нь засварладаг байнаа!? Жигжид гэдэг нохортэй хариуцлага тооцох хэрэгтэй!!
баялагаа ухаад монгол хөгжсөнгүй иргэдэд юм наалдсангүй дэлхийн улсууд нөхөн төлждөг баялагаа бүтээгдэхүүн болгох гэж тэмцэж байхад монголын улс төрчид ухсан нүх овоолсон шороон дээр иргэдээ гиеүүрч суулгахаар тэнэгтэж өгөх юм.