Хутагт хувилгаад гэгдэгсдийн хойд дүрүүдэд итгэдэг хүний тоо ихэд цөөрчээ. Алсдаа бүр алга болох биз ээ. Энэ бол угтаа танин мэдэхүйн хийгээд шашин суртлын шалтгаантай сонин үзэгдэл болно. Сүсэгтэн олон нийт цаад учир, шалтгааныг нь ойлгох чадваргүйн улмаас өөрийн эрхгүй аялдан дагах болсон энэ үзэгдэл нь харин Төвдийн төр, шашны ихэс дээдсийн талаас бол тэдний бодож олсон таах, нээхэд нэн бэрх том заль мэх, луйвар байлаа. Олон зууны туршид энэ үзэгдлийн учир шалтгаан, үнэн худлыг олох, нээх гэж хэн ч ул үндэстэй оролдоогүй нь гайхмаар баримт мөн болно...
70 шахам удаа номт гэгдэх орнуудад хувилж төрсөн хэмээгдэгч Далай лам, мөн 50 шахам удаа хувилж төрсөн Жавзандамба нарын намтар, түүх, ачлал, гавъяаг магтан дуулсан олон судар хэргээ хийж, сүсэгтэн олныг гайхшруулж, гүн төөрөгдөлд оруулж, итгэл сэтгэлийг нь диваажин руу эргэлт, буцалтгүйгээр аван оддог байлаа.Амьд бурхад хэмээгдсэн хутагт, хувилгаадаас ивээл хүсэж адис авснаар “чадал тэнхээ нэмэгдэж, итгэл сэтгэл сэргэж, ашдын сайхан руу, амарлингуйн ертөнц рүү зорих хүсэл эрмэлзэл бадардаг” гэх сэтгэлзүйн найдвар, хүлээлт сүсэгтэн олныг дөрлөн хөтөлсөөр, зуун жилүүд улиран өнгөрсөөр, хөөрхий сүсэгтнүүд хуучин янзаараа хорвоогийн зовлон, гачаалыг эдэлсэн хэвээрээ л үлддэг дүр зураг мөнхөд гэхээр улиран хадгалагдсаар байжээ.
70-100 жилийн дотор хүмүүс бүр 100 хувь шинэчлэгддэг болохоор 70 шахам дүрийн Далай лам нар Төвдийн ард түмнийг хэрхэн яаж, ямар байсныг нь ямар болгосон талаар дүгнэж үзсэн, эргэж магадалсан, тайлан тооцоог нь шалгасан, нягталсан ямар ч баримт байхгүй. Санал, гомдол гаргаж заргалдсан гэх тохиолдол ч үгүй байна. Уул нь 70 шахам дүрийн Далай ламаар ивээгдэж, дэмжигдсэн Төвд орон бүтэн диваажин биш гэхнээ ядаж л хагас диваажин болчихсон баймаар даа?...
Монголд 8 дүрийн Богд нар-амьд бурхад бүр Далай лам ба Банчэн эрдэнийн томилолт, даалгавраар ажилласан хэрнээ 1639 оноос 1924 оныг хүртэлх 285 жилийн дотор монголчуудыг жилээс жилд доройтуулж, ядууруулж, бүх талаар туйлдуулж, сөнөх, мөхөхийн ирмэг дээр авч ирсний учир, шалтгаан бас юу байна вэ? Тэгэхдээ бүр Манзшир бурханы хувилгаан гэгддэг Манжийн хаадын шууд удирдлага, хяналтын доор шүү! 1691 оны үеийн Монголын газар нутаг 3,3 дахин багассан, хүн ам нь мөхөх хэмжээнд цөөрсөн, үлдсэн хэд нь үгээгүй ядуугийн дээр өвчин эмгэгт баригдсан, навтас болсон бүрээстэй жижиг гэр ба цөөн малаас өөр хөрөнгө, зоорь гэхээр юмгүй, мухар сүсэгт дээр дооргүй гүн автсан ёстой л үхэх өдрөө хүлээсэн эргүү өвчтэй төлөг шиг болсон байсныг гадаадын судлаачид баримтжуулан үлдээсэн тэмдэглэл ч цөөн бус байгаа билээ.
Өмнө дурдсан 8 амьд бурхадын өөрсдийн нь амьдрал, хувь заяа ч гэсэн эмгэнэл, гашуудал нэхэн зарламаар тийм хөөрхийлөлтэй байжээ. Тэдний олонх нь эрүүл саруул өсөж бойжиж ч чадсангүй. Тэдний нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гурав дахь нь 19-тэйдээ хорвоог орхижээ. Төвдөөс тодрон залагдаж ирсэн 6 Богдын дундаж нас 20, нийт 8-ын дундаж нас 35 байгаа нь хачирхалтай байна. “Шашныг мандуулж амьтныг амаржуулагч амьд бурхад” яахлаараа ийм богино насалж зуурдаар жанч халцгаадаг билээ?...
8 Богдын товч намтар дараах болно. Үүнд:
Анхдугаар Богд Лувсандамбийжалцан (1635-1723) таван настайдаа “Умар зүгийн шашин бүгдийн ганц аврал, итгэл, өмөг” хэмээгдэн өргөмжлөгдөөд Монголд шашин дэлгэрүүлэх үйлсэд бүх насаа зориулжээ. Тэрээр Далай лам, Банчэн эрдэнэ нарыг чин сэтгэлээр шүтэж, Манжийн хаантай ойр дотно нөхөрлөж, бурхдын дүр, хөрөг бүтээх, сүх хийд барих ба хэрэгцээт зүйлсээр чимэглэх зэрэг ажилд л ихээхэн цаг, хүч зарцуулжээ. Гол төлөв шүлэглэсэн хэлбэрээр, адис ивээл хүсэмжилсэн, залбирал, магтаал, ерөөл, харамсал, эв найрыг илэрхийлсэн утга санаа бүхий нэг дэвтэр бүтээл буй. “Надад мэргэд баясах сайн намтар үгүй” хэмээж намтраа бичээгүй. Уйгаржин монголоор зарим үгсийг бичихэд эндүүрэл, ташаарал гарах талтайг тооцож олон хэлний үгсийг тэмдэглэх боломжтой шинэ үсэг (соёмбо) зохиосон боловч цаг төрийн үймээнээс шалтгаалан орхигджээ. Шарил нь Амарбаясгалант хийдэд буй.
Хоёрдугаар Богд Лувсандамбийдонми (1724-1757) зургаан настайдаа ширээнд залагджээ. Анх Манжийн хааны зүүд болон Төвдийн дээд лам нарын санал нэгдсэнээр тодруулжээ. Манжийн эзэрхийллийн эсрэг тэмцсэн хүмүүстэй санаа нийлсэн хэмээн сэрдэгдэж амь хорлогджээ. “Их тэнгэр Эсрэнгийн ачлал өргөх ёсон” гэх ганц бүтээл туурвижээ. Шарил нь Дамбадаржаа хийдэд буй. I, II Богд Монголд төрсөн монгол хүмүүс.
Гуравдугаар Богд Ишдамбийням (1758-1773) Төвдөд төрж 6 настайд нь ширээнд залжээ. 15-тайдаа өвчний учир нас баржээ.
Дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг (1775-1814) Лхаст төрж 7-тойд нь ширээнд залсан. Далай ламын ахын хөвгүүн. Шашин, номын үйлсэд хичээнгүйлэн зүтгэсээр 39-тэйдээ өвчнөөр Лхас хүрэх замд өөд болжээ. Бүтээл нэг дэвтэр буй. Шарил нь Амарбаясгалант хийдэд байгаа.
Тавдугаар Богд Цүлтэмжигмэд (1815-1841) Төвдөд төрж 6-тайд нь Монголд залжээ. Залбирлаар эхлээд ерөөлөөр төгсдөг олон шүлэг бичжээ. Бүтээл нэгэн дэвтэр буй. Шарил нь Гандантэгчэнлин хийдэд байгаа. 26-тайдаа өвчнөөр таалал төгсчээ.
Зургадугаар Богд Лувсандамбийжанцан (1843-1849) Лхаст төрж 6-тайд нь Монголд залжээ. Ширээнд суугаад 42 хоноод өвчнөөр нас баржээ. Шарил нь Дамбадаржаа хийдэд буй.
Долдугаар Богд Чойжванчиг (1849-1868) Төвдөд төрж 6-тайд нь Монголд залжээ. Бүтээл (шүлэг, ерөөл, залбирал) нэг дэвтэр буй. 19-тэйдээ өвчнөөр өөд болов. Лагшинг нь занданшуулж Гандад хийдэд суваргалжээ. Тэрээр Жавзандамба хутагтын 51 дэх дүр хэмээгддэг ажээ.
Наймдугаар Богд Агваанлувсан (1870-1924) Төвдөд төрж 5-тайд нь ширээнд залжээ. 54 настайдаа өвчний улмаас жанч халсан гэх боловч түүнийг улстөрийн шалтгаанаар хорлогдсон гэх нь бас буй. VIII Богдын намтрыг уншигчид сайн мэдэх учир өмнөхөөр хязгаарлаж байна.
Манжийн хааны хатуу зарлигийн дагуу Төвдөөс нэгэн хөвгүүнийг 5-7 настайд нь Монголд залж авч ирэх гэж маш олон хүн оролцож, маш их зардал, сүйтгэл гарч, тэр ажил заримдаа 15-19 сар үргэлжилж байжээ. Жишээ нь VI Богдыг залах үеэр замын хүнсэнд зориулж 2500 хонь тууварлан авч явжээ. Тэр хүүхдэд орон байр бэлдэж, Төвдөөс багш нар, оточ урьж, анх тодруулсан том лам нарт мөнгөн шагнал олгож, дагалдаж ирсэн хүмүүсийн буцах зардлыг ч бүрэн дааж байв. Жишээ нь VII Богдыг тодруулахад биечлэн оролцсон Далай лам, Банчэн эрдэнэ хоёрт 60 мянган лан цагаан мөнгө шагнажээ. Богдын шавийн аж ахуйг эрхэлдэг албаныхны зардал, сүйтгэл ч тун их байжээ. 1870 оны үесэд Богдын мэдлийн сангийн малын тоо 130 мянга гаруй, шавь нар нь 17 их отог болж байв.
Богдын дүрүүдээр цовоо, сэргэлэн монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ.
Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тархсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл суртлын нөлөөнд атгагдчих аваас эцэстээ ямар үр дүн гардгийг монголчууд бидний жишээнээс дэлхий харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад ба Төвдийн удирдлагын хувьд эерэг үзэгдэл, Брэнд үзэгдэл, харин монголчууд бидний хувьд онцын сөрөг үзэгдэл, гамшиг мөн байлаа.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
чулуунжав бурхан багштай дайн зарлаж олон юм эрээчлээ.одоо трактор авч очоод ганданг нураачих.чиний хүсэл бол тэр.
chi buruu oilgojee
Чулуунжав та зоорь гэж юу балайрна? Монголчуудад зоорь байгаагүй шүү, орос оо.Харин дүр тодруулахыг та шүүмжилсэн нь таны гавьяа мөн.Далй лам өөрийгөө дахиж төрөхгүй гэж зарласан. Энэ бол хутагтын дүр дахин төрөхийг эсэргүүцсэн ном шүү.Хутагт тодруулахыг Далай лам хориглосонтой адил юмаа. Урд хойт дүр гэдгийг бренд үзэгдэл гэж та хэлэв.Энэ бол таны мунаглал.
Судлаач, профессор Д.Чулуунжав шиг зөв шүүмжилдэг эрүүл хүмүүс байсан цагт Буддын шашин эрүүлжинэ төвдүүд Монголд гай авчирна Үүнийг мянга мянган түүхэн эмэгнэлт баримт баталсан
Huzuugui hunii zahialgaar niitleed bgaa gardaa. Tuuhee sain medehgui baij medleggui humuusiig tuilshtuulah gej. Jinhene Монгол Богд ni bgaa garaad irehui gehees unheltseg ni hagarah geed bgaan
Delhiig selmeer, num sumasr ezelsen baij bolno. Ih buu zer zevseg garj irehed 1 saya hurehgui bid baildlaa yuu. Tuuniig medehgui baij 8 богдын хэд нь жинхэнэ Монгол Богд baisniig medehguu baij chaavaas daa ingelee geed nemergui ta nar bugd suurne ard tumen yalna
Хэт туйлширч байна.
ta dabchuuhan oilgolttoi neher sig bna!Byrhanii sasinii onchgoi erh bol edgeer sasinii ender deed myandagtangyydiig yalgaryylan salgaryylj todryylah zailsgyi todorhoi ajil menees men!chinii yzsen nomiin dagyy bys?ene ertnees salgarsan gegeerel buyan arusgal bysalgaliin yr dynd garch irsen asyydal bas deer yeiin geriin syrgalt enyynd hamaaralttai!chi bol byrhanii sasing muulahiin dontoi nobs bna?ene chanaraaraa ye ydam chini ygyiren hoosorch ezest chi beer tamiin haalgiig neej eertee bolon oir toirhniihon doo gai barzatiig barih saar bna daaa!ene byhel Mongolchyyd chini bygdeeree byddagiin sasing ygyisgedeggyi yum!olon zyyn jiliin tyrsid Mongol gazar suurilsan sasin ard tymen maani tenegteen ene sasing cham sig ad yzeegyi yynii zaad yalgaag gaihaltai oilgoson odoo ch oilgosoor yabna!chi bol Dalain arald boogdchihson yamarch garzgyi geleg bna!tend hyi salhi hynii ynergyi byhen yalagdana!
ыуян ном хийдэг лам гэгээнтэн хүмүүсийг муулахмаш хүнд нүгэл,тэд чинь 24 цаг бид нар шиг ганц өөрийгөө бодоод бусдыг харааж явдаг улс биш,энэ маш их мунхаг хүн бн
Манжийн дарлалын үед Монголчуудын нас богино ,ихэнх нь өвчний үүр болсон байсан. Энэ үед бас л хэдхэн баяд,ноёд манжтай нэгдэж ард түмнээ үгээгүй ядуу болгож байж,гэтэл өнөө үеийнх нь хэдхэн тооны офшорчид,олигархууд Монголыг өрөнд бариулж тусгаар тогтнолыг нь алдуулж бна. Манжийн дарлалаас гарч чадсан Монголчууд энэ хэдэн офшорчин луйварчдаас улсаа яагаад аварч чадахгүй гэж. Шашин шүтэх шүтэхгүй нь хувь хүний эрх боловч эх орноо аврах нь хүн бүрийн үүрэг.
chinii helsen unen bh!
Unen um helsen bnshde.mongolchuud mini ene hun mash uhaantai hun bna.tootsoo sudalgaatai um bichsen bna shde bid hamgiin gol ni bodit baidaldaa itgeh heregtei shdee
Tenegteed l heden myangaaraa hatsan bortsond ochij morgood baidag biz dee.
Чулуунжав судлаачийн туйлын зөв. Манай ард түмэн хэзээ буддийн шашныг гэгээрэл, танин мэдэхүй, боловсрол талаас нь ойлгох болоо. Одоо бол зүгээр л мухар сүсэг ийм эргүү байж болохгүй ш дээ
Ta nar yag ene yzel sigeen yhel chini ch sohoroor yhel bolno!hymyyn gedeg chini gegeerel byasalgal ariusgal heregtei baidag yum yynii ta nar muulaad ch yamarch yner alga daa!Tamdaan hyrdan tonil doo!!!enee chagiin hooson tolgoi nargyi Mongol yabdagaaraa yabnaJ?....
БУРХАНЫ ШАШИНГ ЭВДЭЖ БАЙГАА ЛАМ НАРТАЙ тэмцэх арга бол тэд нарын бузар булайг ОЛОН түмэнд ДЭЛГЭХ ЮМ ингэж байж БУРХАНЫ шашин ЦЭВЭР БОЛНО харж байгаа БИЗ ерөнхийлөгч байсан хүмүүс уих ГИШҮҮД их хэмжээний өртэй компаний баян гэгдэх захирлууд ТҮВД БУГ д мөргөжбайна энэ бол МОНГОЛ ХҮМҮҮС БУГд СҮНСЭЭ эх орноо зарж буй хэрэг юм
Зөв зүйтэй юм бичиж байгаад талархаж байна. Шарын шашинг Монголд хүчээр оруулан ирж нэвтрүүлснээс хойш манай улс тусгаар тогтнолоо алдахад хүрч байсан. Харанхуй бүдүүлэг нь дэндэж, хувь заягаа өөрсдөө залах биш зөвхөн шашинд даатгах болсон. Тэгээд юу хожив? Хүлцэнгүй дорой, амин хувиа хичээсэн тархай бутархай болон хувирч, өөдлөхгүй, юм бодохгүй болж байна.
яагл үнэнг бичсэн бнашдээ
Yag yneng oilgoj bna yy?yag yneneeree yabaarai!tonilooroi?....
Материалист нигилизм. Оросуудын монхийн асуулт - Кто Виноват ? Хэн буруутай вэ ? Что делать ? Одоо яах вэ ,юу хийх вэ ? Монгол Бага хаадын уес дайн тулаан хагарал бутралд Нэрвэгдэж ядуу жижиг буурай улс болсон нь Буддизмаас болсон гэх нь уу ? Come on ! Монголын доройтол сулрал ес суртхууны суйрэл , Жижиг буурай болсон суурь нь Дан ганц мал аж ахуй шутсэн амьдрал Эв санааны нэгдэлгуй тархай бутархай амьдрах Нуудэлчин зан заншилд буй ... 16-17зуунд дэлхий нь хогжингуй орнууд мануфактур,далайгаар тив дамнан усан онгоцоор худалдаа наймаа ,уйлдвэрлэл хогжуулэж байхад Талын Монголд оюун санааны ХОЦРОГДОЛД орсон хоосон хаан ширээ тач хуссэн Феодал эзэдийн Чадамжгуй болсонд байгаа. Шашин бол дайвар зуйл ! Одоо ч гэсэн оорсдоо биш оор хэн нэгнээс л болсон гэж бичих нь бас л тэрхуу оюуны хоцрогдолын шууд ур дагавар !
Zov demjij bn!!! Gehdee hamagiin gol ni Mongolchuud shinjleh uhaan, uildverlel buteelch baidal/ innovation/ -g shutej moroodliinhoo toloo temtsej bj hogjino!!!
socializmiin 70 lild bayrlaj iav. feodaluud 1911 onii TT-s sain duraar tatgalzaj 10000 gaming urisan baidag
Eronhiid ni angi cast systemeer buruutgaj bolohgui. Urvgch ni feodal noyon bsan ni unen. Gevch Tusgaar Togtnoliin toloo temtssen ni gfeodal noyod, tom jijig lam nar bsan shu!!!!!!!!!!!! Logikiin aldaa bn!!! Bas tuugee budilj bn!!
Mash uzv zuil bichjeee.mongoloor djuren bolon bgaa tre Olin herregud suvarganuudiig nuraatsgaaay.
чулуунжав өөрөө 1937 онд олон лам хядаж явсан алуурчны хойд төрөл гэдэг нь тодорхой.Тэр тусмаа Буддын шашинд их хорсолтой сүнс.Амьдрал дээр бол хутагт хувилгаад бүү хэл энгийн хүн нас барахад биед нь тавьсан тэмдэг шинэ төрсөн хүүхдэд гарч л байдаг юм.чулуунжав энэ төрөлдөө ахиухан буян хийхгүй бол хойд төрөлдөө нохой болчих бий дээ.
bayarlalaa.
Голтой л бичсэн байна. Гэхдээ хэт нэг талыг барьж бичсэн байна. Болохгүй ч юм байхгүй. Гэхдээ аливаа зүйлийг байнга олон талаас нь дүгнэж бичдэг байвал илүү ач холбогдолтой байдаг. Харин тэгэх чадваргүй бол даруу л байсан нь дээр биз. Миний бодлоор уг нь аливаа шашин нь хүн төрөлхтөний оюун ухааны л хөгжил юм шиг байдаг. Би тэгэж ойлгодог. Харин шашныг буруугаар ашиглавал ямар ч гамшигт хүргэж болдогийг философич Чулуунжавын бичсэнээр нотолж болох юм. Товчхондоо Төвд-Хятад шашныг монголыг сөнөөхөд буруугаар ашигласан үзэгдэл, түүхийг монголчууд эдэлсэн л байна. Хэрэв шашин өөрөө буруу зүйл байсан бол хүн төрөлхтөнд Будда, Лал, Католик гээд олон зуун шашны урсгал үүсэхгүй л байсан байх. Иймд энэ үзэгдэлд авах гээхийн ухаанаар хандах нь зөв байх. Эцэст нь Монгол улс мандан бадрах нь дамжиггүй юм.
Ийм түүхэн хар баримтыг мэддэг хүн Монгол улсад тун цөөхөн байна яг одоо Монголчууд бидний төрийн эрх хэний гарт байна вэ ?шашины гарт байна олон шашин хавсараад барьж байна ээлж дараалан өөрсдийн хүмүүсийг тарихийг нь зад угаагаад төрлүү оруулаж байна тэртээх 300жилийн өмнөх шиг болох тун дөхсөн байна гэвч Монгол заяатай ард түмэнд минь тийм эмгэнэлт байдалын золиос болох үйлийн үргүй байх гэж найднам бид ил харагдах байдалд төрөө хэнээр удирдуулах вэ ?гээд л сонгуульддаг гэвч хөшигний ард аль хэдийнээ шашиныхан хийдэгээ хийчихээд сууцгааж байдаг.Төрийг шашины дарангуйлалаас салгаж байж л бид зөв гарцаа олох юм .гэвч ойлгож байгаа нь хэд байна
Byrhan lam nariig muulaad hiimoiri lundaa chini byyrna?hen ch hohirohgyi ee!!!ergyy tenegyyd ee!!!ta nariig yhaantan gej hen heleh be?amidral chini tag haranhui tamiin yoroold yoltoij baihad tataj gargadag yum bol byrhanii sasin menees men?Hydal gebel ta nar Amerikiin ta nariin sytdeg jujigchidiin ikhenh ni byrhanii sasintan bas deer ni rembuuchi choltongyyd ch baigaa?Yagaad ta nariin zam yragsgyi teneg munhagiin tyild hyreb gebel yag enyyniig bichej baigaa ene hyntei adil dyrtei hamhyyl sig derbehiig chini heldeg yum!hyn yhaantai yum bol?alibaad togtoon bolgooj ehleed bodoj baij chalchidag okey?Lalaryyd aa!!!!Hiimori chini doroitson sorongiin hylgaich nar l ingej sasing muuldag daa!!!!
Наадхыг чинь магтсаар байгаад улам доройтож мөхлын ирмэгт ирлээ. Тэр идэх уухаа зохицуулцан барууныхан оюун санааны гэгээрэл хайж судалж байгаа.Энд бол хувиа хичээсэн амиа хойхойлох сэдлээр мухраар шүтэж, нөгөөдүүл нь ч мунхруулж байна.
Үнэндээ бидний өнгөрсөн саяханы түүхч ялгаагүй. Коммунист орст бэлтгэгдсэн Комментерний төлөөлөгч монгол хүн 40 жил төрийг удирдсан мөн түүний үргэлжлэл халаа нь 27 жилийн өмнө л солигдлоо шүү дээ. Ингэхэд бид ер нь өөрсдөө төр улсаа авч явах чадвар байна уу даа...
Ах бичээд бай. Тэгэж байгаад тархи нь бага багаар онгойх байх энэ мухар сүсэгтэнгүүд.
Teneq uvgun be
МОНГОЛД ДЭЛГЭРСЭН, ДЭЛГЭРЧ БАЙГАА АЛИВАА ШАШИН ЯМАГТ ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ИРСЭН, ТЭДНИЙ "БУРХАНЫ ЭЛЧҮҮД" ГЭГДЭХ БУЗАР ЛУЙВАРЧИН ЛАМ НАР БОЛ ОРХИМЖ НӨМӨРЧ ОВООДОЙ ДУХДУУЛСАН ТАГНУУЛ, ХАРИЙН ЦЭРЭГ Л БАЙДАГ. ОДООГИЙН МОНГОЛ ЁСӨН ЖОРЫН ШАШНЫ ХУВАЛЗУУДАД БАРИУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ, МАХАА ЗУЛГААЛГАЖ, ЯСАА ҮЙРҮҮЛЖ БАЙНА ШҮҮ!!! ЭЗЭНГҮЙ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ ЭНЭ ЮМ.
Төр шашныг зөв хослуулан улс үндэстэнг удирдах хэрэгтэй за
Mash zuv asuudal bichjee.Bayarlalaa.
Олон зууны туршид огт авч хэлэлцээгүй сэдвийг хэлэлцэж буй нь мөхөхийн шинжүү сэргэхийн шинжүү гэдгийг мэдэхгүй юмдаа. Монголчуудыг тэнэг гэсэн утгаар биш юугч үл тоон онцын тодорхой бодолгүйгээр замаар хөндлөн гарч буй үхэртэй зүйрлэн бодох дуртай. Хөөрхийдөө бурхан гэж байдаг бол өршөө биднийг. Харамсалтай нь өршөөгөөд байгаа юмуу өршөөхгүй байгаа юу гэдэгч тодорхойгүй юмдаа. Бэлэн цаасан дээр биччихсэн хууль дүрмийг хариуцан хэрэгжүүлэгч нар ийм ий нууцтай байхад далд ертөнцийн ёс хэрэгжүүлэгч нарын учир олдоно гэдэг хэцүү байхоо. Ил далд хоёр ертөнц хоюулаа бидний төлөө биш бол хөөрхий ан амьтан шигл байх боловуу, гэхдээ нүцгэн.
ок