ХӨХХОТ. /Xinhua/. БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг өнөөдөр тус орон даяар тэмдэглэж байна.
70 жилийн ойд зориулан Өвөр Монгол даяар хүндэтгэлийн тоглолт, үзэсгэлэн, Эрийн гурван наадам зэрэг янз бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.
БНХАУ-ын улс төрийн зөвлөх Юй Жөншөн тэргүүтэй албаны хүмүүс энэ ойн хүрээнд даваа гарагт Өвөр Монголд очин тус орны засгийн ордонд бэлэг гардуулсан юм.
Өвөр Монголын ӨЗО нь 1947 оны тавдугаар сарын 1-нд Хятадын Коммунист намын удирдлага дор байгуулагдсан бөгөөд Хятад улсын таван ӨЗО-ны нэг юм. Хятад улс нь Өвөр Монголоос гадна Шинжаан Уйгурын ӨЗО, Түвдийн ӨЗО, Нинся Хотонгийн ӨЗО, Гуанси Жуаны ӨЗО гэсэн дөрвөн ӨЗО-той.
Хятад улс нь бүх муж, хошуу даяараа үндэстний цөөнхийн өөртөө засах эрх, эрх тэгш байдал, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ нийтээрээ хөгжих боломжийг бүрдүүлж өгчээ.
Өвөр Монгол нь 1.18 сая км2 газар нутагтай бөгөөд Хятад улсын газар нутгийн 12 хувийг хамран оршдог юм.
Тус ӨЗО-ны нийт хүн амын тавны нэг хувь нь монгол угсаатан. Өөрөөр хэлбэл, тус ӨЗО-нд 4.6 сая монгол хүн амьдарч байна.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Өвөр Монголын ӨЗО-ны ДНБ 537 сая юаниас 1.86 их наяд юань болж өргөжин тэлжээ.
Г.Доржханд
Эх сурвалж:Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ө-монголын хотуудаар явахад реклам хаяг нь монгол үсгээр томоор бичээстэй, доод эгнээнд нь ханз бага үсгээр байх дүрэмтэй юм билээ. Гэтэл Уланбатар хотод хаяг рекламын ихэнх нь айнгил үсгээр томоор бичээстэй байх юм билээ. Түүнийг европ жуулчингууд үзээд дооглон инээж зарим эмэгтэйчүүд нь хэлээ гаргаж байхыг үзсэн билээ.
ДАЯАР МОНГОЛЫН МИНЬ ӨВӨР ТАЛ, ДАЛАЙ ИХ УУГУУЛ НУТАГТАА АМЬДРАН СУУГАА МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ МОНГОЛЧУУД МИНЬ ДАЛАН ЖИЛ ХҮНИЙ ГАР ХАРЖ, ДАРЛАГДАН ЗОВЖ, ДААН Ч ИХЭЭР ХАВЧИГДАЖ БАЙГАА БИЛ ЭЭ. ЦАГГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ. НААШ, ЦААШ САЛСАН МОНГОЛЧУУД НЭГДЭЖ НАРМАЙ МОНГОЛОО СЭРГЭЭН БАЙГУУЛАХ ЦАГ ИРЭХ НЬ ДАМЖИГГҮЙ. ТЭР БОЛТОЛ ТЭСЭН СУУГААРАЙ ТА НАР МИНЬ!
Баяр хийж байгаа элэг нэгт монголчууддаа сайн сайхныг ерөөн дэвшүүлнэм. google: МОНГОЛ ГЭРИЙН АНАЛОГИ ТӨСӨӨ БҮТЭЭХ АРГА БУЮУ ОРЧИН ҮЕИЙН БИЧИГ ЗОХИОЛЫН ОНОЛЫН БАЙГУУЛАМЖ
uvur mongolchud gazar nutagaa hytadd aldasan 70jiliin oi