sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын зарим гишүүд тус намын байр болох "Тусгаар тогтнолын ордoн"-ы гадаа хоёр дахь өдрөө эсэргүүцэл илэрхийлж, суулт хийж байна. 
 
Тус намын Бага хурлын болон анхан шатны зарим Үүрүүдийн дарга, гишүүд оролцож байгаа эсэргүүцлээр намынхаа эв нэгдлийг хангах, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсдог болох зэрэг шаардлага тавьж байгаа аж. Мөн намынх нь өнөөгийн удирдлагуудын сүүлийн үед хийж байгаа ажил ердөө намыг хагалан бутаргах үйл ажиллагаа болж байгааг, намын дотоод асуудлыг нийгэмд цацаж, гишүүдээ хагаралдуулан, талцуулж байгаа зэргийг шүүмжилж буй юм байна.
Тэд мөн намын Бага хурал, Их хурлыг дуустал тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж байв.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг