Дэлхий дээр Монгол угсаа гаралтай арван сая гаруй хүн бий. Өмнөд хөрш дэх монголчууд, Халимаг, Тува, Буриад, Дунсян, Дагуур, Алтай, Дээд Монгол, Цастын Монгол гээд дэлхийд тархсан монголчуудаас хамгийн олон нь өмнөд хөрш дэх монголчууд бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-д байдаг.
Тэнд дөрвөн сая гаруй монголчууд байдаг бол Монгол Улс маань гурван сая гаруй хүн амтай, ОХУ-д сая гаруй монголчууд байна. Үлдсэн нь бусад газар нутаг, улс оронд амьдран суудаг гэсэн үг.
Тэгвэл өмнөд хөрш дэх монголчууд сүүлийн хэд хоногт монгол хэлээ хамгаалан тэмцэл хөдөлгөөн өрнүүлэв.
Шалтгаан үндэс нь 2020 оны зургадугаар сард биднийг сонгуульдаж байх үед тавигджээ. Тэр үед ӨМӨЗО-ы Тунляо хотын монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгож өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал “дээрээс” ирсэн тухай мэдээ тарсан байна. Улмаар наймдугаар сард зарим бага сургуулийн удирдлагуудад нь “Монгол сургуулиудын холбогдох байдлын тухай статистикийн хүснэгт” гэсэн нэртэй файл иржээ. Үүнд хятад хэлээр хичээл заах чадвартай багшийн тоо, зохих сургалтад хамрагдсаны дараа хятад хэлээр хичээл заах чадвартай багшийн тоо зэрэг багш нарын хятад хэлний хэмжээг асуусан судалгаа байсан аж.
Мөн наймдугаар сарын 23-нд цахим сүлжээн дэх монгол апп болох Bainu-г хоригложээ. WeChat, DouYin дээрх бичлэгүүд устаж эхэлсэн байна. Тэгсээр наймдугаар сарын сүүлчээр ӨМӨЗО-ы ихэнх аймагт есдүгээр сарын 1-нээс зарим хичээлийг хятад хэл дээр явуулж эхлэх албан ёсны мэдээ зааварчилгаа иржээ. Энэ талаар Хөх хотоос н.Сүвээдэй манай зарим хэвлэлд мэдээлэл бичиж ирүүлсэн байна.
Үйл явдал цаашаа хэрхэн өрнөж, есдүгээр сарын 1-ний өдөр хот бүрт, хотын төв талбай бүрт хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцлийн жагсаал хийх, цэвэр монгол хэлээр ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ заах, энэ бодлогыг цуцлахыг хүссэн өргөдлийн дор гарын үсгийг холбогдох утас хурууны хээний хамт цуглуулах, мөн үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн аль ч сургуульд явуулахаас татгалзах зэрэг зүйлсийг өвөрмонголчууд яаж уриалж тэмцсэнийг бид харсан.
Өнгөц харвал энэ үйл явдал нь БНХАУ-ын дотоод хэрэг мөн. ӨМӨЗО бол БНХАУ-ын албан ёсны нэгж нь юм.
Энэ утгаараа аль нэг улсын дотоод хэрэгт оролцож үл болох олон улсын дүрэм журам бий.
Гэхдээ түүхэн талаас нь яривал Хятадад байгаа дөрвөн сая гаруй монголчууд бол 1634 онд Лигдэн хаан манжуудад алагдсанаар Манжийн эрхшээлд үлдсэн монголчуудын удам угсаа юм.
Тэр цагаас хойш олон удаа засаг захиргааны хуваарь, өөрчлөлтөд орсон ч эх монгол хэлээ марталгүй хадгалж ирсэн. БНХАУ ч ӨМӨЗО-ны албан ёсны хэлний нэгээр “монгол бичигт монгол хэл”-ийг тооцож иржээ. Харин энэ үйл явдлын тухайд цахим сүлжээнд тархаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн даруйдаа Монгол Улсын нийт ард түмний анхаарлыг татсан. ӨМӨЗО-д монгол хэлийг хориглож эхэлсэн үйл явцад монголчууд таатай хандаагүй. Машид шүүмжтэй хандаж, эсэргүүцлийн цуглаан хүртэл боллоо. Манай зарим судлаачид ч энэ талаар “дуугарсан” байна. Судлаач, профессор Л.Мөнх-Эрдэнэ “...ӨМӨЗО-ын асуудал нь Өөртөө засах орон, эрх, автономийн асуудал, харин эх хэлний эрх, хүний эрх гэж томьёолох нь БНХАУ-тай нийлж ӨМӨЗО-ы өөртөө засах эрхийг эвдэж байгаатай адил зүйл. Өөрөөр хэлбэл, Хятадын мужууд БНХАУ-ын дотоод хэрэг, Өөртөө засах орон ба БНХАУ-ын хоорондын асуудал. Харин эх хэлний эрх, хүний эрх нь БНХАУ-ын дотоод асуудал огт биш. ...ӨМӨЗО-ы асуудал бол Өөртөө засах орон, эрх, автономийн асуудал. Эх хэлний асуудал төдий биш. Монголчуудын хувьд энэ орших эс оршихын асуудал” гэжээ.
Нэг үгээр, ӨМӨЗО-ы асуудал БНХАУ-ын дотоод хэрэг ч монгол хэлний тухайд нийт Монгол үндэстэнд хамаатай юм. Энэ үнэн. Аливаа улс үндэстний хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл гэдэг.
Дээр дурдсан даа, дөрвөн зууны тэртээ монголчуудыг тасдаж, өнөөдрийн Хятадад үлдээсэн, эндэх Монголыг 200 жил эрхшээсэн Манж улс өнөөдөр алга. Тэр цагийн хүчирхэг Манжийн хэл өнөөдөр устсан. Манж хэлээр ярьдаг хүн дууссан. /Энд эрдэмтдийг оролцуулан тоолоогүй болно/ Манжууд амьдарч байгаа газар нутаг ч энэ дэлхий дээр байхгүй болсон. “...Байсан” гэх баримт материал нь архивт л үлдсэн байна.
Тиймээс монголчууд Хятадад болж буй үйл явдалд үнэлэлт өгч, дүгнэж хэлэх нь зүй ёсны хэрэг гэхэд болно. Тиймээс ард түмнээ, үндэстнийг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ талаар байр сууриа илэрхийлж, ямар нэг алхам хийх ёстой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч “...Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж тангараг өргөдөг. Энд “...Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж” гэж бий.
Мөн “...Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн” гэж Х.Баттулга Ерөнхийлөгч 2018 онд хэлж байв. Аль ч утгаараа өмнөд хөрш дэх монголчуудын хийж буй тэмцэл, тэднийг харж суугаа нийт монголчуудынхаа өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч “дуу гаргах” учиртай. Гэвч Ерөнхийлөгч маань таг чиг л байна. Магадгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй энэ талаар хөөрөлдөж, монголчуудын санаа бодлыг уриалах хэрэгтэй юм. Ийм олон шалгааны улмаас “...Та, Си Жиньпинтэй нэг яриадахаач” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга таныг уриалъя.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Aidaa demii baihoo
Битгий энэ хөөрүү зан бантан хутгадаг балиар юмандаа улс орнуудын ерөнхийлөгч нарыг зуур. Баттулга арай ч тэгж доош орохгүй. Зүгээр хуучин Монголоор нэрээ л бичижэ сурцгаа
si dargaas aigaad jenko yarij chadahgvi ee bas honio ogoogvi bga
Тэг тэг, та нар эсэргүүц ээ, харин танайхаас нэг тонн ч нүүрс авахгүй шүү. Манайд нүүрсээ зарах гээд бүгд дугаарлаж байна.
улсынхаа гол хэлийг нэмж заах тухай л юм билээ ш дээ! манайд ер нь ямар пад бн аа? Тийм л их хэл соелдоо хайртай юм бол еерсдее монгол бичигээ хитадаас булааж аваад л хэрэглээд даян дэлхийд тvгээгээч дээ!
Чадахгүй ээ, наадах чинь. Жижиг наймаачны ойрхон бодолтой хүн. Коронагаар далимдуулаад 30 мянган хонь бэлэглээд коко оноо Ши Жинпинээс коко оноо авчихлаа гэж бодсон байх, хөөрхий. Цаадах нь хариуг нь Өмнөд Монголыг бүрэн хятадчилах бодлогоор өгч байдаг. Аргагүй л хятад хүний ухаан гарч байна. Манай хүн балмагдсан л сууж байгаа. Бас хөөрхөөн. Оросын хийн хоолойг Монголоор дамжуулж тавина гэж хөөрөөд л. Маш ойрхон бодолтой хүн. Баттулга гэлтгүй монголчууд цөмөөрөө шахуу гэнэн хүүхдэрхүү тэнэгдүү хүмүүс дээ. Нөгөө Хүрэдсүх бүр найгүй. Нефтийн нөөцгүй, Орос түүхий эдээр хангахгүй гээд байхад тэрбум доллырын өр тавин бензины үйлдвэр барин гэх, алтны шороон ордын нөөц үндсэндээ дуусаж байхад өр тавин алт цэвэршүүлэх үйлдвэр барина гэх, нүүрсийг бүрэн шаталтаар шатаачихаад хорт бодис нь 85 хувиар буурчихлаа гэж хөөрцөглөх. Гэхдээ Баттулгыг бид үнэлэх хэрэгтэй. Ямар ч байсан цөөхөн ч гэсэн хэдэн авилгачийг нээлттэй ч гэсэн шоронд хйичихлээ. Одоо сонгуулийн өмнө Элбэгдоржийг хийх хэрэгтэй.
chamtai sanal 1 bn. Hurelsuh suuri une boloh mah guril 2doo anhaarmaar bn. Gazar tarialan, malchid 2 shuud gazraas hamaardag. Getel gadaadynhan gazryg ni hudaldaad avna!!! Teheer gazaraa hamgaalna.Ene bol mah gurilyn une-g doosh ni barij bui hereg. Bas hujaa-n mahny uildveriig oruulj iruulmeergui bn shu!!!!!!!!!! Mahny une tenger hadaj humuus mahaa idej chadahgui bn.
Одоо УХНА, ЖОНХУУ, ГАХАЙ гурав даруй дараахь зүйлсийг шийдэх хэрэгтэй. 1. Аажим аажимаар монголчуудыг монгол бичиг рүү шилжүүлэх. 2. Хятадын SWAP өрийг төлж дуусгах- үүний тулд төрийн зардлуудыг багасгах, ялангуяа бэртэгчин тархины тураалтануудад зориулж тарааж буй халамжуудаа эрс багасгах. Эндээс хэмнэсэн мөнгөөр ойрын 5 жилд Хятадын өрийг бүрэн барагдуулах хэрэгтэй. Хүрэлсүх одоо сонгуулиас айх хэрэггүй. Ойрын 10 жилдээ бүх сонгуульд МАН ялна. Монголын ард түмэн ардчилагч гэж өөрсдийгөө нэрлэсэн гэмт хэрэгтэнүүдээс цөхөрчихөөд байна. Нэгэнт МАН ялах тул бэртэгчин тархины тураалт монголчуудын саналыг авахын тулд тараадаг халамжуудаа эрс багагах хэрэгтэй. Тэдэнд эрдэм сурж ажил хийж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсгэх хэрэгтэй байна.
1 l ium oilguulah herev ovor Mongol undesten bhgui bolbol Mongolchuud bidend aidas bolgoomjlol avchirna. Bid NATO Amerikiin tsomyn puujind naidahaas oor arga alga gej oilguul.
Зүгээр л тэнэгт гэчихье Хэл ч хил ч тусдаа гадаад орны бодлого бидэнд ямар хамаа байна Эсвэл тэр өвөр Монголчуудаа бүгдийг татаж аваад хамт амьдарцгаах юм уу?
Uuchlaarai tuuhen eh gazar shoroon deeree amidarch bgaa ard tumen. Tsagaach hyatad irged gazar shoroog ni bulaasan ium. Cham shig teneguud odoo ch gesen Bayan Oligiig kazahuudad ogson bgaa shu dee,.
Хятадын аюул хажууд чинь ирчихээд байхад бидэнд хамаагүй гэж болохгүй байх аа
Хятад, Орос улсуудын үнэн нүүр царай энэ. Тэдний явуулж буй бодлого биднийг ч гэсэн маш хянуур байхыг шаардаж байна. Хүүхдийн мөнгө нэмэхэд л хөөрцөглөдөг, байгалийн барагдах баялгаа гаргаад оронд нь авсан доллараараа хятад хүний өтгөнөөр бордсон байцаа авч иддэг энэ практикаасаа салах хэрэгтэй. Бэртэгчин тархины тураал өвчин манай үндэстэнийг тахал мэт нэрвэн туйлдуулж байна.
МОНГОЛЧУУДИЙН ДОРОЙ СУЛ ҮЛБЭГЭР БАЙГААН НЬ ХОЛООС ЭХЛЭЛТЭЙ ЯГ ҮНЭНДЭЭ ХУУЧНЫ МАХН+ОДООГИЙН МАН- ЭНЭ НАМЫГ ТОЛГОЙЛОГЧИД ДЭМЖИГЧИД БҮГД ЭХ ОРОНДОО ХАЙРГҮЙ ХАРИЙХАНЫГ ДАХИСАН УЛААНБОЛЬШВИЗИМЫН СУУРЬТАЙ ХЭСЭГ БҮЛЭГ ХАРАНХУЙ СҮГНҮҮДЭЭС Л БОЛЖ МОНГОЛ УЛСЫН СҮР СҮЛД УЛАМ ДООШИЛЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД УХААРЦГААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОЛ ТУЙЛЫН ҮНЭН ЮМ ШҮҮ ..СЭРЦГЭЭ ГЭГЭЭРЦГЭЭ МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ИХ МОНГОЛЫН СУУРЬ УХААН МАНДАН БАДРАГ ОРОС ХЯТАДЫН ХОРЛОНТ БОДЛОГО СҮЙРЭН ЗАМХАРАГ...
Боловсролгүй наймаачин
Soliorood baih yumaa
Монгол гэлтгүй өөрийнхөө Чукча Чурка дуракууд Хятад Япон Солонгос нармай Азийн ард түмнүүдийг бүгдийг арьс өнгөөр үзэн ядаж устгаж арилгаж ирсэн Оросын хүргэн Монголын төлөө санаа зовлоо юу? Орос хольж ярьдаг оркууд буриадууд бүгд Монголчууд аль хэдийн биш.
JONHUUG hen ch toohgui. Beldej ugsun tsaasan deerhiig muuhan unshdag l hun. Shuud tolgoigooroo buruu yum yarij buur gai bolno tsaadah chini. Mad taviulaad uilaad garch irne.
Оросууд л аймшигтай. Манай сэхээтнүүдийг буудан хороож , эх бичгийг устгасан улс мөн шүү!!
Юу солиороод байгаа юм бэ? Баттулга Си жин пинтэй ярина гэж юу байсан юм бэ? Их гүрэн өөрсдийнхөө дотоод асуудлыг шийдэж байна. Энд үхэр монголчууд та нар оролцох эрхгүй шүү. Хараад л сууж бай. харамсах, өрөвдөх энэ тэр нь та нарын эрх. харин Хятадын дотоод хэрэгт бүү оролц. Та нар л баруун зүүн монгол гэж нэг муу хааны овоодой булаацалдаж явж манжийн эрхшээлд ээлж дараалан орж одоо үр дүнд нь ар ба өвөр монгол гээд сууж байгаа биздээ? хохь чинь. Тэр муу баруун монголын Галдан хулгайч мэтийн юмнуудаас болсоноо л ойлгож гэмш. гүйцээ
Bid uher bish hun !!!!!!!!!!!!!!!! Buhel buten ard tumen doromjildog chi zail!!!!!!!!!!!!!!! Chi end amidrah erhgui!!!!!!!!!!! Bid zugeer suuj bgaad aluulmaar gui bn. Shuud heleye.. Chamaig ch gesen alah odor irne. Chini huuhdiig chinii nuden deer jignej chanaj chamd iduulne. Chinii ohiniig huchindene chamaar ooroor chini!!! Hil hyazgaar gdeg chini hunii tarhind l bdag. Odoo bo mongotei tsomyn zevsegtei ni tom duugarch huuli hil hyazgaar togtooj bn!!!
За би маргааш нэг яриадахъя. Манай монголоос хэдэн жүдоч явуулж тэр монгол бичгийг хавчаад байгаа хэдэн бүдүүн хужаад нь өчих мэх хийлгэе
MANAI ERUNHIILUGCH EHONGOL HELNIIHEE TUHAID DUUGARAH BAIHAA... duu garahgui bol tun toogui hereg shuu
Eh mongol helee demjeerei
Элбэгдорж Ши Жинпинтэй энэ талаар яриад ойлгуулчихсан, ОК гэсэн гэнэлээ. Эби сошиалаар сая өөрөө тэгж хэлнэ лээ. Мань хүний үгэнд цаадах нь сүрхий ордог юм гэсэн. Үнэн болов уу!!!???
Yzen yaddag oros chini garch zailaad 30 jil bolohod mongolchuud ter gaihuulaad baigaa bosoo bichig gedgee ogt suraagyi ba ogt heregledeggyi. Orosiin hycheer bosoo bichgeesee salsan geed hutsaad baidag mortloo oros zailaad 30 jil bolohod ter bichig ysgee sergeej heregleegyi. Busad ulsiin dotood asuudal bidend padgyi. Bid ogt heregledeggyi umnii toloo busad ulsiin dotood heregt oroltsoh shaardlagagyi
Yzen yaddag oros chini garch zailaad 30 jil bolohod mongolchuud ter gaihuulaad baigaa bosoo bichig gedgee ogt suraagyi ba ogt heregledeggyi. Orosiin hycheer bosoo bichgeesee salsan geed hutsaad baidag mortloo oros zailaad 30 jil bolohod ter bichig ysgee sergeej heregleegyi. Busad ulsiin dotood asuudal bidend padgyi. Bid ogt heregledeggyi umnii toloo busad ulsiin dotood heregt oroltsoh shaardlagagyi
Yzen yaddag oros chini garch zailaad 30 jil bolohod mongolchuud ter gaihuulaad baigaa bosoo bichig gedgee ogt suraagyi ba ogt heregledeggyi. Orosiin hycheer bosoo bichgeesee salsan geed hutsaad baidag mortloo oros zailaad 30 jil bolohod ter bichig ysgee sergeej heregleegyi. Busad ulsiin dotood asuudal bidend padgyi. Bid ogt heregledeggyi umnii toloo busad ulsiin dotood heregt oroltsoh shaardlagagyi
Ene garid geech etgeed ooroo Ter bichgeeree neree ch bichij chadahgyi hyn eronhiilogch Battulgiin garaar mogoi bariulah gej baina. Mongold bosoo bichig surah hyseltei hyn baihgyi. Harin gadaad bichig yseg surah hyseltei hyn mash ih.
Ene garid geech etgeed ooroo Ter bichgeeree neree ch bichij chadahgyi hyn eronhiilogch Battulgiin garaar mogoi bariulah gej baina. Mongold bosoo bichig surah hyseltei hyn baihgyi. Harin gadaad bichig yseg surah hyseltei hyn mash ih.
Ар монголчууд Сүхийн талбай дээр нэгдээд нэг хашгарчихвал байдал өөр болно .Чингис хаан ч харж л байна.Баттулгаыг харий л даа .
Дэмий байхаа. Сонины явуулга.
Өвөр Монголчууд хэдэн хониноос үнэгүй болох гэж дээ, ерөнхийлөгч эрхбиш үг дугарах байгаа !!!
Ar Mongolchuud jagsaald !!!
МУ ерөнхийлөгч гэждээ дээрэмчин хүн хаан болдог үлгэр луугаа адил юмдаа. Муу сайн ч Элбэгээ байсан бол нэг юм хийсэн байгаа. Гадаадад байдаг нэг үндэстэнгээ хамгаалах, өмгөөлөх асуудал дэлхийд байдаг. Монгол ялна балайраад байсан монголчууд, манай соёл ялагдаж байна. Баттулгаа сөрөөд гүйлдээ чи!
ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ МЭТИЙН ГӨЛӨГ ОРОНД АРАЙ ТАРАХГҮЙ БАЙХӨӨ. ӨМСӨЖ БАЙГАА БАНДААШАА БОД