Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.
Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй хятадын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.
Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.
Сэтгэгдэл0
mash zuv sanal devshuulsen bna.mal aj ahuin garaltai mash olon turliin daivaryg bolovsruulan china d gargah bolomj baigaa buguu gagzhuu china talyn oruulakh baraany jagsaltand tedgeer buteegdehuun baidaggui yum yum. uun deer manai HAAYaam yamarch idevkh gargaj ajillahgui bna.uchir n mergejliin bus humuuseer duursenees ene asuudal uudeltei
.... Х.Батлага( цаашид Х.Б гэнэ)..-Монголын цэвэр хөрс,ус агаарт боловсорсон цэвэр хүнсийг танайд экспортолмоор байна...Ван И( цаашид В.И гэнэ)...-Ваа,цэвэр хөрс ус агаар байж чаджиинуу,80 сая мал туучаад,нинжа нар сэндийчээд,пестицидээр хордсон хүнсийг монголчууд ч тоож идэхгүй сурагтай,харин бид ОХУ- ын Забайкальскад арвин их газрыг ерөнхийлөгч ВВП- ийн зөвшөөрлөөр үнэгүй түрээсэлж тариа ногоо тарьж эко хүнсээр ард түмнээ хангаж байна,манай Хөлөнбуйр аймгийн мал жинхэнэ цэвэр өвс иднээ.... Харин Бурмаа сайдын үед Буйр нуурын сав газар 1500 шоо километр газар түрээслэх юу болсон ?..Х.Б..- Би арин тэрэнд чинь хамаагүй шүү,миний дайснууд намайг харлуулах гээд л элдэв юм ярьдаг ,нарийн төмөр зам,хятад та..... В.И.. кхм кхм.... Бид жаахан сэдвээсээ хазайв..... Стратегийн түншлэлийг дээд түвшинд гаргаж..... Х.Б...- Харин тийн,би ковидоос айлгүй ноён Ши- тэй очиж уулзсан... В.И..- Хятадын ард түмэн ноён Ши Жин Пин тийм юмыг хэзээ ч мартдаггүй.... кхм кхм харин эко өвс иддэг,нэг тийм.... дөрвөн хөлтэй.... гучин....Х.Б...- 570- уу ? эсвэл ланд 200 юу ?.. В.И...- гүй ээ амьд амьтан,таван хошуу малын нэг....??!!...ХБ-..- ааан... 30 мянган хонь уу... Шууд хэлчихгүй... Маргааш гэхэд Эрээнд хүргээд өгчинэ.... В.И ( цэвэр орос хэлээр)...- Женко,ты не п"""зди,я знаю ваших " маргааш"... К концу месяца все обешанного выполнить,сам перегонишь!!!!! Х.Б ( номхон зогсоод) ...-Служу Советскому Союзу ...ээ ээ,то есть ...ВАМ !!!!
Жонхуу энэ хэргийнхээ төлөө огцорвол таарна
Хоёр хөрштэй нягт хамтран ажиллах нь маш зөв. Ингэснээр хөгжлийн хамгийн дөт замаар явна Манай улс төр хамтын ажиллагаа идэвхжиж буй нь Баттулга Хүрэлсүх Занданшатар нар зөв зүгт зөв замаар явж буйг харуулж байна
Орос Женко Монголын гүйцэтгэх засаглалын ажилд хамаагүй,хариуцлагыг нь хүлээхгүй болхоороо дэндүү хамаагүй шоудах юм. Монголын хүнсийг эко гэж Оросын хүргэн амныхаа бангаар тодорхойлдог ч үгүй. Найран дээр хонь амалчихаад таг болдог уламжлалаа одоо боль. Өгнө өгнө гээд л хагас жил боллоо. Монголын нэрийг зориуд гутааж байгаа юм шиг зовлонтой юм зүгээр.
Ямар тэнэг юм ярьдаг Ерөнхийлөгч гуай вэ?! Үүнийг чинь Хөдөө аж ахуйн яамны газрын даргын төвшинд л ярьж шийддэг асуудал шүүдээ. Ван И ноёнтоны инээд мөн их хүрсэн байх даа.
Үгүй байх дэлхийн хүн амын 15%ын хүнсний бизнест оръё гдг бол сайхан санал чи юмыг томоор бодох хэрэгтэй чадахгүй бол чацага царайлаад дуугай л бай
Маш зөв. Манай ерөнхийлөгч Женко гэгч одоо л нэг зүгширч байна даа. Монгол ялна, Хятадыг ална гэж ярьдаг дүнхүү гар байсан. Бүр танигдахгүй болтлоо төлөвшиж байна. Овоодоо ! Улс орон гэж мөнхийн хоёр хөршүүдээ адилхан хүндэтгэж харьцах нь амин чухал болохоос биш нэгийг нь муулаад нөгөөг нь бурханчлаад магтаад байна гэж яаж болох билээдээ Женко гай минь !
Tm shuu zov hellee
залхуу арчаагүй мунхаг монголчууд эх орондоо жилийн дөрвөн улиралд тариа ногоо тариалаад хятад руу экспортлоод байвал доллар юань орж ирнэ дээ.
хятад хортой хүнсээр солихиймуу
Тэтгэвэрийн зээл хаалгалсан, мөнгө би ч авна чи ч авна гээд хэрэлдээд байгаа хөгшид, нутгийнхаа чулуу, эмийн ургамалаа хуу хамаад худалдчихдаг нөхөд, нэг өдрийн хоол, архины мөнгөнөөс саналаа худалддаг арчаагүй нохдууд нэмээд төрд шургалсан дээрэмчид гээд та нар Монголыг Хятадын эрхшээлд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулагчид, урвагчид гэдгээ одоо хараа биз . Хятад танк, цэрэг оруулахгүйгээр Монголыг мөнгөнд сохорсон, мэдлэг боловсрол бага, 3 нүүдлийн цаадахыг харах ухаангүй, буу зүүж, хүн дурайж зураг даруулах насандаа байгаа сагсуу салаан захирагч, бөхөөр удирдуулсан төртэй, нэг өдрийн хоол, архины мөнгөөр саналаа худалддаг ард түмэнтэй улсыг цагын аясаар эрхшээлд оруулж байгаагаа тодорхой хэлчихлээ.
Үнэн үнэн. Тэнэг монголчууд хойч ирээдүйгээ харж чадахгүй болтлоо сохорчээ. Ардчилал тэнэг монголчуудын тархи нүд хоёрын сохолсон байна.
Маш ухаалаг хэлжээ монголын хөрсөнд тарьсан ногоо ЭРҮҮЛ иймээс танайх ногоо оруулаад хэрэггүй харин бид тАнайд нийлүүлий гэж хэлсэн байна БРАВО.
Mash zov yarij bna saihan uulzalt boljee 2 ornii nairsag nohorlol mandan badrag
Manaih yugaa exportloh yum boldoo. Importoo orloj chadahgui baij. Mongol uls bol gazar tarialand tohiromjgui uls. Hamag hursuu erguulj, yum tariad ch Hyatadiin 1 mujiin udiin tsainaas iluu garahgui. Mahaa harin bolovsruulaad, undur unetei gargaval yu yum gehees. Joohon mah gargahad uursduu mahnii homsdold ordog uls shude
Хятад Монголоос тэгээд талх,боов , боорцог авах юм биздээ
Mongol hel, mongol bichig, mongol soeliig boomilj ehelj baigaa Hyatadiin toriin bodlogiin talaar gants ch ug ganhiisengui ee? Emeegeed baina aa daa? Evluulj heleh ugee olohgui duugui ongorson ni ene uu? Yaj helehee, yu helehee medehgui bol duugui baisan ni ch deer yum uu daa. Buruu zoruu yarij baidliig ulam dorduulsnaas ter ni deer. Gehdee mongol toriin terguunees ter zergiin sanaa onoogoo helchih uhaan, ev eye garna gej goridoj bailaa. Talaar ongorov.
Organic huns mash amarhan muuddag shuu!! Hadgalalt teeveriin asuudalaa sain zohion baiguulah heregtei!!!!
Ард түмэн өлсөглөн, хужаанууд нь махыг булааж авчхаад байхад хужаад махаа өгөх хүсэлтэй байна гээд залбирч байгаа нь үнэн тэнэг бөгөөд Монголоо гэх сэтгэлгүй зэвүүн.
Наад Хятадууд чинь эрүүл эко мэдэхгүй ээ шээсээ ууж баасаа идээд олон жил болчихлоо ш дээ
Монгол Орос ялна.Хужаа Америк Япон ялагдана.
Mongoliin Eronhiilogch hun hindu shashintnuudiin zanshlaar mendchilehee bolimoor yum. Estoi shal teneg haragdah yum. Manai mongoliin ertnii mendchileh eos baigaa shuu dee gar hol barij halh hatsar unsehguigeer..