Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гэж нэрлээд байгаа, гадаад их гүрний эзэн хараат байдал, авторитари дэглэм, сталинист коммунист засаглалын эсрэг, цаг үеийн олон улсын байдлын шууд нөлөөтэй өрнөсөн Монголын нийт ард түмний бослого хөдөлгөөн эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн шуналаа далдлан нууж, тэр үеийн МоАХ, АСХ, ШДХ зэрэг хөдөлгөөн тэдгээрийн улс төрийн байгууллага болох МоАН, СДН, ҮДН зэрэгт шигдсэн үл бүтэх нөхдийн гар дамжин, МАХН, МАН- тай үгсэж, МАНАН будан, урвалт шарвалт, хулгай дээрэм, хуувилдааны 30 жилийг туулан эцэстээ АН гэсэн анх байгуулагдсан үзэл онолоосоо эрс ялгаатай, ангич улс төрийн хүчний гарт орж, ялагдал доромжлолын дор амь төдий л оршиж байна.
Жаран тэрбумын хэрэг, ждү болоод бусад завхарлаас үүдэлтэйгээр, дангаар ноёрхож байсан УИХ-аа тараахад тулсан МАН 2019 онд арай ядан хөл дээрээ тогтож байлаа. Ийм эгзэгтэй үед зөв залсан бол 20 онд АН Засгийн эрхэнд гарах байсан юм шүү. АН үзэл онолын тодорхойгүй байдал, удирдагч, бүлэглэлийн явдлаас үүдэн унасан. Өнөөдөр тэр УИХ-д бүлэгтэй байгаа нь найдвар итгэл тээсээр ирсэн ардчилал, эрх чөлөөг хүсэгч мянга мянган гишүүд, дэмжигчдийн ач гавъяа юм.
АН Үндсэн дүрмэндээ их өөрчлөлт оруулж, гишүүдийн нам болсон гэх боловч энэ нь хоосон сүржигнэл болохыг сүүлийн үеийн намын амьдралын өрнөл нотлож байна. Дүрэм ёсоор сонгуулийн дараа суудлаа өгсөн дарга гэнэт амилж, үүрэг гүйцэтгэгчээр үлдээсэн нөхөр дүрэм бус үйлдэл хийж буйг илчлээд өөрөө хууль ёсоор дарга хэвээр хэмээн зүтгэв. Гэтэл намын дүрмэнд нь сонгуульд ялагдсан бол дарга огцорсонд тооцдог ажээ. Энэ явдал холион хутгаж, цахимаар хуралдсан Их хурал хүчинтэй эсэх нь эргэлзээнд орлоо. Шинэ хуучин хоёр нөхөр эвдрэлцэхэд л энэ нам эргэлзээнд орж байна. Тэгэхээр гишүүдийн нам мөн байна уу. Гишүүдийн нам юм бол түүний дотор асуулга явуулаад л шийдчих л дээ. Орчин үед үүн шиг амархан юм алга. Харамсалтай нь тийм хүсэл алга, дээд доод шүүх болоод явчихлаа.
Уг нь улс төрийн нам дүрмээ биелүүлж буй эсэхэд Дээд шүүх хяналт тавих шаардлагагүй л дээ. Намууд Засгийн эрхийн төлөө байгуулагдаж, түүнд хүрэхийн тулд сонгуульд оролцон дүнгээ тавиулдаг. Тэгвэл сонгуулийг явуулдаг, хянадаг, үр дүнг зарладаг СЕХ гээч л улс төрийн намуудыг бүртгэж, үйл ажиллагааг нь хянах нь зохимжтой юм. Юун тэр Шүүх засаглал вэ. Тэр чинь “ажлаа” дийлэхгүй буюу шударга засаглалын хэмжээнд очоогүй, авилга хээл хахууль, амь биеэ хорлолт гэсэн хэл ам дагуулаад удлаа шүү дээ. Шинэ хуультай болоод дордох, сэхэхийн алин болохыг цаг хугацаа харуулна биз.
Аливаа сонгууль нь улс төрийн намуудын хувьд цусгүй тулаан байдаг. Чухамхүү энэ тулаанд ялан дийлж байж, зорилгоо биелүүлдэг нийтлэг зүй тогтол энэ ертөнцөд тогтсон байна. Тулаанд командлагчгүй орно гэж байхгүй. Тэгвэл ялагдана. Гэтэл өнөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН жанжингүй зогсох ажээ. Яагаад гэвэл УДШ шинэ хуучин хоёр даргын хэнийг ч намын тэргүүнээр бүртгэсэнгүй. Нам дотроо ингэж арсалдах нь хэнд хэрэгтэй юм бол? За лав АН-ын язгуур эрх ашигт эрс харшилах нь тов тодорхой. Эндээс энэ асуудал ямар нэгэн бүлэг этгээдийн эрх ашигт хамаатай болох нь тодорхой гэж хардах бүрэн үндэс байна. Бүлэглэл, бүлэг этгээд гэдэг ойлголт намуудын үйл ажиллагаатай шууд холбоотойгоор Монголын улс төрийн хэллэг, ойлголтын санд ороод удаж байгаа шүү дээ. АН-ын хувьд энэ явдлыг харин ч зөвтгөөд 2000 онд янз бүрийн онол, үзэл баримтлалтай олон нам нэгдсэн учраас тэр хэмээн хариуцлагагүй хийгээд хүүхэд хуурах шиг юм ярьдаг. Угтаа бол нэг үзэл бодол, онолыг зөвшөөрч, тодорхойлж байж нэг улс төрийн хүчинд нэгддэг теором энэ гаригт үйлчилдэг юм. Логик нь ч ойлгомжтой. Ухаандаа амьдран сууж, насыг илээнэ. Хайртай дуртай хэмээн хосууд нийгмийн үндэс гэр бүл үүсгэдэгтэй утга нэгэн билээ.
Гарман дээр морио сольдоггүй гэж монгол ахуй амьдралаас үүдэлтэй сайхан сургаал үг бидэнд бий. Намууд ч хэрэг болвол ашигладаг. Харин АН гарман дээр морио солих гээгүй юм бол өмнө нь хэцүү чанга үед газрын наймаа, МАНАН бүлэглэлийн хорт явуулгаас бүрэн залхсан ард түмний сонголтоор гарч ирсэн Баттулгыг дэмжээд явах нь яасан юм бэ. Ийм жишиг Монголд бүү хэл дэлхийд тогтсон юм шүү дээ. Багабанди, Энхбаяр, Элбэгдорж намаасаа л хоёрдох эрхээ авсан. Гэтэл үгүй ээ. Сунгадаг, сонгодог юм болоод явчихлаа.
Үнэнийг өчихөд АН-д өнөөдөр Х.Баттулгаас өөр сайн өрсөлдөгч байхгүй гэдгээр мөрийцсөн ч бэлэн байна. Үүний цаана бас л нэг бүлэглэлийн эрх ашиг, явууллага оршиж буй нь тодорхой. Энэ бол бараг хардлагаас даваад байна. Өөрөөр хэлбэл АН-ын эрх ашиг гэдэг бугшсан бүлэглэлийн эрх ашгаас доогуур тавигдаж буй хэрэг л дээ. Ийм тохиолдолд “гишүүдийн” АН оршиж байна уу үгүй юү гэдэг асуудал тавигдана.
Тулааны өмнө командлагчгүй АН зогсож харагдана. Гишүүдийн АН оршиж байна уу үгүй юү Та юу бодож байна. Ламаар, зоосоор тоглодог Монгол Улс намаар бас тоглодогоо зогсоохгүй бол 21 дүгээр зууны аяыг даахгүй шүү. Энэ намыг энэ зууныхны гарт, ухаанд өргөх цаг нэгэнт ирсэн юм биш үү. Бас л Та юу бодном?
Түндэвдоржийн Залаа-Уул
Сэтгэгдэл0
Орос смартфон утаснууд 200000 төгрөгийн үнэтэй байна.
АН хэмээх өмхий жорлон түүний гишүүд хэмээх хархнуудыг юу ч үгүй болтол устган цэвэрлэж ариутгах хэрэгтэй. Үйл ажиллагааг нь хуулиар хориглож, гадны гар хөл болж монголоос өмч хувьчлал нэрээр дээрэмдэж авсан байшин барилга, газрыг нь хураа. Гадныхны гар хөл болж монгол улсыг сүйрүүлсэн эрлийз хурлийзууд, мөн улс орных нь эсрэг ашиглахад хялбар юм ойлгох чадваргүй Батүүл, Сайханбилэг, Эрдэнэ... ганц бие эмэгтэй Оюунгэрэл мэтийг шоронд хий, цаазал. Тэгж байж монгол улс цэвэршиж цааш хөгжинө.
Ардчилал гэдэг чинь зов залаад явбал тийм ч муу зуйл биш шуу Наад ул бутэх гэдэг уг чинь арай зохихгуй байна
Ман д барьж байгаа Эрдэнэ хулгарын бэлэг
шууд тараах хэрэгтэй энэ намыг нам биш луйварчдын цуглуулга
Ах дүү хоёр бах мэлхий юм уу хаашаа юм.
Ардчилалын буяныг эдлэхээрээ нэг болчоод эргээд нулимаад байгаа дуракууд хүсээд байгаа дарангуйлалдаа тамаа эдлээсэй
Нөгөө ГАлиндав Мөнх-Эрдэнэ гээд шинэ хүчирхэг залуучуудад өгөө 60 гарсан хэдэн зөнөг өвгөдөө тэтгэвэрт нь хөөж гаргаач Энэ Эрдэнэ Туваан гээд хэсэг зөнөгүүд баыйна
Ардчилалын буяныг эдлээд өнөөдөр үг хэлэх,өмч хөрөнгөтэй,сонгох,сонгогдох эрхтэй болчихоод эргээд зарим нь нулимдаг байна шүү.1990 оноос өмнө лангуун дээр давс л байлаа.Өөрсдөө хийж бүтээсэн юмгүй 60 чавганцын ажил хийгээд орсуудаар 3;4 дүгээр хорооллоор бариулж байснаа мартсан бололтой .Мах ,сүү ,талхны картны бараанд залхтлаа оочерлоод байснаа мартсан бололтой.Үг хэлэх эрхгүй 40 орчим мянган иргэнээ нүдэн дээрээ хөнөөлгөж байснаа мартсан бололтой.Өнөөдөр Уихын МАНгарын 54 гишүүн 750 сүм хийд буулгасандаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олговор олгох хууль өргөн барьж байна.Юу вэ.Уучлаарай тэр тусгаар тогтнолынхоо орвонгоор төлөөрөй
90.112 Чи хичнээн чалчаад чиний үг үнэ цэнэгүй чи хичнээн хөрөнгөтэй байгаад хэнд ч хэрэггүй чи их идсээр явдаг жорлон л болно тэгээд тэр сүм хийддээ очиж манаач хий л дээ Ардчлал гэж энэ
Үг хэлэх ч хэн ч тоохгүй, Шүүх засаг нь эрх мэдэл, мөнгө,танилдаа Намд үйлчилдэг жирийн иргэдэд ардчилсан маягаар ч биш бүр хэлмэгдүүлж үйлчилдэг Дураараа дургиж оркжож болдог энэ бол ардчилал А тийн ерөөсөө л худалдан авах эрх чөлөө дийлэнх нь энэ эрх чөлөө дутмаг
Энэ намуудыг татан буулгаж, хуулийг еерчлен татан зохион байгуулалтанд орох хэрэгтэй бна. Улс тереес залуус хол байж, эхлээд тархи толгойгоогоо цэнэглэх естой!!! Ямар рестораны уйлчлэгч хийх гэж байгаа биш!
Авилга, хулгайд хутгалдаагүй цэвэр залуус гаргаж ирэхгүй бол энэ нам өнгөрсөөн. 12-16 онд эрх баригчид нь бараг цөм АТГ-д байцаагдаж 10 гаруй хулгайч нь шүүхээр шийтгүүлээд байгйаа.
ZAA BOLI BATTULGAA bYYP BISH SHUU. BATTULGA CHI & yyliin tsaana shuu
Олуулаа нийлж Сократаа цаазалж алсан Грекийн Ардчилалаас та нар юугаа горьддог байна аа! Залуус минь ийм хар домтой хараал жатганд автаж шившиг болов! Гарч ирээд Зоригоо алчихсан түүх давтагддаг байхгүй юу даа? Одоо тэр Грекийг хар! Хятадын боол улс болчихсон. Хятадад улсаа зармаар бол Ардчиллаа дэмжээрэй!
Ардчилал яагаад буруутдаг вэ гэхээр олонхоор асуудлаа шийддэгээс тэр юм. Нийгмийн олонх бол заавал боловсрол дорой,ёс суртахуунаар ялзарсан ,бэртэгчин ,эрүүгийнхэн,ажилгүй шимэгчид,архичид гэхчлэн тоолж баршгүй олон хүн хогнуудын нийтлэг байдаг юм. Тэд хэзээ ч шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдвэр гаргадаггүй. Чадахгүй юм чинь.Чухам ийм учраас АНУ д бүх нийтийн тэгш шударга сонгууль биш харин төлөөллийн ардчиллаар сонголт хийдэг. Төлөөлж буй иргэн мэдээж гудамжны архичин,ажилгүй хулгайч байхгүй нь тодорхой шүү дээ. Шийдвэр гаргах түвшинд дээд шат руу ахиж байна гэсэн үг юм.Одоо нэг эмчийн буруугаас Засгийн газраа огцруулна гээд яваа малууд бол тэр олонх гэдэг ангилалд багтаж буй харанхуй этгээдүүд юм. Ингэж болохгүйг мэдэж буй хэсэг нь цөөнх болохоос гадна гадаа гарч орилохгүй байна. Тэр галзуунуудын тэнэг үйлдлийн үр дагавар ардчилсан шийдвэр мөн үү.
Олуулаа нийлж Сократаа цаазалж алсан Грекийн Ардчилалаас та нар юугаа горьддог байна аа! Залуус минь ийм хар домтой хараал жатганд автаж шившиг болов! Гарч ирээд Зоригоо алчихсан түүх давтагддаг байхгүй юу даа? Одоо тэр Грекийг хар! Хятадын боол улс болчихсон. Хятадад улсаа зармаар бол Ардчиллаа дэмжээрэй!
Уг санаа нь зөв юм. Гэвч
Монгол хүний ухаан нэн доройтоод юманд буурьтай хандахаа больжээ. Хийссэн тэнэг хөөрүү иргэд түрүүлж дуугарч тэрнийг нь олонх болсон мангуу хэсэг нь сүрхий амьтад гэж гэнэн томоогүй тэнэглэлээр итгээд босгосон бүтээснээ сүйрүүлдэг жишиг тогтлоо. 1990 онд ийм тэнэглэлээр улсаа бараг сөнөөгөөд саяхнаас арай ухаан орсон ч эргээд одоо төрөөрөө тоглох шинжтэй болоод явчихлаа.Аливаа тогтолцоонд залгамж чанар маш эрхэм. Хамгийн их ардчилал хөгжсөн гэгддэг АНУ д гэхэд залгамж чанар чухалчлагддаг. Манайд залгамж чанар гэж юмыг устгасан нь дүр эсгэсэн хуурамч ардчиллын балаг юм.ОХУ н Төрийн Думын Дээд танхимын дарга Матвиенко манай дебилүүдэд хандаж ,Танайд нэг хүн солигдоход төрийн бодлого чинь бүрэн өөрчлөгдөөд байна.Та нар нэг ярьсандаа байгаач гэж арга ядсандаа хэлж үзсэн. Энэ бүхэн АН-д ч хамаатай. Хийрхүү гэнэн тэнэгүүд бүгдийг огцруулаад бүгдийг шинээр солиод энэ нам сайжирна гэж бодож байх шиг.Тэнэглэлийн дээд нь энэ юм. Залгамж чанарыг орхивол бүрмөсөн сөнөнө.
Тулааны өмнө МАН ч бас жанжингүй тулалдах бололтой.Хүрэлсүх ажлаа өгвөл ч өгье гэж байна.36мянган иргэнээ хэлмэгдүүлсэн нам өнөөдөр 750 сүм хийд нураасны нөхөн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр 54 УИХын балай МАН гарууд хууль батлуулахаар оруулж байна.Үгүй татвар төлөгчдийн мөнгөөр биш 9 давхар МАН ын байраар төлүүлэх хэрэгтэй.МАН намын балаг дуусдаггүй ээ Татан буулгахад хангалттай баримт байх юм
Тулааны өмнө МАН ч бас жанжингүй тулалдах бололтой.Хүрэлсүх ажлаа өгвөл ч өгье гэж байна.36мянган иргэнээ хэлмэгдүүлсэн нам өнөөдөр 750 сүм хийд нураасны нөхөн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхөөр 54 УИХын балай МАН гарууд хууль батлуулахаар оруулж байна.Үгүй татвар төлөгчдийн мөнгөөр биш 9 давхар МАН ын байраар төлүүлэх хэрэгтэй.МАН намын балаг дуусдаггүй ээ Татан буулгахад хангалттай баримт байх юм
Овоо иджээ туучийнууд. Эрдэнэ Миеэ хоёрын зураг бүүр янзтай.Ихэр юм шиг.
АН гэж байхгуй ээ. Умаа хум
МАН оршиж байгаа цагт Монгол хэзээ ч хөгжихгүй. Ядаж бүх түүх нь худлаа. Хулгайчуудаар дүүрсэн нам
МАН оршиж байгаа цагт Монгол хэзээ ч хөгжихгүй. Ядаж бүх түүх нь худлаа. Хулгайчуудаар дүүрсэн нам
МАН оршиж байгаа цагт Монгол хэзээ ч хөгжихгүй. Ядаж бүх түүх нь худлаа. Хулгайчуудаар дүүрсэн нам
Сонгуульд Үндсэн хуулийн бус замаар ялдаг жишгйг МАН ын бузарууд тогтоосон доо. Санжийн Баяр шангий нь татаад Мэлгэр Миеэ залгамжилж Топор нутагшуулсан. Одоо монголд үнэн юм гэж байхгүй болсон. Мөхлөөс өөр юм харагдахгүй байна даа
Луйвар залилингийн хаан с.эрднээгээ намаасаа хөө тэгвэл итгэе!!!
Монгол ардчилал гэдэг юм байгаагүй, хэзээ ч байх хөрсгүй. Хэсэг хулгайчууд л тэгж хашгирч түмнийг хуурч мунхруулан байж төрийн толгойд гарч улс орноо тонон дээрэмдсэн. Одоо тэдэнд гэмий нь мэдүүлж хувь тавиланг нь эдлүүлэхээс өөр ярих юм байхгүй шүү.