-Монголчууд амьдралаа шал дэмий юманд үрдэг
Шүүмжлэлт нийтлэлдээ зөвтгөл хайж байна. Монголд болж бүтэж байгаа гэгээтэй юм зөндөө байна, тэрийг үгүйсгэх санаа надад хэзээ ч байгаагүй, байхгүй. Олшроосой л гэж хүсэх юм. Болж бүтэж байгаа, гэгээтэй юм нь 3 сая хүн арддаа жигд тархаад, хүн ард нийтээрээ түүний үр шимийг амсаад, дагаад сэргээд босоод ирдэгсэн бол–ганц мөрөөдөл маань энэ л дээ. Үр шимийг амсаад, дагаад сэргээд босоод гэдэг чинь эдийн засагт нэмэх оноо авчраад, мөнгө санхүү нь арвижаад, хүн ард нь чинээлэгжээд, эрүүлжээд, зөв амьдраад гэсэн санаа юм шүү дээ.
Гэтэл тийм үр дүн байхгүйд л би, бид бухимдаад байгаа юм. Төрийн тэргүүн хэдэн арваар нь, жилдээ бол хэдэн зуугаар нь шагнаж байнаа. Гавьяатууд ярайж байна. Одон медаль, алдар цол энгэр даахгүй болж байна. Төрийн ордны төв асарт, төв талбайд амьд цэцгийн баглаа алаглаад л, дан цоо шинэ дээлээр гангарсан ахан дүүс, анд нөхөд баярлалдан бахдана. Ердөө хоёр гурван зуун метрийн цаана гуйлгачин түүлгэчин амьдрал, хог ухдаг золбин тэнэмэлүүд язганаад л. Харьцуулаад үз дээ. Ордноос хойшоо км яваад гэр хороолол руу ороод ирэхэд л нүд хальтарна. Эмзэг ба зорилтот бүлгийн нэн ядуу айл өрхүүд ярайж харагдана. Захуудыг тойроод ёстой тамын амьдрал оволзоно. Аль хэддүгээр зуунд, хаана, ямар улс оронд яваагаа мартмаар. Эрхбиш монгол хүмүүс тэр тамын амьдрал дунд байх шиг байна. Нарантуулын хойд хаалга хавьд үдээс хойш очоод үзээрэй. Миний бичсэн үнэн үү, худал уу?
Корона гэх нүгэлт вирүс дэлхийг нөмрөөд манай улс бас давхар хэлмэгдээд явж байгаа энэ цаг мөчид эмч, эмнэлэг, сувилагч, эмийн сангийн талаар монголчууд нэгдсэн мэдлэг ойлголттой болж авсан байх. Бас онцгой байдлын алба, цагдаа, цэргээ ч ялгаж танихтайгаа болж авлаа. Хүн ардын тархинд суусан өнгөц мэдлэгийг нь би хэлж байна.
Бүтээн байгуулалт нь мөнгө бүтээдэг, экспортолдог, ажиллуулдаг, цалинжуулдаг салбар байгаасай гэтэл коронагийн энэ цаг үед арай өөр бүтээн байгуулалт яригдаад байх шиг. Эмнэлэг олныг байгуулаад эмч олныг бэлтгээд улс хөгжчихдөг бол манай улс тэр шалгуурыг өлхөөн хангачихсан байна. Дээр нь энэ олон эмийн сангуудыг нэмчих, бас тэнд нь цагаан нөмрөгтэй хэдэн зуун хүн лав эрүүл энхийн манаанд зогсож байгаа.
Корона дуусдаг, энэ их ажил үйлс төгсдөг. Баахан гавьяат эмч, одонтонгууд төрнө. Найрлаад баярлаад дуусна. Ард түмэн ядуу хэвээрээ үлддэг. Би үүнд л харамсаад эгдүүцээд байгаа юм.
Корона хүн төрөлхтөнд хүнд сорилт боллоо. Гэхдээ аливаа хүнд сорилт хөгжлийг өдөөгч байдаг гэдгийг бодолцох учиртай. Корона хүн төрөлхтөнд санаж сэрэх их дохио өглөө. Монголчуудад ямар дохио өгөв? Хөл хориотой, гар тушаатай олон сарыг өнгөрүүлэхдээ өөрийгөө нээж таньж, мэдлэгээ ахиулж, мэдээллээ баяжуулж, цоо шинээр хийх эхлүүлэх ажил үйлсээ төлөвлөсөн болов уу? Шал өөрөөр ажиллаад үзье, өөрөөр сэтгэе, залхуутай буруу амьдралаасаа салъя гэх хүн олон гараасай! Хөл хориог суллахтай зэрэг хэдэн мянгаараа лангуу чингэлэгээ нээгээд юмаа зарах гээд манаад суучихвал мөн их харамсалтайя!
Ямар ч улс орон өөрсдөө хийж бүтээж нөөцөлж, түүнийгээ хэрэг болсон цагт гаргаж хэрэглэдэг бол манай нөөц нь 100 сая руу дөхөж яваа мал сүрэг, хөрсөн дор буй түүхий нүүрс л юм байна. Өөрөөр хийсэн бүтээсэн, ургуулсан, тарьсан, нөөцөлсөн юм коронагийн үед дуусчих дөхлөө. Идэш уушны үнэ тэнгэрт хадлаа. Импортоос хэт хамааралтай нь бүр ч ил тод харагдлаа. Дотооддоо монголчууд өөрсдөө тарьж ургуулах, үйлдвэрлэх боломжтой хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авсаар ирсэн ба хойшдоо ч авах гэж байгаа нь үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, ядаж өрхийн аж ахуй хөгжүүлэхэд хориг саад болдог нь хөл хорионы үед бүр ч их мэдрэгдлээ. Хүнсний ногоогоо өмнөд хөршөөс биш дотооддоо ургуулъя үйлдвэрлэе гэж улиг болтлоо ярьцгаасан. Гэвч өмнөөс импортлогдон орж ирэх бүтээгдэхүүний давалгаан дороос бид өндийж чаддаггүй.

Олон жилийн өмнө дөө. Гачууртад манайх хашаа байшинтай байлаа. Манай арын нэг хашаанд ирланд, швейцарь хоёр хос айлын хашаа түрээслэн амбаарт нь амьдарч байхдаа хөл гишгэх газаргүй болтол битүү хүнсний ногоо тариалаад нойл ордог чулуун жим гаргачихсан алагласан цэцэрлэг байдаг байлаа. Тэр айлын хашааны гадна ийм нэг утга бүхий томоос том төмөр самбар лав дөрөв таван жил болсон байх аа. Утга нь: Хүнсний ногооны үр үнэгүй тараана, хүнсний ногоо тариалж ургуулах арчлахыг цаг наргүй зааж сургана гэсэн байлуу даа. Ямар ч л гэсэн 24 цагийн турш сургалт явуулахад бэлхэн гэсэн утгатай байсан санагдана.
Гадаадын тэр хоёр хосыг Гачууртад амьдрахад дагаж суралцсан монгол хүн, монгол өрх хэд байсан бол, би бол бараг л байхгүй гэж боддог. Авч хэрэглэх, идэхдээ уургын морь шиг, авч идэж хэрэглэдэгээ өөрсдөө хийдэг юм гэдгийг монголчууд нэг л ухаж өгөхгүй, нөгөө хоёр гадаад тэгсгээд нүүсэн, нутаг буцсан байх. Нөгөө хашаа нь мөдхөн нохойн хороо болоод ноорхой айлын гарт үрэгдэж Гачууртыг хүнсний ногоожуулах швейцарийн төсөл дуусах нь тэр ээ. Үлгэр төгсөв. Энд би нөгөө ам шүдээ билүүддэг хужаа нарын (хятад ногоо, хятад ногоочид) тухай бус соёлжиж гэгээрсэн европчуудын тухай ярьж байна шүү.
Манай улсад ажил яагаад жигдрэхгүй, ард иргэд нь байнга орлого мөнгөгүй, ядуу зүдүү, тэгээд нөгөө шударга ёс нь дутаад байдгийг шалтгааныг л хайгаад бичээд байна. Ганцхан жишээг Гачууртын тэр хашааны түүх бэлхнээ илтгэнэ. Түмэн жишээг би болон уншигчид гаргаад ирж чадна.
Яагаад, яагаад, яагаад ийм байнав? Гарчигт би хэлчихлээ. Өрөлт тавилт нь буруу байршчихсан гэж. Юунаас угшилтай юм. Лав ардчиллаас биш, ардчилсан сонгуулиар гарч ирээд төр барьсан улс төрчдөөс 100 хувь бүр ч биш. Нүүдлийн гэх тодотголтой нөгөөх соёл иргэншлээс нь юм уу? Байж болно. Цаг наргүй, өөрийн хүслээр, байгалийн аясаар, дагаад байгальлаг, амьтанлаг шинжийг олчихсон. Ахай ижийсэг, хамаатанлаг ёс нь хэтэрчихсэн. Хэдэн биенээ харж үздэг, тэжээдэг, орогнуулдаг, хариуцлага огт тооцдоггүй. Гул Аранжин ихтэй. Тэд нь өөрөөсөө зугтаж амьдардаг. Ажил хийхгүй, ажил сурахгүй, мэдлэгийг шүтэхгүй байгалийн зөнгөөрөө яваад байгааг нь тэгж хэлж байна. Нэгэнт өөрөөсөө зугтаад эхэлбэл зөв амьдарч чадахгүй болчихно. Өөрөөсөө зугтаж байна гэдгээ олон хүн мэддэггүй, зөвшөөрөх ч үгүй. Гэвч хийж бүтээхгүй, сэтгэхгүй, цаг нөгцөөгөөд хорвоог туулж байгаа чинь өөрөөсөө зугтаж байгаагаас юуны ялгаа байна? Өөрөөсөө зугтсан хүн өөрийгөө танихгүй, бусдыг танина гэж бүр ч байхгүй. Таньж чадахгүйгээсээ болоод итгэхгүй, хүндлэхгүй, нийгмийн зөрчил ийм дэвсгэр дээрээс эхэлнэ. Итгэл хүндлэл хэзээ ч байхгүй, мөчөөрхөл л байна. Зэрлэг зан нэмэгдчихнэ. Нийгмийн ийм сэтгэхүй нь буруу өрөлт тавилтыг дэвэргэнэ. Буруу өрөлт тавилт оршсоор байх ахул шударга ёс хэзээ ч тогтохгүй, УИХ-ыг хичнээн сонгоод хичнээн олон нам солиод нэмэргүй. Тэгэхлээр ажил үйлс, хөдлөх хөдөлмөрлөх, аж төрөх нь буруу болно. Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг. Манай нийгмийн ихэнхи ажил үйлс буруу замаар эхлээд буруу замаар (ар өврийн хаалга, намчирхал, идээ уугаа, авилга) жирийлгээд эцэст нь үр дүн багатай. Одон медаль, алдар цолтой хоцрохыг нь хэлээгүй шүү. Улс оронд маань огтоос ач холбогдолгүй. Хөдөлмөрийн бүтээмж болж чадахгүй одон тэмдгүүдээр яах ч юм? Ямар ч гоё урлаг уран сайхан, шоу тоглолт, төрөл бүрийн одон медаль өргөмжлөл байгаад ийм их муу муухай үзэгдэл араас нь дагачихсан байдаг учраас ямар ч үнэ цэнэгүй!
Ингэхэд бүтээн байгуулалт–мөнгө арвижихгүй байгаа шалтгааны эрэлд гарчихаад ээлжит бичвэрээ толилууллаа. Мушгихгүй байхыг хүсье. Эмнэлэг сургууль цэцэрлэг олныг байгуулахыг би буруу гэхгүй, гэхдээ тэдгээрийг бүтээн босгодог мөнгө-санхүү нь дан зарлага болж үлдээд Монгол Улсад төсвийн дарамт нэмэгддэгийг юугаар нөхөх вэ гэдэг асуудал л тавиад байна. Монголын төрөөс зулгаадаг хүн дэндүү олон байна. Тэд нь хийдэг бүтээдгээсээ давчихаад байна. Экспортод бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг ажиллах хүч нь хүн амдаа хувааж үзвэл дэндүү хөөрхийлөлтэй байна, тэднийгээ олшруулаач ээ, төрөөс халамж хүртдэг ажлын насны эрүүл саруул бүх хүндээ өөрөөр “тус” хүргэж хариуцлага тооцооч ээ хэмээн би улиглан бичсээр байх болно!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
(1)(1)(1)(1)(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Сэтгэгдэл0
Шагайж хар
1932 оноос японы эрхэнд орсон манж хятад японы тагнул туршуул лам нар монголын урвагч төвдүүд бослого хөдөлгөөн гаргаж америк тайван гарч тэндээс удирдаж монгол дотор ширүүн тэмцлийг ардын намын эсрэг явуулж байжээ
1932 аас 1939 он хүртэл лам нар япон манжийг далдуур дэмжсээр байсан хоршоодын хобооны хөрөнгийг идсэн үй түмэн ангийн дайсан байжээ лам нарын бослого хаяагүй гарч байв ард түмний шүтлэгийг ашгилж байжээ ардын засаг дарлаа Өширхсэн лам феодал японыг монгол руу довтлохыг хүсчээ ингэж дэлхийн 2-р дайн япон эхлүүлж 1945 онд япон хоёр дахиа бууж өгсөнөөр дууссан Холбоотон америкчууд баяр хүргэж байсан америкаар хоёр атомдуулаад япон мэдрэлгүй болсон юм япон дайны төлбөр мөнгө өх ёстой
ARDCHILLIN BUZNAAR ORON BAIR MAL SUREG IRGEDIIN OMCH BOLJ UNE TOLBORGUI OCHSON SHUU. ERX CHOLOO OLGOSON ZONDOO OLON ZUIL BII. MAXN MAN UO XIISEN BE? 22, 37 ONUUD TUUNEES XOISH SEXEETEN OOROOR ZUV SETGEGCHDIIG YAJ YARGALSANIIG SANAAGTUN. ENE MAN MAXN USTAX TSAG IRENDEE
Шагайж хар
Монголын төрөөс зулгаадаг хүн дэндүү олон байна. Тэд нь хийдэг бүтээдгээсээ давчихаад байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
МАН улсын төсвийн 10 тэрбумаар намынхаа байрыг бариулсан гэдэг үнэн үү?
МАН-ын яргачдын аймаглан устгалт 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм. Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв.
Yargachin alyyrchin ardchilsan nam zail!!!Mongolchyydiig modiig ni bariulsan ardchilsan nertei malnuud zailchgaa!mehej senej baigaa beton taraadag dalbagnaryyd zailchgaa!Mongold yamarch hereggyi alyyrchin ELBEGDOR?BAT6YYL geh metiin alyyrchid haraal hyrch daldar!tanai nam mehej senej ard tymeniig hydal yria dyydlagaaraa byryy syrtalchilgaa edee!!!!Nobsnyyd zailchgaa!ardyyd erdee yyniig hysch baina?Hynii myy aransin ergej baina syy!tanai namiin naiman jiliin dynd ylasiin erenhiilegch nertei alyyrchin chi?ZORIGIIN mini ami nasiig horlon syitgesenee ard tymenii syyhiin emne ilchlen heregeen hyleen sorondoo yab!!!!!!muusain haraal idsen nobsiin hylgaich nar zygeer chylalgyi ard tymnii ner dandaa barij ali lmuuhai abilgal hyylid baihgyi basir argaar bayjsan saarnyyd bol ardchilsan namiin hymyys byheldee baigaa!tanai nam zasaglaj chaddaggyig ardyyd medne!ta nar Mongol ylasiig ikhe erend hiisen ni ynen?....Gehdee MAN-iig ch sailaad baigaa yum alga!tanai hoyor namiin nobsnyyd ard tymenii itgel aldsan hohirol amsyylsan aldaagaan bainga anhaarch ertenzees tonilohoon medej yab!!!!

Ёс суртахуунгүй боловсрол, ишгүй хутгатай адил гэж бичсэн байсан.Ёс суртахуун умартсан,дур зоргоороо авирлахыг номносон,хүн бүр хувиа бодсон,шунал нь хэтэрсэн хогийн нийгэм байгуулчаад,хүн чанар,овсгоо самбаа ажилч хичээнгүй байдал нэхлээ гэж бас бичсэн байсан. Залуусыг маань энэ ардчилал ажил гэхээсээ илүү зугаа цэнгэл,биеийн амар,хүнээр тэжээлгэх зэрэг арчаагүй байдал рүү чангаагаад байгаа юм биш үү..Баруун европод ч мөн ижил ардчиллын балгаар залуус нь ийм байдалд орчихсон, яаж нэг зөв хүүхэдтэй болно доо гэж ахмад үе нь өдрийн бодол шөнийн зүүдтэй болсон байна гэж сонссон юм байна..
UNEN 5 XUNII AMIIG AVAAD OROND NI MAN IIN 10 TERBUMIIN TSAGAAN ORDON BOSSON. ULSAD XURAAJ TORIIN BAIGUULLAGIIN AJLIIN BAIR BOLGOX XEREGTEI SHUUDEE.
Эрүүл нийгэм бүрдэхэд өдий байна
Эрүүл нийгэм бүрдэхэд өдий байна
Монголчуудаа коронагийн эрин үе ирсэн. Улаанбаатарт барааны дэлгүүрийг нээх бишээ, цоо шинээр цахим худалдааг эхлүүлэх цаг. Улаанбаатарт гоо сайхны үйлчилгээ бишээ, өөрөө өөрийнхөө гоо сайхны үйлчилгээг хийх цаг ирсэн. Эрин үе, цаг нартайгаа өөрийгөө тааруулж амьдарцгаая. Олон хүн нэг доор цуглаж бөөгнөрч болохгүй. Эрин үеийг андуурч болохгүй сүйрэл шүү.
МАН-ын яргачдын аймаглан устгалт 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын (үүнд МАХН бас багтана) төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм. Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тогтнолыг хамгаалсан зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв.
100 jil lab xeregtei
Ленин халимаг монгол хүн германд сууж 55 боть ном бичиж байхдаа монголын алтай урианхай байгал нуур алс дорнот монголыг тэр чигээр нь манж хятад эзэлсэнийг германд хийсэн газрын зургаас олж мэдэжээ Номондоо перс монголыг чөлөөлж хөгжүүлнэ гэж бичжээ ЛЕНИН Монгол ардын намын Сүхбаатрын бие бичиг төлөөлөгчдийг хүлээн авч улаан цэргийн анги морин дивизүүдийг зэр зэвсгийн хамт өгч манж хятад улмаар монгол орныг түйвээж байсан бароны цагаантнаас чөлөөлөв лЛЕНИН монгол орныг тэргүүний орны тусламжтайгаар хөгжих ёстой гэж Сталинд захиж хэлсэн гэдэг сталин монголд социализм байгуулсан хөрөнгөтөн шар хар феодалыг устгасан ГЭТЭЛ ардчилал гарч хүн бүр эрх чөлөөтэй болно гэсэн чинь байхгүй бүр харгис шар хар феодал помещик капиталист хөрөнгөтөн монополийн гарт орж туйлдаа хүртэл мөлжүүлж мөнгө хүйлүүлж ядуугийн зовлонг үзлээ МАН гал усны гашуун зовлонгоос ганц гаргана гэж ард нийтээрээ саналаа өгөөд үр ашгийг амсч байна
100 jil lab xeregtei
hahaha uneheer goe heljee. Gachuurtiin nogoo bol bur goe ni.
Толгойд байх боловсролоо хелдее гишигчихээр ийм болдог!
Гул Аранжингууд өөрсдийгөө хөгжүүлэх цаг болсон. Алийн болгон алгаа тосч коммунизмыг санагалзаж амьдрах юм бэ та нар. Коммунистуудыг сонгодог бүх хүмүүс бүгдээрээ нэг тиймэрхүү хэв шинжтэй. Тодруулбал зээлээ тэглүүлсэн ахмадууд, хүнсний талон авсан өрхүүд мянгат малчид, халамж хүртдэг золбингууд, хараал идмээр залуус эд бүгд өрөлт, тавилт нь буруудсан новшнууд юм.
Үнэнийг бичжээ, Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг бэлэн юм нэхнэ, өөрсдөө юу хийхгүй байж улс төр ярьж архидана... Дээр нь сэтгүүлчид нь тэд нарыг хөөргөнө...
Ялангуяа ТВ5 бол бүр илүү авлигачдыг хөхүүлэн дэмжсэн өмгөөлсөн хамгаалсан
Энэ хүн хүмүүсийн тархи толгойд зөв бодол суулгачих юмсан гэж мөн ч их бичих юм даа
Энэ хүн хүмүүсийн тархи толгойд зөв бодол суулгачих юмсан гэж мөн ч их бичих юм даа
Олон түмнийг тэжээвэр мал шиг болгосонд энэ нам гээч бүлэглэлүүдийн буруу их байгаа. Тэд ийм байлгаад хэдэн цаас хаяж сонгуульд гараад эрх мэдэл авч улсын хөрөнгийг хуу хоосолдог.
МАН улсын төсвийн 10 тэрбумаар намынхаа байрыг бариулсан гэдэг үнэн үү
ард түмний хөрөнгийг идсэн шар хар феодал помщик хагарлаа уул уурхайгаас баяжсан капиталист дээрэмчид хулгайч луйварчид АНнамын цэнхэр ягаан тасалбар цаасар хуурч ЗХУ-ын хөрөнгийг хувьдаа хувичлан авсан монополь мөнгө хүүлэгч улс төр эдийн засгийн эрүүгийн гэмт хэрэгтнүүд монголоор шохой шоргоолж шиг дүүрлээ АРДЫН НАМ тэмцээд дийлэхгүй байна Оюу толгойтой холбоотой дээрэмчдээс оюу толгойгоо авъяа царцаагаад хая 400 миллиард долларыг ,800 000 хан мянган өрхөд хувааяа нэг өрхөд маш их мөнгө ноогдож байна
"корона нүгэлт вирус гэнэ үү энэ вирус маш ашигтай вирус болтой Анх гаргасан эзэд нь алтан өлгий ухань хотдоо амьдарсаар ажилласаар байгаа БАЙЛДААНЫ ЦЭРЭГ ВИРУС дэлхийд тархаж дайнд байлдах чадвартай болохоо харууллаа өнөө хүртэл бүтэн жил дэлхий нийт сөхөрч 100 000 000 зуун сая дөхөж зургаан миллиард хүнийг хиймэл дагуул шиг хэд эргээд л үгүй хийнэ ХҮН ТЭНЭГ ЮМ БОЛОХООРОО ЗАСГИЙН ГАЗРУУДАА Л СОЛИХ ЮМ юуны ашиг байх вэ дээ оюу толгойн зэс сум хийхэд хангалттай хүрэлцэнэ Энэ сансарын нэг ба хоёрдугаар хурдаар тархаж байгаа Ирэх оны эцэс гэхэд 1 000 000 000 нэг миллиар хүрнэ Корон вирусын тоо ихсэх тутам улам хурдтай геометрийн прогресоор үржин өснө энэ вирус туссан хүн эдгэсэн чиг гэсэн янз бүрийн архаг өвчтэй үлдэж хөдөлмөрийн чадвараа алддагийг эрдэмтэд нотолсоор байна
Үнэн бичиж гэхдээ Би 2012 оноос хойш газрын албанд очиж 007 га авах гээд очих болгонд ээлжийн амралт болгоноороо шүү өргөдөл авахгүй ээ гээд л сууж байдаг Дураараа очоод бууж болдоггүй журмаар нь л явах санаатай,тэр ногоо цагаагаа тарьчих санаатай гэвч мөрөөдөл маань төрөөс биш надаас болоод бас зогсчих юм аа яах уу
Чи үхнэ коронагаар. Эрин үе андуурч явна. Хөдөө хээр амьдар.
13 zuundaa uldjee
Гул аранжингууд энийг даанч ол уншихгуй нь харамсалтай ! Гэхдээ оорийг чинь харааж загнагчид ховордоод байгаа нь бас л дэвшил дээ Амжилт!!! Бичээд бай
Барааны дэлгүүрүүд ажиллаж эхлээд 100 мянган хүн ажилтай орлоготой болж байгаа юм байна Заавал жагсаал цуглаан хийлгэж ковид тархах нөхцөлийг бий болгож байж сая нэг юм ухаан сууж байх юмдах Аль 11 -р сараасл ажиллуулж байх байлаа Хүрэлсүх өөртөа амраар , хялбараар ажилаа хийх гэснээс болж огцорлооХарин цагаан сар хийж болохгүй Цагаан сарын шинийн 1-3 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, ууц чанасан үйлчилгээг торгох,маск,аруйтгал, архи зарахыг хориглох хэрэгтэй, Оросоос эртхэн вакцин гуйж авах хэрэгтэй

Сайн явах санааных, Сайхан төрөх заяаных гэдэг юм. Ер нь сайн явах амархан байх шүү. Европ, Америкаас ирээд хашаа байшинд сайхан амьдарч хүмүүс бий бий. Миний мэдэхээр Улиастай хот, Тосонцэнгэлд ногоочин бий. Булганд фермерч бий дээ. Сайн ажиллаж, сайхан амьдарч байгааг нь халамжлах юм бол олшроод л байх бий. Залгидагийн гэрт хоолгүй, Залхуугийн гадаа түлш үгүй гэж үг бий. Тэднийг халамжлаад байвал олшроод л байх бий.
яг онож хэллээ, гэхдээ ху нам буюу шинэ нэрээрээ МАН эрх барьж байгаа цагт тэр халамжлан-ядууруулах бодлого нь арилахгүй байхаа
монголд эмнэлэг хэдийг бариадч нэмэргүйн билээ би уржнан ганц удаа хэвтэж үзсэн өрөөндөө 5уулаа тэр дунд 2 нь жинхэнэ өвчтөн 3 нь зүгээрл биеээ тордох амрахаар ирсэн эмч сувилагч асрагч 3ийн танил тал гэтэл хүнд өвчтэй өвгөн нэмээд ирэхэд ор байхгүй коридорт хэвтэх жишээний
эрх баригч МАН маань угаасаа л ард түмнээ ажил хийдэггүй, залхуу, арчаагүй , дандаа халамж, бэлэн мөнгө горьдсон хүмүүс байлгахыг хүсээд байдаг юм биш үү ???? явуулж буй бодлогыг нь харахад нэг тийм шинжтэй л харагдаад байх юм бна ш дэ
НЭГД ан намын өгсөн ардчилсан улс гэж эх орны баялгаа дээрэмдэж гадаадынханд өгсөн оюу толгойгоо 400 миллиард доллрын хөрөнгөө ухуулахгүй царцаах хэрэгтэй ХОЁРТ хойт хөрш орос улссас тусламж бүх салбарт авах хэрэгтэй ГУРАВТ кызилээс орж ирэх төмөр замыг хөндлөн төмөр зам бариж дорнотоор алс дорнот руу оруулах хэрэгтэй сая япон хүйтрэхэд нүүрсний станцуудаа ажлуулж эхэллээ ДӨРӨВТ гаазны шугамаа хурдан байгуулж эхлэеэ хятад авах эсэхнь хамаагүй шингэрүүлсэн хийн үнэ сая асар нэмэгдлээ
ардын нам ингэж өөхч биш булчирхай ч бмш байгаачээ ЗХУдаа нэгдээд ороочээ Ардын намыг ингэж мүүмрүүлж ээдрүүлж байгаад унагах гээд байна шүү энд орсын вакцин захиалж авахгүй хажууд байж орсоо тоохгүй байна хилийн цаана байгаа орсыг үздэггүй үндэсний үзэлтэй буриадууд бид биш шүү анх зху -тай ямар байсан бид тийм байх ёстой АРДЫН НАМ АРД ТҮМНИЙГ ОРСООС ХӨНДИЙХҮҮЛЭЭД БАЙГАА БОЛ АРД ТҮМЭН ОЙЛГОХ БАЙХ тавдугаар станцыг түрүүчийн дөрвөн жил зээлээр бариж болох байсан эгийн голын станц гэсэн ардчилсан намын гишүүд орост салаавч өгч байсан юмаа хаях хэрэгтэй сая газар хөдлөлтөөр тектоникийн цууралтан дээр байсан байна орост 946 станц барисан байна монголд орсын барисан бүх үйлдвэрийг цэхэр ягаан таслбар цаасаар хувидаа хувичилж идсэн шүү ардын нам эвлэрэх ёсгүй Орсын тусламжтайгаар өөрөө өөрийгөө хангах ёстой олигарх орсыг аварч босгоогүй шүү мөнгөө гаргаагүй гадаадад очиж үхэхнь үхэж орогнох нь орогносон шүү бид МАН намыг анхааралтай ажиглаж байна
зөв юуч хийхгүй төрөөр тэжээлгэх гэсэн хүмүүс дэндүү олон болсон байна, нөгөө талаасаа юм хийж байгаа хүмүүсийг төр татвараар дэндүү боомилж байна, ялангуяа хөнгөн үйлдвэр, оёдол материал, бараа материал боловсруулах үйлдвэрүүдийг ядаж таван жил татвараас 50% чөлөөлөх хэрэгтэй ажилчин ангийг соц үеийнх шиг бэлтгэх хэрэгтэй байна
социались системдээ орно гэдэг маш зөв ЗХУ-н бүрэлдэхүүндээ оръёо зөвлөлт нэг хоёр гуравхан сая хүн тэжээх юу ч бишээ орсоос тасраад орос хэлгүй техникч мэдэхгүй дэлхий дахинд юу болж байгааг ард түмэн мэдэхээ байлаа МАН нам орсоос ингэж алгах ёсгүй ардчилсан нам ерөнхийлөгч бол зөвөө адгийн наад зах нь орсоосоо вакцин авч хэрэглэж чадахгүй байсаар байлдааны вирусаар алуулахнээ ийм америкийн засаг хэрэггүй ээ үйлчилгээний англи хэлтэй хүмүүс орсын үйлдвэрүүдэд таарахгүй хүн ихтэй хятад тэгээд ч вирус гаргаж дэлхийг сөхрүүлж байгаа хятад биднийг боолчилж байсан хятад хэрэгүй юм байна

Монголчуудын оюуны хоосрол туйлдаа хүрч талбайд захиалгаар ч бол жагсаад амруу нь тэнгэрээс алт унаж ирэхийг л хүлээж байна.тэр нь албан тушаалд очвол унаж ирэхийг хүссэн нэг нь ард түмний сонголтоор гарсан засгийг ч ер ажил хийлгэхгшй мэрж байнаэвдэрхий компьтерийг засахад хүртэл хугацаа ордог юм.чи гараад ч энэ тамын тогоонй монгол хүнийг өөрчилж чадахгүй. Баярхүү дандаа зөв юм бичдэг. Дэмжиж байна.
Tsagaan gartai erhkem diolomatad gorilogch ta saihan hodoo garaad hulemjind nogoo tarisan shig nasaa udeh setgelgiu neg soningiin buland youm terlesen bolj prazit amidraad jiriin ard tumniig diromjlohberhk tanid baihgaiu. morooroo amidar. ard tumen chadah jadahaaraa l zutgej baina
Монголд энэ улс төрийн намуудыг татан буулгаагүй цагт Монгол улс хэзээч хөгжихгүй, авилга буурахгүй юм байна. Олон түмнийг тэжээвэр мал шиг болгож байгаа энэ нам гээч бүлэглэлүүдийн удирдлагууд хэдэн цаас хаяж сонгуульд гараад эрх мэдэл авч улсын хөрөнгийг хуу хоосолдог явдлыг таслан зогсоомоор байна. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж төрт улсаа
санал нэг байна. энэ намуудыг үгүй болгох хэрэгтэй. төрийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй.
Тиймээ.Энэ намууд бэлэнчлэх сэтгэлгээ бий болгож,бүр мянгат малчин,нам дагаж далдагнасад ,жип унасан нөхөд хүртэл халамжинд хамрагдах болжээ.Энэ хатуу намын гишүүнчлэлийг үгүй хийх хэрэгтэй.Ажил хийж байвал татвар бусад хөнгөлөлтөөр харж үзэх хэрэгтэй.Малчид болон ажилгүйчүүдээс тохирох хэмжээгээр татвар авах хэрэгтэй.Ажилгүй байсан ч тэднийг монголчууд тэжээж байгаа шүү.Хэдэн жил халамжийн мөнгөөр амьдарсныг хүн бүр дээр гаргах хэрэгтэй.Манай төр засаг,төрийн бүтэц маань ажил хийж байгаагаа дарамталдаг,тэдний татварын мөнгийг халамж нэрээр тараадаг ийм л байгууллага бүтэцийг бий болгожээ.Ингэхээр монгол яаж хөгжих вэ дээ.Ер нь намын гишүүчлэл болон халамжийн хуулийг Утгаар биш ард түмний санал асуулгаар дорвитой өөрчлөх хэрэгтэй.Энэ асуудлыг намууд хийж чадахгүй ээ.Хахууль өгсөн,том үл биелэх амлалт өгсөн намыг татан буулгах хэрэгтэй
Монголд энэ улс төрийн намуудыг татан буулгаагүй цагт Монгол улс хэзээч хөгжихгүй, авилга буурахгүй юм байна. Олон түмнийг тэжээвэр мал шиг болгож байгаа энэ нам гээч бүлэглэлүүдийн удирдлагууд хэдэн цаас хаяж сонгуульд гараад эрх мэдэл авч улсын хөрөнгийг хуу хоосолдог явдлыг таслан зогсоомоор байна. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж төрт улсаа
одоо наад улирсан баларсан домог түүхээ боль. Түүхээрээ баяждаг бол баяжихаар хугацаа өнгөрсөн.
Аажим аажмаар гадныхан монголыг тэнэг болгож колони болгох бодлогыг аль эртнээс хэрэгжүүлээд амжилттай яваад байгаам

Төмөр тэмдгээр хуураад , цол няндагаар бялхаад, толгойтой болгон дээд боловсролтой, доктор профсор , тэгсэн модно жорлон доо суудаг хэвээр,
USA-d bdg "King n Spalding LLP"-iin Su.Batboldiin gent Heregiin hural 22-nd boloh bsn ch 19-nd boliulj, nehemjlelee butsaan tatsan geh bichig yavaad b. Turiin Umchiin Horoo, E.OT, E.mining geh 3 gazriin Nehemjlel gj bichjee.10-aad Mongol,So humuusiin ner b.Mun Su-iin huu Battushig gedgiin ner b.Huuramch ch um shig, unen ch um shig sanagdlaa.Manai Jenk Su gedeg 2 offshore-chnii Tulaan bololtoi. Ene dajind ni busad humuus buu helmegdeesei gej l zalbirah um daa bazarvaani.
Huuk maani uhaan gargaj dunguj edleed 6 sar bolj bui asar undur, hentei ch huvaahgui erh medleesee sn duraaraa tatgalzaj, sul gishuunii statusaar huchtei temtsehee Ard Tumendee helev. Jenko ch dutahgui hariu bariv. Saintai muutai ch Ouyk gishuun maani zaluugaaraa helmegdchih vii. Su ch evgui um yarih shig l bolj bui ni bas anhaaral tataad bgaa.
Yavj yavj Su ni usgui archigdaj, hurunguu baahan tsatsaj Jenk ni Euk boloh ni dee gesen yaria FB- eer yavj b. Huukiig maani ch sanaatai horlontoi doosh ni chiheed ehelchij. End ingej hemlelden, huchee barj Rio-n hool bolj baihiin orond USA ruu l holbogdood todruulj bolno sh dee. 2019 onii 12 sariin 9-nd iim huselt garsan gedeg ni minii suuld sonsson medeenees zurj bgaa tul bi hulhi bichig um bol uu gj bodood bgaa um.
Short Term Success with Long Term Damage is what unwise leaders do. Time will tell. Unmercifully. Well done Rio's sock puppets. If it's the pattern...
Seismic Political Situation.Farce.
The unprecedented BLITZKRIEG impeachment for both of them should be conducted immediately "effective Today" leaving the country in peace n Prosperity. Or should be kicked off out of the country sooner the better. Leave us alone.
Ялангуяа АН-ын угшилтай хүн ийм юм ярина гэдэг тавлаж байгаа юм шиг санагдаад байх юм. Үйлдвэрлэл явуулж, нийгмийн баялагыг бүтээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого олж, экспортод гаргах бодит хөдөлмөр хийхгүй байна гэж халаглаж байгаа юм байна. Социализмын үед монголчууд тийм байсан юм. Ихэнх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг үйлдвэртэй бодит бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байсан. Үйлдвэрт ажилладаг ажилчин анги Монголын нийгмийн олон хийг бүрдүүлдэг үндсэн давхарга байсан. Ийм байсан улсад Ардчилал гарч ирж 2 том угсраа цохилт хийж Монголын үйлдвэрлэлийг устгасан. Эхнийх нь аж үйлдвэрүүдийг хувьчлах нэрээр бүх үйлдвэрүүдийг бодлого төлөвлөлтгүйгээр хувь хүмүүст өгч тоног төхөөрөмжүүдийг хаягдал төмөр болгож Эрээн рүү гаргаж устгасан. 2. АН-аас сонгогдсон ЕСайд М.Энхсайхан импортын барааны гаалийн татварыг тэглэх хууль гаргаж үндэсний үйлдвэрлэлд эцсийн цохилтыг өгсөн. Энэ бүхний эцэст АН-ын угшилтай хүн ингэж бичээд сууж байхаар тавлаж байна гэхээс өөр үг орж ирэхгүй л байх юм.
Тэр социализмын үед бид 60 чавганцын ажил хийж харин гадаадынхан бидэнд барьж байгуулж өгч байлаа.Бидний бүтээн байгуулалт гэдэг нь картны талх ,мах ,сүүнд очерлох хэмжээнээс цааш хөгждөггүй байлаа.1990 оны улаанбаатрыг одоогийн улаанбаатартай харьцуулаад үз.Залхуу хуучнаар санагалзсан коммунист сэтгэлгээтэй нөхдийн балгаар монголчууд хөгжихгүй байнаа
Социализмын үед монгол гутал хувцас, аяга шаазангаасаа авахуулаад өргөн хэрэгцээний бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө үйлдвэрлэж хэрэгцээгээ хангадаг 300-400 үйлдвэртэй байсан юмаа. Ажил эрхлэх насны ихэнх хүн амын масс нь тэдгээр үйүлдвэрүүдэд ажиллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан юм. Түүнийг устгасанаар Монгол улс хөгжлийн түвшингээрээ Дэлхийн 200 гаран улс орнуудаас яг гол хавьд нь буюу 90 дүгээр байранд байснаасаа огцом доошилж 150 дугаар байр луу ухарч орсон юм. Энэ бол Ардчилал чөлөөт худалдаа зах зээлийн Монголд учруулсан цохилт юм. Сэхэхээргүй цохилт. Одоо хүртэл 90 дээр байр луугаа дэвшин орж чадахгүй байна.
Баярхүүгийн бичсэн зүйлээс юм ойлгоосой билээ
Саяхан гадаадад амьдардаг хэсэг монголчууд хандив ируулсэн байна.Энэ хандиваа ажил хийдэггуй хумууст биш чадан ядан ажил хийж амьдардаг тааруухан амьдаралтай айлуудад хувиарласан байна лээ, Энэ бол маш зов алхам.
Ямар сайхан мэдээ бэ.Төр засаг нь ч хүртэл тэр монголчуудын сэтгэлгээгээр ажиллаасай.Тэгвэл монгол хөгжинө дөө.Одоо бол ажил хийж байгаа хүмүүсээ элдвээр дарамтладаг халамжийн хавтгайруулан төр л байна даа
Саяхан гадаадад амьдардаг хэсэг монголчууд хандив ируулсэн байна.Энэ хандиваа ажил хийдэггуй хумууст биш чадан ядан ажил хийж амьдардаг тааруухан амьдаралтай айлуудад хувиарласан байна лээ, Энэ бол маш зов алхам.
Эрхийн балай болчихжээ, монголчууд минь. Одоо жоохон чангалаад өгвөл орилоод унадаг болов уу?
ХҮРЭЛСҮХ ОЮУНТОЛГОЙН ХАРИУЦЛАГААС БУЛТАН АРД ТҮМНЭЭ ОРХИН ЗУГТЛАА, СҮХБААТАРЫН ТАЛБАЙД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД БАЙГАА УИX-ИЙН ГИШҮҮН ГАНБААТАРТАЙ УЛСААРАА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ МОНГОЛОО АВРАX ЭЦСИЙН ЦОРЫН ГАНЦ ЗАМ ҮЛДЛЭЭ, НЭГДЭЦГЭЭЕ!!!
Ганбаатартай УИX-ийн гишүүд намыхан нь нэгдвэл оюутнууд гээд удаxгүй талбай дүүрэх байхоо
МАХН-ын хувьд Ганбаатрын хувьд энэ шоу биш хийх ажилгүй болсондоо энэ биш Энэ алтан үеийг ашгилж оюу толгойг зогсоох ёстой монголдоо зуун хувь авх ёстой 400миллиар доларыг монгол хүнд хуваахад монгол хүн дээгүүр амидрана Би үхэхэр монгол чи үх гэж байгаа гадаадын хөрөнгөтнөөс баялгаа салгаж авъяа
Одон мядал найр наадам дуу хуур магтаал ерөөл гээ л яавж бна , шинэ цаг үед хэрэггүй !! Хүнд сорилт ирэхээр медалаа зүүгээд гоё дугарааны дуугаа дуулаад доктор ардын цолоо харуулаад ч хэрэг болхгүй, энэ өөрсдийгөө хуурч амьдардгаа больё!!! Ажын байр нэхье, хулгайчдыг дахин согохоо больё, үлгэр шиг амлалтад үл итгэе!!! Монгол заяа хаан заяа биш гэдгтйг ойлгоё !!!