sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Жүжигчин, загвар өмсөгч байсан Жерри Холлтой сүй тавьснаа тэрбумтан Руперт Мердок мэдэгдсэн тухай Их Британийн “Times” сонинд мэдээлжээ.

Өдгөө 84 настай Мердок, 59 настай Холл нар гэр бүлийнхээ гишүүдийг хэдийн хооронд нь танилцуулаад эхэлжээ. Зул сарын баярын дараа тэд Карибын тэнгист дарвуулт завин дээр хүүхдүүдийн хамт хэд хоног амарсан байна.

Руперт Мердок “News Corporation” хэвлэлийн холдингийг 1979 онд үүсгэн байгуулжээ. Тус холдингийн бүрэлдэхүүнд “The Wall Street Journal”, “The Times”, “The Sun” болон “New York Post” сонин ордог байна. Үүнээс гадна тэрбээр телевизийн “Fox News” суваг, “20th Century Fox” телевизийн компани, хиймэл дагуулын хэд хэдэн операторыг болон “Dow Jones” мэдээллийн агентлагийг эзэмшдэг.

Жерри Холл урьд нь Их Британийн хөгжимчин, “Rolling Stones” хамтлагийн дуучин Мик Жаггертай гэрлэж, 1990-1999 он хүртэл хамт амьдарчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг