Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:
Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.
Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.
Дээрх зарлигийн дагуу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр болж байна.
Ийнхүү Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв.
Өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлнэ.
Сэтгэгдэл0
Та нар хулгай хийснээрээ бахархаж байна уу?
haanaas hyzaad baigaa geleg be?chi!....ner hayagaan sain eg?...tegbel hyzsaniig chini hyleej abna!
Хулгай дээрэм бол нуудэлчин монголчуудын эртний ов уламжлалуудын салшгуй нэг хэсэгнь!Энэ тухай тодорхой бичиж бахархаж явдаггуй боловч аль диван галаваасаа монголчууд омог отогоороо хорш саахалтаа дээрэмдэх,мал хулгайлах мэтийн асуудал бол хамгийн энгийн ердийн одор дутам болдог бараг хун тоодоггуй асуудал байсан юмшуу.Эртнийхээ зан заншилаасаа амархан салах хэцуушд!Тунгалаг Тамирын Итгэлт баян Тарган хун байтлаа явуулын нууж явсан улсуудыг тоохгуй дээрэмдэж байсаныг санацгаа!
Чингис Хааны Дэлхийн Академийн Тэргүүн, Их эзэн хааны үр удам П.Давааням хэлэхдээ өнөөгийн төр засаг Чингис Хааны талаар дэлхийн түвшний, нээлтийн болон Олон улсын заншлын хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас мухар сүсэгт хэт автагдаж, үл бүтэх хүмүүсийн аманд багтаж аливаад хоцрогдсон, явцуу, буруу хандлагатай байгаа гэсэн шүү! Хунтайж П.Давааням өөрийг нь Монгол Улсын засгийн газраас хүндэтгэн хүлээн авч, "Хунтайж" гэдгийг нь хүлээн зөвшөөрч, дэлхийд зарласнаар бид Эзэн улс хэмээн дэлхийд данслагдана" гэсэн.
Тийм хунтайж гэж байдаггүй юм аа.
Тэгээп та нар шиг юмнууд хун тайж дэгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гүрийгээд байгаа учраас дэлхий даяар цацагдсан 772 тэрбум долларын хөрөнгө эзгүйдэж гадаадын зальт луйварчдын гараар ороод Монголд өчүүхэн ч оногдохгүй байгаа гэсэн. Хэрэв Монгол улс хунтайжийг хүлээн зөвшөөрөх юм бол их хааны үлдээсэн тэр их хөрөнгийг Даваанямын нэр дээр шилжүүлэх юм гэнэ лээ.
Энэ өдөр төрд байгаа нэг авлигачин хулгайч дээрэмчнээс сонгон авч зүрхийг нь сугалан Догшин хар сүлдээ тахих эртний уламжлалаа сэргээх хэрэгтэй байна.Тэгвэл монголчуудын сүлд хийморь сэргэж Монгол улс сэргэн мандах болно.
Хохирлоор нь үнэлээд ганц төмөр замын луйвраараа Монголын хөгжлөөс 10 жил хулгайлсан Оросын хүргэнээс эхлэх нь зөв байх.
Аль ч орны төрийн ордны нь өмнө иймэрхүү лаглайсан хар юм байдаггүй юм билээ. Зарим оронд зориулалтын газарт дургсгалын иймэрхүү юм мэр сэр байдаг.Төрийн ордонд ирэгсэдийг иймэрхүү барималд толгой бөхийхээр бус төрийнхээ сүлдэнд залибарахаар ирдэг болгомоор байна Тодруулваас :төриын сүлд төрийн дуулалын цогцолбор байгаад хүссэн хүн төрийн дууллаа сонсож байдаг болгууштай.Тэгвээс иргэн нь төрөө дээдэлдэг болно шүү.
Улс,эх орноо балалчихаад ухснээ хийж бохолзоод байгаа юм болдоо!Ард тумэн дараачийн сонгуулиар хоож явуулаад, шоронлуу нь илгээнэ. Хоронгий нь хурааж аваад, нуцэглээд цол, дараагийн луйварчид чичрэг!!!