7-р сарын 27-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула нар утсаар ярьжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Хятад, Бразилийн хувь заяаны цогц нэгдлийн байгуулалт ба хоёр орны хөгжлийн стратегийн холболт нааштай ахиц дэвшил гарч, Хятад, Бразилийн хөгжил, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй олон улсын эмх замбараагүй байдалд тогтвортой хүчнийг буй болгожээ. Энэ жил БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ой, Хятад улс "15-р таван жил"-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн эхний жил тохиож байна. Бразил мөн дотоодын улс төрийн чухал хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Хятад улс Бразилийн хамт хоёр болон олон талт стратегийн зохицуулалтаа цаашид бэхжүүлж, хоёр орны хувь заяаны цогц нэгдлийг байгуулах сайн эрч хүчийг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад, Бразил улс Дэлхийн өмнөдийн орнуудын чухал гишүүний хувьд түүхэн зөвшилцөл, соёл иргэншлийн дэвшлийн талд тууштай зогсож, дэлхийн засаглалын тогтолцоог өөрчлөн сайжруулж, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамгаалахад илүү бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэв.
Луис Инасиу Лула хэлэхдээ, Бразил улс Хятадтай олон талт зохицуулалтаа эрчимжүүлж, НҮБ-ын эрх мэдлийг хамгаалж, БРИКС-ийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт үзлийг бэхжүүлэн, улс төрийн дээрэнгүй байдлыг эрс эсэргүүцэж, халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцөхөөр зохицуулахыг шаардаж, олон улсын энх тайван, тогтвортой байдал, дэлхийн энх тайван, шударга ёсыг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 07 сарын 28,
2026
Сэтгэгдэл0