Японы “Сайтама арена’’ цэнгэлдэх хүрээлэнд тус улсын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчид Германы багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон уг тоглолтод Японы шигшээ багийг дэмжихээр их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү нар хүрэлцэн очжээ. Аваргууд тоглолтын нээлтэд оролцож, Хакүхо хоёр оноо, Какүрюү гурван онооны шидэлт гүйцэтгэжээ.
Гоол оруулсныхаа дараа Хакүхо “Би багадаа сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан. Энэ талбайд зогсч байгаа нь нэр төрийн хэрэг. Хачимүра Рүй байхад ялна гэдэгт итгэж байна” гэжээ.
Тэдний хөгжөөн дэмжсэн тоглолт 85:83-аар Японы багийн ялалтаар өндөрлөжээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Одоо " япончин " болсон ...
чи харин өөрөө бол "атаархагч үхэгч" болсон байна.
Tegeed sagschin bolohgui tegsen bol niger ehner avaad US irgen bolood amidrah bsan bna shdee hunii tavilan gej sonin iym daa. Kkkk
Аавь.г нь их гомдоосон доо. Монгол Засагаа ...геж .
harin ch aabiigaa ikhe bayarlyylsan abraga bol Hakuho?bilee,saihan abraga mini setgel hangalyyn barildaarai;ta bol bidnii baharhal syy.
hool ch ideed mongo ch tasarahgyi yopoon hyyhen tsohiod saihan bna daa
Сигелийн эхнэрээс долоон доор сэтгэхүйтэй хүн дээ , эхлээд зөндөө гоё догдолж үздэг байлаа, одоо бол үнэлэхээ байсан, сэмхий гэр, сэгсгэр ээжийгээ голоод, цэлийсэн далай, цэмцгэр хүүхний өвөрт орсон монголчууддаа, энэнд атаархаад яахавдээ, ямар таних ч юм биш, үр хойчдоо зөв үлгэр дуурайлал үзүүлсэнгүй гэж монголчууд зэмлэж дургуйцэж байна, харин тэр блогчин хоёр залуу аягүй хөөрхөн бид иргэд шүү монголчууд шүү эх орондоо хайртай шүү гээд улаан гадаад паспортаа үзүүлээд байсан, огт танихгүй ч гэсэн үнэхээр гоё санагддаг юм байналээ,