сонин mn

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2023 онд БНХАУ-д зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 24 багийн нэг болж түүхэндээ анх удаа хэсэгт шууд орж тоглох боллоо. Ирэх намар Ази тивийн АШТ-ий сугалаанд оролцоно. Энэ талаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар “Түүхэндээ анх удаа урьдчилсан шатны хоёрдугаар шатанд гарч, F хэсэгт /Япон, Киргизстан, Тажикстан, Мьянмар, Монгол/ орж дэлхийн аваргын анхны гоол, хэсгийн анхны хожил, хэсгийн сүүлийн хожил, 100 дахь гоол, ковид гээд амжилт, дурсамж, бас сургамж дүүрэн бараг гурван жилийн аялал байлаа” хэмээн онцолжээ. ДАШТ, 2023 оны тивийн АШТ-ий хоёрдугаар шатанд Монгол Улсын шигшээ баг F хэсэгт багтан бүх тоглолтоо хийж дууссан билээ. Харин хэсгийн сүүлийн тоглолтууд /Япон 5:1 Киргиз, Тажикистан 4:0 Мьянмар/ өндөрлөж, “Талын хөх чононууд” хэсэгтээ дөрөвдүгээр байрт орсон байна. Тодруулбал, мальдивчууд Филиппинтэй тэнцсэнээр Монгол Улсын шигшээ баг Ази тивийн АШТ-ий гуравдугаар шатанд хэсэгт хуваагдан өрсөлдөх 24 багийн нэгээр албан ёсоор тодорлоо.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин