ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын нээлтийн ёслол өнөөдөр болно. Зохион байгуулагчид наадмын үеэр тамирчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалтыг хэрхэн зогсоох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
	Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимпын наадмын нээлтийн ёслол Токио хотын төвд байрлах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Японы нийслэл нь сүүлийн 57 жилийн хугацаанд анх удаа Олимпын наадмыг зохион байгуулж буй нь энэ юм.
	Энэ удаагийн Олимп нь хамгийн олон буюу 33 спортын төрөлтэй гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн 200 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөнө. Олимпын наадам ирэх наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 
	Э.Хулан
	Эх сурвалж: Монцамэ агентлаг
                 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл0
Яанаа! Ийм их мөнгө цаг ажил зарцуулчихаад Ганц ч зоос олохгүй ямар хэцүү юм бэ?!
Тусгай хүндэт төлөөлөгчидөөс өөр Үзэгчгүй нээлт олимп болж байхад манай хэдэн монгол яаж туулайдаж тэр стадионд шургалж ороод гайхуулж монгол туг далбаа барьчихсан тэгсгээд хөөгдөж туугдаж гарсан шиг байна лээ, тэр юу болсон бэ танхай шүү, ичмээр