Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн анх удаа өрсөлдөж буй ОУХМ Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтондоо Тунис улсын тамирчинг илүүрхэн хожлоо.
Ийнхүү ширээний теннисний спортоор Монгол Улс анх удаа олимпын наадамд оролцож, ийнхүү түүхэнд тэмдэглэгдэх хожил авч монголчуудаа баярлуулж байна. Эмэгтэй ширээний теннисний тамирчин Б.Болор-Эрдэнэ Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Амжилт Амжилт
Оросуудтай таарвал тэгээд Монголчууд бүгд будаа.Сүнс нь үхчихдэг.
Баяр хүргэж амжил хүсье
Хөөрхөөн жижигхэн охин байна лээ
Zehr gut
hujaa nar noeldog sport doo.
Олимпоос ирж байгаа эхний мэдээ гэхэд үгүй яах вэ сайхан байна. Амжилт хүсье тамирчдыг маань аз од ивээх болтугай. Хамгийн гол нь сэтгэл зүй шүү тайван, зоригтой байгаарай
Зоригтой байгаарай. Баяр хүргэё
"Тамирчныг" гэж бичих ёстой. "Тамирчинг" гэж бичиж төрийн хэлийг хорлосон МОНЦАМЭ, түүний сэтгүүлч Д. Өлзийсайхныг ажлаас нь хал.