sonin.mn
Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн "Makuhari Messe" спортын ордонд явагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа. Энэ жинд манай тамирчин С.Батцэцэг хагас шигшээд Нигерийн бөх Б.Оборудудуд 2:7 оноогоор ялагдлаа. Ингэснээр 2018 ны дэлхийн аварга, Украйны тамирчин Алла Черкасоватай маргааш хүрэл медалийн төлөө 17:30 цагт барилдахаар боллоо. 
 
Тэд өмнө нь 2019 онд Нурсултанд болсон ДАШТ-ий хүрэл медалийн төлөө таарч барилдахад С.Батцэцэг ялж байсан юм.