sonin.mn
Монголын шатрын холбооны ээлжит бус их хурлаар сонгогдсон ерөнхийлөгч Э.Гурванбаатар болон Удирдах зөвлөлийн шинээр батлагдсан гишүүд анхны хурлаа амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр тамирчин, дасгалжуулагч, бодлого бодогч, шүүгчдийн болон тэмцээн зохион байгуулах зөвлөлүүдийг баталсан байна.
 
 
Түүнчлэн МШХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар олон улсын шатрын Их мастер А.Энхтуулыг томилжээ.
 
 
Шинэ албанд томилогдсон тэрбээр хэлэхдээ “66 жилийн түүхтэй Монголын шатрын холбооны хариуцлагатай удирдах албанд анхны эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргаар итгэл дүүрэн томилогдож, оюуны спортын ноён оргил болсон шатрыг үндэсний хэмжээнд хөгжүүлэн, эх орныхоо нийт шатарчдын төлөө эрдэм мэдлэг, бүх хүчээ дайчлан ажиллахаа үүгээр илэрхийлж байна. Эв нэгдэл, шударга зарчмыг баримталж явахаа амлаж байна” хэмээв.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин