sonin.mn
Монголын хөл бөмбөгийн холбоо болон Японы хөл бөмбөгийн холбооны хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг хүлээсэн Элч төлөөлөгчтэй болжээ.
 
 
 
МХБХ-ны гадаад харилцааны хэлтэс болон Япон улсыг хариуцсан элч төлөөлөгчтэй уялдаа холбоотой ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулсан уг харилцааг зохицуулахад Ө.Алтай хамтран ажиллана.
 
 
 
 
 
Түүнийг МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал болон Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан нар хүлээн авч уулзаж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Элч төлөөлөгчийн тэмдгийг гардуулсан байна.