Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу Уралдаанч хүүхэд, уралдах морийг Салбар хорооноос тогтоосон хугацаанд, заасан газарт бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгоно:
1. Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;
2. Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;
3. Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт.
4. Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.
5.Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.
6.Уралдаанд уралдах морь тус бүрийг нас насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжинэ.
7.2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 09-ний өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд бүртгэнэ.
Жич: Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй болно.
ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО
Сэтгэгдэл0
Зүгээр л хүүхдээр унаач хийхээ зогсоо.Том хүн даадаггүй юм бол морины уралдаан нь ерөөсөө хэрэггүй.Жижиг давжаа туулай зээр илжиг уралдуулцгаа.
7 дугаар сарын 11,12,13 нд бүх нийтээрээ хогоо цэвэрлэж гадаад орчноо тохижуулж, хүнсээ эрүүлжүүлж, хүүхдүүдээ хамгаалж наадамдацгаа үхэр монголчууд аа. Морь уралдуулж, бөх барилдуулж, нум сум харвах хэрэггүй бүгд хүчирхийллийн хэрэгслэл. Оролцогчид нь хортой эм ууж, морь унаач хүүхэд амь эрсдэх магадлалтай. Аль өнгөрсөн завхарсан үеийн тогтоол шийдвэрээр наадам нэрийн дор улсын хөрөнгийг үрэн таран хийж архидах хорт зуршлаараа гангарах хэрэггүй.Наадмын талбай гээд олон тэнэг хүмүүсийг нэг дор цуглуулах шаардлага хэрэгцээ байдаггүй. Энэ бүх үйл ажиллагаа чинь хоцрогдлын чинь баталгаа болох нигууртай.