Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох эхний тэмцээн "Загреб Опен" хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загребт боллоо. Манай улсаас тус тэмцээнд долоон бөх барилдсанаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв. 65 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн.
61 кг-д "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 53 кг-д "Токио-2020" олимп, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа мөнгө, 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль тус тус хүртлээ.
Сэтгэгдэл(1)
Болортуяа Японы бөхөд хөлөө алдсаар байгаад хожигдож байсан. Олимп, дэлхийн мёдалт бөх гэхэд хөлөө хамгаалах талаар боловсорч гүйцээгүй хэвээрээ байна. Дасгалжуулагч энэ талаар анхаарч сайн ажиллаар байна даа